Эхнэртээ хайртай учраас эр хүн гэрлэдэг. Энэ нь эр хүн, гэргийгээ, насан туршид нь хайрлахаар амлалт өгсөн гэсэн үг. Тиймээс, гэрлэлтийн харилцаагаа бат бөх байлгах үүднээс, дор дурдагдах 3 хүнээс гэргийгээ дээр тавьж байх ёстой.
ХҮҮХДҮҮДЭЭСЭЭ ИЛҮҮД ТАВЬ
Бяцхан эсвэл өсөж том болсон хүүхэд тань, эхнэртээ тавих эр нөхрийн халамж анхаарлыг багасгах ёсгүй. Хүү бол эхнэрээ хайрлах ухааныг таниас өвлөж, охин бол өөрийгөө хүндэлж хайрладаг эрийг сонгоно гэсэн үг.
ТӨСӨӨЛЛИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭС ДЭЭР ТАВЬ
Эхнэрээ хэн нэгэнтэй, хэзээ ч бүү харьцуул. Үздэг кино, сонсдог дууныхаа шүтдэг эмэгтэйг хүндэллээ хүндэллээ гэхэд эхнэрээсээ дээгүүр тавьж болохгүй. Мэдээж Та ухаантай бол ийм зүйл гаргахгүй л дээ.
ӨӨР ЭМЭГТЭЙГЭЭС ХЭЗЭЭД ДЭЭР ТАВЬ
Хууралт зөвхөн бие махбодынх ч бус мөн сэтгэл санааны хууралт байдаг тул сэтгэлээ хамгаал. Сэтгэл дотор чинь буй бүхэн амьдрал дээр бодит болон гарч ирэхэд хэзээд бэлэн байдаг. Тиймээс гэр бүл дээ, хань даа сэтгэл зүрхээ зориул.