in ,

ХахаХаха ГайхмаарГайхмаар

Эмэгтэйчүүдийн хувьд биеийн үндсэн 4 төрлийн галбир байдаг. Та өөрийнхөө бие галбирт ямар даашинз хамгийн сайхан тохирохыг эндээс олж мэдээрэй

Эмэгтэй хүний бие галбир, тэр дундаа өгзөгний хэлбэр 4 төрөлд хуваагдана: таазны ясны байрлал, өөхний хуваарилалт, өгзөгний булчингийн хэмжээ, булчингийн чанга сул зэргээс хамаарах ажээ. Өгзөгний булчинг чангалах, илүүдэл өөхийг хайлуулснаар бид бие галбираа өөрчилж болно. Мөн бие галбиртаа зохицох даашинзыг ч сонгох боломжтой. Гурвалжин өгзгийг бөөрөнхий болгох харин тийм ч амаргүй.

Та бүхэн өөрийн галбирыг сонгож ямар даашинз тохирохыг олж мэдээрэй.

Дөрвөлжин хэлбэр

Аарцагны ясны шулуун болон өгзөгний яс тэгш, бэлхүүс рүүгээ огцом нарийсаагүй тул дөрвөлжин харагддаг. Хэрвээ таны өгзөг том биш, бэлхүүс-аарцаг-өгзөгний ялгаа огцом гардаггүй бол та “дөрвөлжин” хэлбэртэй гэж үзнэ.

Ямар даашинз сонгох хэрэгтэй вэ?

Олон давхар хормойтой буюу илүү том харагдуулах даашинз сонгоно. Материал нь хамба хилэн байвал илүү зохимжтой. Хэрвээ ардаа зангидах чимэглэлтэй даашинз бол бүр ч сайн.

Дугуй хэлбэр

Биеийн ерөнхий галбиртай харьцуулахад өгзөг том харагдана. Толь руу нуруугаа харуулаад зогсоход – өгзөгний дээд, доод хэсэг өөрт харагдана.

Ямар даашинз сонгох вэ?

Ийм гайхамшгийг нуувал нүгэл болно, хэрвээ өгзөгөө бага харагдуулахыг хүсэж байгаа бол дэрвэгэр хормойтой даашинз өмсөөрэй. Энгийн дүрэм баримтална: хормой нь өргөн байх тусам өгзөг жижиг харагдана. Анхаарал сарниулах зөв арга байгаа биз? Гүн ухлаадас, этгээд зах – тэр болгон нүд том өгзөг дээр унаад байхгүй болов уу.

Урвуу харуулсан зүрх

Өгзөгний дээд хэсэг нь том биш, ихэнх хэсэг нь доод хэсэгтээ хуваарилагдсан байдаг. Бэлхүүснээс өгзөр рүү огцом шилжинэ, хажуугаар илүүц юу ч байхгүй. Энэ бол эмэгтэйлэг хэлбэр – өөхний хуримтлал өгзөгний доод хэсэгтээ оржээ.

Ямар даашинз сонгох вэ?

“Ампир” буюу бэлхүүс нь дээшилсэн загварын даашинз сонгоно. Мөн өвдөг хүртэл урттай шулуун даашинз сонгоорой, анхаарлыг хөх, бэлхүүсэнд хандуулах тийм загвартайг өмсөнө.

V-хэлбэр (урвуу нь харуулсан гурвалжин)

Өгзөг, аарцаг доод хэсгээрээ нарийссан байна, хэлбэр нь яг л урвуу нь харуулсан гурвалжин шиг. Хэрвээ таны мөр өгзөгнөөсөө өргөн бол та V-галбиртай бүсгүй.

Ямар даашинз сонгох вэ?

Даашинз сонгохдоо юуны түрүүнд материалыг нь анхаарна, хөнгөн зөөлөн хөвсөн мэт. Цээжээрээ нарийхан, энэ тохиолдолд богино торгон даашинз илүү тохирох ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *