Турмерикийн ашиг тусыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн. Энэхүү амтлагч нь үрэвслийн эсрэг, ариутгагч, антиоксидант, антисептик шинж чанартай байдаг. Өдөр тутмын хоолны дэглэмд турмерик нэмснээр таны дархлаа нэмэгдэж, цусны эргэлт сайжирч, бодисын солилцоог хурдасгах болно.
Тийм ч учраас жингээ хасахыг хичээдэг хүмүүс турмерик идэж эхэлдэг. Өнөөдөр бид танд зөвхөн амттай төдийгүй гайхалтай эрүүл ундааны жорыг хуваалцах болно. Үүний тусламжтайгаар та илүүдэл жингээс амархан салж, биеэ хоргүйжүүлэх боломжтой.
Орц:
- Ус – 3 литр
- Нимбэг – 2-3 ширхэг
- Зөгийн бал – 150 мл
- Турмерик – 2 халбага
Эхлээд усаа буцалгаад, сав руу хийнэ. Үүн дээрээ зөгийн бал болон турмерикээ нэмж хутгаарай.
Нимбэгээ угааж цэвэрлээд, хальсыг нь үрж, бэлтгэж буй ундаан дээрээ хийх хэрэгтэй. Ингээд саваа таглаж, 24 цаг хадгалаарай.
Ундаагаа ууж хэрэглэхээс өмнө шүүж, зөвхөн шүүсийг нь шилэн саванд хийж авна. Өдөрт 3 удаа хоолноос 1.30 минутын өмнө 120 мл ундаа уугаарай. 3 долоо хоногийн турш өдөр бүр ууснаар, нэг курс эмчилгээ хийгдэж дуусах юм.