in

ХөөрхөнХөөрхөн Юу вэЮу вэ ГоёГоё ХахаХаха ГайхмаарГайхмаар ГунигтайГунигтай Яг зөвЯг зөв

Үнсэлтийн тухай таны урьд өмнө сонсож байгаагүй сонирхолтой 20 баримт

1. Шинжлэх ухааны хэллэг

Ургамал бүрт өөрийн гэсэн латин нэр байдаг шиг үнсэлтэд ч мөн ‘филематологи’ гэсэн шинжлэх ухааны нэршил байдаг байна.

 

2. Үнсэлт – гэсэн үгийн тухайд

Энэхүү үг хаанаас гаралтай юм бол оо?  Үндэс нь байж болзошгүй хоёр хувилбар байдаг. Эхнийх нь эртний англи хэлний ‘Cyssan ’ гэсэн үг бол хоёр дахь нь ‘Kuss’ гэсэн герман үгнээс үүсэлтэй гэж үздэг байна.

3. Жин бууруулдаг

Өөр нэгэн шинжлэх ухааны үндэслэлээр хүн 1 минут үнсэлцэхэд 2 калори шатаадаг бол үүнтэй ижил хугацаанд  их тачаангуйгээр үнсэлцвэл 6 калори шатаадаг гэж үзэж байна. Иймээс хайртай хүнээ ойр ойрхон үнсэж байхыг таньд зөвлөж байна.

 

4. Их бичигдсэн үг

Хүн төрөлхтөн анх үүсч бий болсон цагаасаа эхлээд үнсэлтийг тухай бичиж ирсэн. Бүх хэл дээр, бүх төрлөөр бичигдсэн үгийн тоонд үнсэлт ордог.

5. Эрүүл мэндэд тустай

Эрүүл мэндэд тустай гэж үү? Яг ч тийм биш л дээ!  Ганц үнсэлтээр сая сая бактери дамждаг. Гэхдээ үүнд хэтэрхий их санаа зовоод хэрэггүй, учир нь гар барих нь үүнээс ч илүү аюултай байдаг.

 

6. Амьдрах хугацааг уртасгадаг

Эрдэмтэд  дахиад л бас нэг сонирхолтой үзүүлэлт гаргаж ирсэн байна- хангалттай их үнсэлцдэг хүмүүс амьдрах хоромоо хоёр долоо хоногоор уртасгаж байдаг гэнэ.

7. Чих гэмтээх аюултай

Үнсэлцэх дандаа эерэг нөлөөтэй байна гэж байхгүй. Нэгэн хятад залуу хайртай бүсгүйтэйгээ хэт хүчтэй үнсэлцсэнээс болж  бүсгүйнх нь чихний хэнгэрэг цооржээ.

 

8. Булчингийн үйл ажиллагаа

Та үнсэлцэх үедээ их хэмжээний булчин ажиллуулаг гэдгээ мэдэх үү? Франц үнсэлт ойролцоогоор 34 нүүрний булчинг ажиллуулдаг. Таны уруулыг үрчийлгэж байдаг тэр булчинг- Orbicularis Oris гэж нэрлэдэг.

9. Дэлхийн рекорд амжилт

Үнсэлттэй холбоотой рекордуудаас дэлгэвэл,  2013 оны 2-р сарын 14нд Геннесийн номонд бичигдсэнээр Тайландын  Ekkachai & Laksana Tiranarat нэртэй хос  58 цагийн турш тасралтгүй үнсэлджээ.

 

10. Их мэдрэмтгий зүйл

Уруул бол таны биеийн хамгийн мэдрэмтгий хэсэг. Таны гарын хуруунаас 100 дахин илүү мэдрэмтгий байдаг.

11. Латин хэлээр

Бид үнсэлт нь шинжлэх ухааны нэршилтэй байдаг тухай аль хэдийн дурьдсан. Тэгвэл латинаар уруул дээр үнсэхийг – ‘Basium’ , хацар дээр бол-‘Osculum’, жинхэнэ гал халуун үнсэлтийг-‘Savolium’ хэмээн нэрлэдэг гэнэ.

 

12. Франц үнсэлт

Энэ ойлголт анх 1923 онд сексийг юу юунаас илүү чухалчилдаг франц хүнийг басамжилсан маягтай гарч байсан. Мэдээж одоо бол энэ ойлголт бүхэлдээ өөрчлөгдсөн.

13. Бид зөнгөөрөө хийдэг үү эсвэл суралцдаг уу

Судлаачид одоог хүртэл үнсэлцэх урлагийг хүмүүс суралцдаг уу, зөнгөөрөө хийгддэг үйлдэл үү гэдгийг олж тогтоооогүй  л байна.Та магадгүй хүн бүрийн л  хийдэг үйлдэл мэтээр харж байж болох юм, гэтэл зарим улс орны соёлд ёс зүйгүйд тооцогдох нь ч байдаг.

 

14. Кинонуудад

Орчин үеийн киноны үйл явдалд үнсэлтийг ердийн зүйл мэт үздэг,  харин 1930-1968 оны үед  үнсэлтийг хориглодог байсан  ба гаргах бол зөвхөн цөөн хэдэн секунд үргэлжлэхийг зөвшөөрдөг байсан. Гэрлэсэн хосуудын дүр л зөвхөн орондоо үнсэлцэх ёстой байсан ба танихгүй хүмүүсийн хувьд нэг нь үнсэхээр дөхөж ирвэл нөгөө нь холдох, босч зогсох ёстой байжээ.

15. Эскимос үнсэлт

Үнсэлт гэсэн ойлголт улс орон бүрийн хувьд харилцан адилгүй.Зарим улс орнууд  уруул дээрээ үнсдэггүй. Эскимосчууд хамраараа  шүргэлцэж үнсэлцдэг гэнэ. Таньд утгагүй санагдаж байж болох ч үүнийг туршиж үзсэн хүмүүс үр дүнд нь сэтгэл хангалуун байгаа аж.

 

16. XXX

Энэхүү товчилсон үсэг нь үнсэлт гэсэн утгатай. Үнсэлцэх үед таны уруул X хэлбэртэй болдгоос үүдэн ингэж товчлох болсон байна.

17. Зүйрлэл

Уран зохиол, зургийн урлагаар үнсэлтийг зүйрлэл ,бэлэг тэмдэг мэт болгох нь элбэг. Үнсэлт гэсэн үг ч мөн адил ‘kiss of life’, ‘kiss of death’ гэх мэтчилэн хэлц үгэнд түгээмэл ашиглагддаг.

 

18. Сүйт бүсгүйгээ үнсэх

Ихэнхи орны соёлд хуримын ёслолын төгсгөл хэсэгт  сүйт залуу, сүйт бүсгүйдээ хайртайгаа илэрхийлж үнсдэг. Эртний Ромын соёлд  энэхүү үнсэлт нь эхнэр нөхрийн бат бэх харилцааг бэлгэддэг байсан байна.

19. Сэтгэл догдлуулж сэрэл хөдөлгөдөг

Хэн нэгэнтэй анх удаа романтик байдлаар үнсэлцэх үед  таны биеэс гормон,допамин ялгарч, энэ нь сэрлийг өдөөх шалтгаан болдог. Харин үнсэлтээ хэтрүүлсэн тохиолдолд дуршил буурч, нойр хүрдэг.

 

20. Үнсэлцэх үеийн хазайлт

Эрдэмтдийн хийсэн өөр нэг сонирхолтой судалгаагаар хүмүүсийн 65% нь үнсэлцэх үедээ баруун тийшээ хазайдаг болохыг олж мэджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *