Орой унтахын өмнө уудаг шингэн нь эрүүл мэндэд чухал ач холбогдолтой ба элэгний хорыг зайлуулна. Эртний Хятадын уламжлалт анагаах ухааны онолоор бол хүний биеийн хорыг шүүгч элэг нь шөнийн 1-3 цагийн үед хамгийн сайн ажилладаг байна. Тиймээс та шөнө унтахын өмнө ууж, эрүүл мэнддээ анхаарахад тус болох зарим нэг цайг танилцуулъя.
Доор дурдсан цай болон бусад шөнийн ундааг мэргэжилтнүүд эрүүл мэндэд маш их ач холбогдолтой гэдгийг онцолж байсан бөгөөд тэдгээр цай нь:
Балжингарамын цай
Энэ цай нь эрүүл мэндэд маш их тустай шөнийн ундааны нэг бөгөөд бүтцэд нь байх сесквитерпенакт хэмээх бодисоос шалтгаалан нилээд исгэлэн амттай бөгөөд элгийг маш сайн цэвэрлэнэ. Мөн үрэвслийн эсрэг шинж чанартай.
Нимбэгтэй ус
Нимбэгтэй бүлээн ус бол орой уухад маш хэрэгтэй, тустай ундааны нэг. Энэ ус нь цусны хордлогыг тайлахад тус болдог ба халуун тусмаа илүү үр дүнтэй юм. Учир нь хүйтэн шингэн нь бие организмыг цочирдуулж болзошгүй ба мөн хоол боловсруулах эрхтний халууныг “булааж” авдаг.
Лянхуа цэцгийн үр
Хэрвээ та шөнө нойрондоо муудсан, элдэв бодол санаа нойрыг тань хулжаадаг бол энэ цэцгийн үрээр цай бэлдэж уух хэрэгтэй. Таны бодол санаа төдийгүй зүрхийг чинь ч амраана. Бага зэрэг лаванда нэмбэл таныг бүр ч илүү тайтгаруулж амраах болно.
Сарнайн цай
Бидний зүрх сэтгэлтэй нягт холбоотой энэ ургамал нь хүн төрөлхтний хайрын илэрхийлэл болсон байдаг нь учиртай. Сарнай элэгний энергийн урсгалыг (ци) зөв голдиролд оруулж байдаг ба чухам энэхүү энергийн буруу урсгал бидний бие организмд зовиур төрүүлдэг билээ.
Гаатай цай
Та шөнө орой хоол идсэн бол унтахын өмнө гаагаар хийсэн цай уух хэрэгтэй. Энэ цай нь таны хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулдаг байна.
Овьёосны цай
Овьёос болон түүний үрээр эрүүл мэндэд тустай цай хийж уудаг ба витамин, уураг, эрдэсээр баялаг энэ цай нь элэгний 1 болон 2-р зэргийн хордлогыг тайлдаг.
Шизандор жимсээр хийсэн цай
Энэ цайг ууснаар элгээ олон төрлийн хортой хүнснээс хамгаалж чадна. Энэ жимсний элэг болон бусад дотор эрхтнийг хамгаалах өндөр чадварын талаар олон судалгаа хийгдсэн байдаг байна.