in ,

ГоёГоё

Унтахаасаа өмнө хөлийнхөө уланд иллэг хийж байгаарай. Ингэснээр та эрүүл мэнддээ асар их ашиг тус үзүүлэх болно!

Хөлийн уланд иллэг хийх хэрэгтэй гэж үздэг, яагаад гэвэл хөлийн уланд дотор эрxтэнтэй холбоотой маш олон цэгүүд байрлана. Өнөөдөр та бүхэндээ хөлийн уланд иллэг хийхийн ашиг тусыг танилцуулах гэж байна. Үр дүнг нь хараад та багагүй гайхах болов уу.

Бидний хөл ямар их чухал эрxтэн бэ гэж ер нь бодож байсан уу?

Хөл нь бидний өдөр тутмын амьдралд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Тийм ч шалтгааны улмаас хөлийг халамжилж арчилж байх ёстой.

Саяханы нэгэн судалгаанаас харахад хөлийн уланд тогтмол иллэг хийснээр дархлааны системийг дэмжинэ гэжээ.

Хөлийн уланд иллэг хийх нь ямар ашигтай болохыг сонирхоцгооё:

Эрч хүч, залуужих

Хөлийн улны иллэг – сайн нөлөөтэй.

Бие махбодиор энерги зохих ёсоор явахгүй байгаа тохиолдолд хөлийн уланд иллэг хийхэд энергийн солилцоог зөв голдиролд нь оруулдаг.

Эргэлтийг сайжруулна

Хөлийн иллэг нь бие махбодийг бүрэн суллана.

Хэт их ачаалал нь цусны эргэлтэнд нөлөөлдөг бөгөөд шим тэжээлтэй бодис, амин дэм эд эсдээ зохих ёсоор хүрдэггүй.

Тайвшруулах иллэг хийснээр стрессийн хэмжээг бууруулж цусны эргэлтийг хурдасгана.

Тэнцвэрт байдал

Стресс, өдөр тутмын амьдрал, ажлын ачаалал, ядаргаа нь бидний бие махбодь, сэтгэлийг туйлдуулдаг.

Хөлийн иллэг нь оюун санаа, бие махбодийн тэнцвэрт байдлыг тогтворжуулахад тусална. Иллэг нь гомеостазийг нэмэгдүүлдэг буюу бие махбодийн тэнцвэрт байдлыг хангах процессийг идэвхжүүлэх ажээ.

Эрүүл арьс

Иллэг нь цусны эргэлтийг идэвхжүүлэх тул өөх тос, хорт бодисын хуримтлал багасна. Өөрөөр хэлбэл арьс цэвэрхэн байхад нөлөөлнө.

Үүнээс гадна хөлийн иллэг нь чөлөөт радикалын эсрэг үйлчилгээ үзүүлдэг учраас эрт хөгшрөхөөс хамгаалах ажээ.

Булчингийн өвчнийг багасгана

Хөлийн иллэг нь эд эсийг сэргээж сүүн хүчлийг багасгана. Сүүн хүчил нь булчингийн өвчнийг нэмэгдүүлдэг бодис юм.

Тайвширч бие суларна

Хөлийн иллэг нь эрүүл мэндэд бүхэлдээ сайн гэж дээр хэлсэн.

Хөлийн иллэг хийхэд эрxтэн болгон тайвширч сулардаг байна – гүн амралтын байдалд шилжиж чаддаг ажээ.

Жишээ нь, цэгэн иллэг хийснээр бие эрxтнээ бүрэн сэргээж чадна.

Таагүй мэдрэмжийг арилгана

Хятадын уламжлалт анагаах ухаан цэгэн иллэгийг хөлийн тодорхой цэгүүд дээр хийдэг. Ингэснээр тодорхой эрxтэнд мэдрэгдэж байсан өвчнийг дарж чаддаг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *