Та бид өөрийн хайртай хүнээ үе үе баярлуулахыг хүсэн баглаа цэцэг, амттай шоколад, магадгүй үнэт эдлэл бэлэглэдэг. Гэхдээ, заримдаа энэхүү бэлгүүд нь цагаа өнгөрөөсөн мэт санагдах тохиолдол байдаг, яагаад гэвэл гадуур шоколад хэдэн янзаараа, хаа сайгүй л байгаа, тэгэхээр ямар нэгэн онцгой зүйл сонгомоор санагдах нь мэдээж.
Хайртай бүсгүйг чинь үнэхээр “Wow” гэж алмайруулах бэлэг сонгохыг хүсч байвал Montblanc Monter Cristo яг тохирно. Тийм ээ, энэ бол зүгээр үзэг, гэхдээ гадуураа үнэт чулуугаар бүрүүлсэн, толгой дээр 12 каратын алмаз эрдэнэс шигтгээтэй зүйл дээ.
Шигтгэсэн эрдэнэсийн чулуу нь 1,500 ширхэг алмаз эрдэнийн чулуунаас гадна ягаан өнгөтэй сафир чулуугаар чимэглэсэн, төгс байдал, хэлбэрийг олохын тулд чулуу болгоныг гараар сонгон авч гараар шигтгэсэн.
Бичих зориулалттай энэ зэмсгийн ганц гоёл нь ганцхан энэ ч биш, жинхэнэ гоёл нь түүний дээд хэсэгт байрлах 11.88 каратын алмаз эрдэнийн чулуу юм. Montblanc урьд өмнө ийм үнэтэй чулуугаар өөрийн үзгээ гоёж байгаагүй. Алмаз эрдэнийн чулууг үзэгний толгой дээр багтаах хэмжээнд, төгс хэлбэрт оруулахын тулд 800 мастер оролцсон байна.
Наймдугаар сарын турш энэхүү үзгийг Дубай Моллын Montblanc-ийн лангуу, Абу-Даби хотын Этихад Бютик-т танилцуулах юм. Хэрвээ танд 12 сая эмират дирхам (AED) байгаа бол энгэрээ энэ гялалзсан үзгээр яагаад чимж болохгүй гэж.