in ,

Би энэ гайхалтай жорын тусламжтай гэмтсэн үсээ буцааж сэргээж чадсан. Бүр будагтай үсийг хүртэл үүгээр сэргээж болдог шүү!

Уг бэлдмэлийг долоо хоногтоо хоёр удаа үсэндээ түрхээрэй, 6-8 долоо хоногийн дараа таны үс бүрэн сэргэж бат бөх болно. Шаардлагатай бол 3 сарын дараа арчилгааг дахин хийнэ.

Бэлдэх арга:

Нэг цайны халбага зөгийн бал эсвэл сахарыг 1 аяга бүлээн сүүнд хийнэ. 20 г шинэхэн хөөлгөгч, шинэ байхгүй бол хуурай хөөлгөгч хийж болно. 7 гр-ын 1 уут хөөлгөгч 40 гр шинэ хөөлгөгчтэй тэнцэнэ гэдгийг анхаараарай.

Зуурмагийг 15-20 минут дулаан газар амрааж хөөлгөнө (исгэнэ). Угаасан чийгтэй үсэндээ түрхээрэй. Угаагаагүй үсэндээ ч түрхсэн болно.

Үсээ бүлээн алчуураа бэгнэж бооно. Бүлээн халуун орчин нь хөөлгөгчийн мөөгөнцөр өсөх боломжийг олгох юм.

Их болох тусмаа амин дэм, уураг, эрдэс бодисын хэмжээ нэмэгдэнэ. Уг арчилгаа нь үсний бүтцийг эрүүлжихэд нөлөөлөх ажээ.

Маскыг угааж цэвэрлээд эрүүл, гялалзсан үсээ харж баясаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *