Зарим нэг нь нэг давхарт амьдрахыг илүүд үздэг бол нөгөө хэсэг нь өндөрт байхыг сайхан гэдэг. Аль нь зөв талаарх маргаан хэзээ ч дуусахгүй биз ээ. Иймээс хаана амьдрах нь илүү зөв бэ гэдэг талаар шинжлэх ухааны үндэстэй хандах гэж үзье. Энд зөвхөн хотын олон давхар байрны талаар ярьж байгаа билээ.
Нэг давхарын сайн ба муу тал
Нэг болон доод давхаруудын маргашгүй нэг давуу тал бол газартай ойрхон байх, орчин тойрноо мэдрэх бодит мэдрэмж, түүнээс улбаалах сэтгэл зүйн таатай орчин юм
Муу тал нь:
- Агаарын солилцоо муу
- Эхний 3 давхаруудын цонхыг мод хаах нь элбэг байдгаас харанхуйлах, хэт чийгшлээс шалтгаалан мөөгөнцөр болон элдэв бактери үржих нөхцөл бүрддэг.
- Хэрвээ таны цонхны ойролцоо байрны чинь авто зогсоол байдаг бол тоос шорооны үүр уурхайн хажууд амьдарч байна.
- Машины утаа угаар, халсан асфальт зэргээс шалтгаалан зүрх судасны болон уушгины өвчин тусах магадлал нэмэгдэнэ.
- Дуу чимээ ихтэй.
Эдгээр сул талуудыг өөрчлөх арга:
- Харанхуйлдаг байр орон сууцаа байнга агааржуулж байх.
- Шалаа үргэлж угааж байх.
- Янз бүрийн агаар шүүгч, ионжуулагч хэрэглэх, том навч бүхий гэрийн ургамал тарих.
Өндөрт амьдрахын сайн ба муу тал
Өндөрт амьдрах сайн талууд:
- Агаар цэвэр, машины утаа болон тоос бага
- Дуу чимээ харьцангуй бага
- Үзэгдэх орчин
Дутагдалтай талууд:
- Зарим нэг хүний сэтгэл зүйд нөлөөлж болох ба элдэв айдас буюу фоби-той болох магадлалтай. Өндрийн болон битүү савны айдас… зэрэг. Мөн уур уцаартай болох, депресст ч орж болно.
- 7 давхараас дээш соронзон орны үйлчлэл суларч эхэлдэг. Хэрвээ хүн сулхан соронзон орны орчинд удаан хугацаагаар байвал дархлаа сулрах, зүрх судасны ажиллагааны хэм алдагдах, мэдрэлийн системд зарим өөрчлөлт ордог.
- Үйлдвэрлэлээс үүсэх хорт бодисууд 30 болон түүнээс дээш метрийн өндөрт хуралдаж байдаг. Хэрвээ та үйлдвэр, заводтой ойрхон амьдардаг болоод салхины чиглэл үйлдвэрээс тань руу чиглэж байвал та аюултай нөхцөлд амьдарч байна.
30 болон түүнээс дээш давхарын муу талууд:
- Агаар маш их хуурай, цонх бүтэн онгойлгох боломжгүй зэргээс шалтгаалан заавал агааржуулагч байх шаардлагатай.
- Гал түймрийн аюул. Галын аврагчид түймрийн үед тийм өндөрт гарах магадлал бага учир нисдэг тэрэг хүлээхээс өөр гарцгүй.
- Хэт авианы аюул. Газар дээр энэ нь бараг мэдэгдэхгүй бол өндөрсөх тусам хэт авианы хэлбэлзэл ихсэн таны дотор эрхтний хэлбэлзэлтэй таарч, хэвийн ажиллагааг нь алдагдуулж болзошгүй.
- Өндөр хурдны лифт тогтмол хэрэглэх явцад таны биед их ачаалал ирнэ. Зарим хүмүүс өндрийн огцом өөрчлөлтөд их мэдрэг байдаг ба эмч нарын тооцоолсноор 50 давхар луу лифтээр гарах нь хагас цаг гүйсэнтэй адил ачаалал авдаг гэнэ. Хамгийн гол нь та тэр ачааллыг хэдхэн секундэд авч байгаа гэдгийг бодох ёстой.
Эмч нар зөвлөж байна
- Цэвэр агаар болон сэтгэл зүйн орчинг тооцвол 5-7 давхар хамгийн боломжийн амьдрах орчин гэнэ. Автомашины утаа 5 давхараас дээш явахгүй, үйлдвэрийн хорт утаа 7 давхараас доош орохгүй учраас тэр. Ердөө л энэ.
- Гэхдээ хамаг зүйл таны амьдарч буй байрны орчин нөхцлөөс шалтгаална. Хэрвээ таны 5 давхарын цонх шууд л автомашины гол урсгал руу харж байвал “5-7 давхрын хууль” танд үйлчилнэ гэдэг худал хэрэг. Мөн та амьд байгалийн орчинд баригдсан олон давхар байрны нэг давхарт амьдрах бол бас нэг өөр хэрэг.
- Ямар ч байсан та одоо шинээр байр худалдан авах болон түрээслэх гэж байгаа бол яаж сонголтоо хийх тал дээр анхаарах зүйлтэй боллоо. Харин та аль хэзээний өөрийн байртай болоод тэр нь “буруу” давхарт байгаа бол заавал сольж, зарах хэрэгтэй гэсэн үг биш. Аль болох сайн агааржуулж, чийгшүүлж байх хэрэгтэй.
- Харин ойлгомжгүй, эдгэдэггүй өвчин таныг ороогоод байвал оршин суудаг давхарынхаа өндрийн талаар эмчтэйгээ зөвлөлдөж үзвэл буруудахгүй болов уу.