in ,

Аливаа эмийн гаралтай бүтээгдэхүүнээс илүүтэй бие махбодийг цэвэрлэх 7 төрлийн хүнс

Биеэс хорт бодис гадагшлуулах сэдэв одоо бүр үлгэр домог болтлоо яригдаж байна. Тиймээс биеэс хорт бодис гадагшлуулах энгийн хүнсийг хэрэглэж занших хэрэгтэй. Эдгээр хүнс нь аливаа эмийн гаралтай бүтээгдэхүүнээс илүүтэй бие махбодийг цэвэрлэнэ, хамгийн гол нь гаж нөлөөгүй.

Бие махбодио хорт бодисоос цэвэрлэхийн тулд ямар хоол хүнс хэрэглэх вэ?

Байцаа

Байцаа нь ширхэглэг ихээр агуулдаг учраас биеэс хүнд металл, хорт бодис гадагшлуулах үйлчилгээ үзүүлнэ. Мөн органик хүчил гэж үзэх тул хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг хангаж, гэдэс ходоодны микро орчныг бүрдүүлдэг. Үүгээр ч зогсохгүй U гэх ховор амин дэм агуулдаг тул хорт бодисыг “устгаж” амин дэмийн шимэгдэлтэнд нөлөөлөх ажээ.

Хэрхэн хэрэглэх вэ: шинэ эсвэл даршилсан байцаа, мөн шүүсийг нь ууж болно.

Хүрэн манжин

Хүрэн манжин – номер 1 “цэвэрлэгч”. Нэгдүгээрт, агууламжинд нь – ширхэглэг, зэс, фосфор, С амин дэм, хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжих ашигтай хүчлүүд, нянгууд ихээр агуулагддаг. Хоёрдугаарт, “бетаин” – элэгний хорт бодис гадагшлуулах явцыг дэмжих үйлчилгээ үзүүлэх бодис. Гуравдугаарт, хүрэн манжин нь өөрт агуулах фолийн хүчлийн нөлөөгөөр бие махбодийг залуужуулдаг (шинэ эсийг бий болгоно).

Хэрхэн хэрэглэх вэ: чанасан, жишээ нь борщ шөл, салат хийх, шүүсийг нь уух.

Сармис

Нэг хумс сармист 400 гаруй шим тэжээлтэй бодис агуулагддаг. Судасны хана цэвэрлэнэ, цусан дахь холестерины хэмжээг тогворжуулна, тархины хорт хавдрын эсийг устгана. Ходоодны шархны эх сурвалжийг арилгах чадалтай – хеликобактер! Гэдсний шимэгч хорхой, савханцрыг устгана.

Хэрхэн хэрэглэх вэ: аль болох түүхийгээр нь жижиглэж хэрэглэнэ.

Сонгино

Сонгины хамгийн хэрэгтэй бодис – фитонцид нь хормын дотор хортой нян, мөөгөнцрийг устгадаг. Хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ, шим тэжээлтэй бодисыг шимэгдэхэд нөлөөлнө, бас хоолны дуршил нэмдэг байна. Серийн агууламж өндөртэй тул “хортой бүхэн”-ийг устгана.

Хэрхэн хэрэглэх вэ: аль болох түүхийгээр нь, салатанд хийх, спиртэнд хандалж ууна. Мөн батганы эсрэг үйлчилгээ үзүүлдэг.

Алим

Хоол болосвруулах системийг бүхэлд нь дэмжинэ, энэ нь алимд агуулагдах пектин, ширхэглэгийн үйлчилгээ юм. Алим хоолны дуршил нэмэгдүүлнэ, ходоодны шүүс ялгаруулалтыг идэвхжүүлж өтгөн хаталтаас хамгаалдаг. Мөн А вирусээр өдөөгдсөн ханиад томууны эсрэг үйлчилгээ үзүүлдэг ажээ.

Хэрхэн хэрэглэх вэ: хальстай нь иднэ. Мөн шүүс, нухаш байдлаар хэрэглэнэ, бас компот хийж идэж болно.

Авокадо

“Өмнөд”-ийн энэ жимсний ашиг тусыг хүмүүс тэр болгон мэдэхгүй нь харамсалтай. Өөртөө “глютатион” агуулдаг, энэ бодис элэгний ачааллыг бууруулдаг ажээ. Цусан дахь холестерины хэмжээг тэнцвэржүүлнэ, бие эрхтнийг хүчилтөрөгчөөр хангаж өгдөг.

Хэрхэн хэрэглэх вэ: аль болох шинээр нь иднэ, мөн хатаасан эсвэл “тос” байдлаар хэрэглэнэ.

Цангис

Байгалийн гаралтай хамгийн хүчтэй “антибиотик” гэж хэлэхэд буруудахгүй, вирусын эсрэг үйлчилгээ үзүүлдэг жимс. Шээсний замыг нянгаас хамгаална. Мөн хорт хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлэх бөгөөд цусны бүлэгнэлтийг хангаж өгдөг.

Хэрхэн хэрэглэх вэ: сахартай шинээр нь эсвэл компот, шүүс, жимсний чанамал байдлаар хэрэглэнэ.

Бүгдэд хэрэгтэй уг нийтлэлийг бусадтайгаа хуваалцахаа мартаж болохгүй шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *