“Нутелла” – италийн “Ферреро” компанийн нэгэн брэнд бүтээгдэхүүн, 50 жилийн хугацаанд шоколадны кремийн дэлхийн олон улс оронд нийлүүлж байна.
2016 онд Европын хүнсний аюулгүй байдлын агентлаг (EFSA) “Нутелла”-гаас глицидол илрүүлсэн гэдгийг мэдэгдсэн. Уг бодис хавдар үүсгэгч гэж үздэг. Бага хэмжээгээр хэрэглэсэн ч гэсэн хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж EFSA-ийн мэргэжилтнүүд анхааруулж байна.
“Нутелла”–г гэрийн нөхцөлд хийж болно, дэлгүүрийнхээс хамаагүй илүү амттай, шим тэжээлтэй бас хямдхан тусна. Хамгийн гол нь гэрийн Нутеллад далдуу модны тос, амт, үнэр нэмэгч элдэв бодис байхгүй.
Гэрийн “Нутелла” – эрүүл мэнддээ хоргүйгээр амттан идэх боломж. Ийм амттан хараад өөрийн эрхгүй шинэхэн талхаа зүсээд түрхэж идэх хүсэл төрнө, бас аяга халуун кофе …
Гэрийн нөхцөлд шоколадны крем хийх жор
Орц:
- 1 стакан сүү
- 1,5 х.х гурил
- 1 стакан сахар
- 2 х.х какао
- 1 х.х цөцгийн тос
- 3 х.х самар /хушга, ойн/
Бэлдэх арга:
- Саванд сахарны нунтаг, какао, гурилаа хольж хийнэ.
- Какао, сахартай савандаа сүүгээ бага багаар хийнэ. Байнга хутгана
- Зөөлөн гал дээр буцалгана, энэ үед хутгасаар байна. Түлж болохгүй
- Самраа хальслаад шарна. Блендер эсвэл кофе бутлагчид нунтаглана
- Нунтаг самар, цөцгийн тосоо кремэндээ хийнэ
- Зөөлөн гал дээр кремээ буцалгана, зөөхий шиг өтгөн болохоор нь галаас авна
- Кремийг хөргөөд шилэн саванд таглаж хөргөгчинд хадгална.
- Амтархан идээрэй.
Гэрийн нөхцөлд хийсэн Нутелла крем хорт бодис агуулаагүй учраас хүүхдүүддээ санаа зовох зүйлгүй өгч болно.