in ,

Доорх 6 зургаас өөрт таалагдсан нэгийг сонгоорой: Таны талаар үзмэрчид үзүүлснээс ч их зүйлийг хэлж өгөх болно

Таны анхаарлыг өөртөө татаж чадсан домогт гардаг амьтан хувийн зан чанарын чинь талаар үзмэрчид үзүүлсэн мэт үнэнийг хэлж өгөх болно.

Луу – Олон улс үндэстэнд луу гэх энэ амьтныг дээдэлж, тахин шүтдэг бөгөөд өглөгч, сайхан сэтгэлтэн, ядуу буурай нэгнийг асарч тойлогч гэж билэгддэг байна. Хэрэв таны эхний анзаарсан амьтан луу бол та харьцангуй тайван төрлийн хүн гэж өөрийгөө бодож болно. Таны нууц бол гоо үзэсгэлэн бөгөөд гадаад төрх чинь үргэлж бусдын харааг булаадаг.Та хандлагаа үргэлж ил гаргахыг хүсдэг, үгийг биш үйлдлийг чухалчилдаг. Хүсэл тэмүүлэлтэй, зорилготой. Мөнгө болон алдар нэрийн төлөө ямар нэгэн зүйл хийхээсээ илүү, таны хувьд урд байгаа ажлаа амжилттай хийх нь юу юунаас илүү чухал байдаг. Хүмүүс таныг хүндэлдэг, гэхдээ өөртөө сайхан хандсан болгоныг ойр хүлээж авах хэрэггүй. Оронд нь зарим хүнээс зайгаа барьж, хайртай хүмүүстээ цаг заваа гаргаарай.

Ганц Эвэрт – Хэрэв та ганц эвэртийг сонгосон бол шударга хүмүүсийн эгнээнд тавтай морилно уу. Үнэнч шударга байх гэдэг зүйл таны амьдралд чухал байр суурь эзэлдэг. Таныг ашиглах гэж оролддог хүмүүсээс эртхэн зайгаа барьж, түүнд ач холбогдол өгөх хэрэггүй.Та өөрийгөө магадгүй хүчирхэг, сэтгэлийн хаттай нэгэн гэж боддог байж болох юм, гэвч ойр дотны итгэж явдаг хүн чинь танд хатуухан үг хэлэхэд, таны сэтгэл санаа тогтворгүй болж, өөрөө өөртэйгөө зөрчилдөх тохиолдол гардаг. Хэн ч таны уур уцаарыг хэвийн болгож чадахгүй.

Лусын Дагина – Энэ бол гоо үзэсгэлэнгийн билэг тэмдгээс гадна дэлхий дээр амьдардаггүй, гэхдээ далайчдад хэдийнээ танил болсон гэж хэлэхэд буруудахгүй. Үлгэр домогт тэдний талаар олон зүйл гардаг. Хэрэв та лусын дагиныг эхэлж харсан бол үнэхээр эмзэг хүн, бусадтай харилцах болгондоо дандаа сэтгэлээр хямарч, таагүй үгс сонсвол амархан урам хугардаг.Та бас маш ухаалаг, бусад хүмүүст тусламж хэрэгтэй үед юу гэж хэлэхээ сайн мэддэг. Танд олон жилийн турш хуримтлуулсан туршлага бий, яагаад гэвэл та өмнө нь өвдөж, зовж, шаналж байсан нэгэн. Танд өглөгч зан чанар байдаг бөгөөд бусдад хэрэгтэй гэж үзвэл, өөрийн энергиэ харамгүй зориулахад хэзээд бэлэн байдаг. Мөн үнэхээр гайхалтай бүтээлч сэтгэхүйтэй учир хүмүүс таны ертөнцийг үзэх үзлийг сонсоод үнэхээр их биширдэг.

Галт Шувуу – Галт шувуунууд бол ховор амьтад. Тэднийг үнсэн дунд өсч торнидог учир галын хүчийг эзэмшсэн байдаг гэж үлгэр домогт гардаг билээ. Таны анхаарлыг татаж чадсан амьтан галт шувуу бол та үнэхээр өөдрөг үзэлтэй нэгэн бөгөөд үргэлж шинэ боломж, бололцоог эрэлхийлж байдаг.Та ямар ч замаар урагшилж байсан бай хамаагүй, өөрийгөө цаг ямагт зоригжуулж чаддаг бас урагшилсаар байдаг. Хэзээ ч бууж өгөх замыг сонгохгүй, яагаад гэвэл та асуудал бүр эхэлдэг шигээ төгсдөг гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэднэ, бас хичээсэн нэгнийг амьдрал шагнадаг гэдгийг ч ойлгож ухаарсан гэж хэлэхэд болно.

Анаахай – Тэд бол жижигхэн, ид шидийн хүч чадалтай, эрт дээр үед амьдарч байсан амьтад. Олон ааш зантай, хөгжилтэй боловч хүн төрөлхтөнд аюул заналхийлэл учруулж байсан гэж үлгэр домогт гардаг. Хэрэв та анаахайг сонгосон бол эрч хүчээр дүүрэн нэгэн бөгөөд юу ч болж байсан үргэлж сонирхолтой зүйлсийг туршиж үзэхийг хүсдэг.Танд байгалиас заяасан шинэ зүйл сурах чадвар байдаг. Үнэн хэрэгтээ таны энэ сониуч зан, амжилт өөд хөтөлж, амьдралыг чинь адал явдлаар дүүрэн байлгаж чадна!

Кентавр – Хэрэв та кенварыг хамгийн түрүүнд олж харсан бол төрөлхийн удирдагч юм – үүрэг хариуцлага хүлээх, манлайлах чадвартай. Та хүмүүсийг буруу тийш нь удирдан чиглүүлэх вий гэж эмээлгүйгээр өөрийн зөн совиндоо үргэлж итгэдэг.Шинээр бизнес эхлүүлэх, бусдыг урам зоригоор хангахдаа үнэхээр гаргууд. Багаар ажиллах чадварт суралцсан, хамт олныхоо өмнөөс үүрэг хариуцлага хүлээж чаддаг, бусдын хайр хүндэтгэлийг хүлээсэн хүн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *