Хэт таргалалт бол биед их хэмжээний өөх хуримтлагдах үед үүсдэг, хамгийн төвөгтэй эмгэгүүдийн нэг юм. Дэлхий дээр уг өвчнөөр өвчилж буй хүмүүсийн тоо маш их болсон. Жишээ нь, АНУ-д гэхэд насанд хүрэгчдийн 1/3 буюу 36.5% нь хэт таргалттай байна.
Үүнд эрүүл бус амьдралын хэв маяг, ген болон олон хүчин зүйлс нөлөөлдөг.
Та бага ч гэсэн жингээ хассанаар хэт таргалалтаас болж үүсдэг эрүүл мэндийн асуудлуудаас урьдчилан сэргийлэх эсвэл эсэргүүцэл үзүүлэх боломжтой гэдгийг мэддэг үү?
Биеийн идэвхтэй хөдөлгөөн, хоолны зөв дэглэм болон амьдралын эрүүл хэв маяг жин хасахад чинь тусална.
Хэдийгээр олон хүнд жин хасах төвөгтэй санагддаг ч, жин хасах хамгийн найдвартай арга бол яах аргагүй тогтмол дасгал хөдөлгөөн хийж, тэнцвэртэй хооллох юм.
Нэмж хэлэхэд хэвлий хэсгийн өөхлөлтийг дотор эрхтэнд нөлөөлөх таргалалт гэж үздэг. Энэ төрлийн өөхлөлт аюултай бөгөөд инсулины хэмжээг нэмэгдүүлдэг байна. Ингэснээр хоёрдугаар түвшний чихрийн шижин, зүрхний өвчин болон тэр бүү хэл хорт хавдраар өвчлөхөд хүргэдэг аж.
Аз болоход өөх шатааж, туулгах үйлчилгээтэй байгалийн гаралтай ундаанууд байдаг. Хэвлий болон хөлийн орчим дахь өөхний хуримтлалыг арилгахад хамгийн хүндрэлтэй.
Гэсэн хэдий ч, бидний бие унтаж байх хойгуур өөхийг шатаах чадвартай. Бие унтаж байх үед бүх булчингуудыг сэргээж, хөгжүүлж байдаг. Дараах ундааг хэрэглэснээр таны бодисын солилцоо хурдан болж, бие чинь унтаж байх хойгуур урьд өмнөхөөсөө илүү их өөхийг шатаах юм.
Нэмж хэлэхэд та уг ундааг ууж эхэлсэн цагаас хойш орой орондоо орохынхоо өмнө юм идэхээс зайлсхийгээрэй. Оройн хоолондоо уг ундааг ууснаар та биеэ илүү их өөх шатаахад тусалж байна гэж ойлгоход болно.
Өөх шатаах ундааны жор
Орц:
- 1 стакан ус
- 1 цайны халбага нунтагласан шинэхэн цагаан гаа
- 1 атга шинэхэн яншуй
- 1 цайны халбага түүхий, органик зөгийн бал
- 1 цайны халбага түүхий, органик, шүүгээгүй алимны цагаан гаа
- 1 ширхэг шинэхэн нимбэгийн шахсан шүүс
- 1 чимх шанцай
Бэлтгэх заавар:
Дээрх бүх орцуудыг холигчид хийж, өтгөн ундаа болтол нь сайтар холино.
Хэрэглэх заавар:
Оройн хоолныхоо оронд та энэхүү ундааг ууснаар илүү их өөх шатааж, унтаж байх хойгуураа жингээ хасах юм.