Амттай омлет хийхэд их зүйл хэрэггүй. Хэдэн ширхэг өндөг, бяслаг, гахайн утсан мах, сүү, өөрийн дуртай амтлагч, давс, перец. Гэр бүлийн гишүүддээ хангалттай тоогоор омлет хэрхэн хийх вэ гэж үү? Танд кексний хэв байхад л хангалттай.
Орц:
- Өндөг – 8ш
- Атга жижиглэн хэрчсэн гахайн утсан мах (эсвэл хиам, тахианы мах …)
- Стакан жижиглэсэн бяслаг
- Сонгино – 1ш
- Сүү – ¼ стакан
- Цөцгийн тос – ½ ц.х (хэвийг тослоход бас бага зэргийн тос)
- Гурил – ½ ц.х
- Давс, перец
Хийх арга:
Сонгиноо шарна.
Дээрээс нь махаа нэмнэ.
Мах шарагдаж байх хооронд өндөг, сүү, гурил, амтлагч, давс, перецээ сайтар холино.
Шарсан сонгино, махаа кексний хэвэндээ адил хэмжээтэй тараан хийнэ.
Бяслагаа хийгээд.
Өндөгний холимгоо дээрээс нь хийнэ.
Шарах шүүгээнд хийж болтол нь шарна.
Ийм гоё амттай омлет өглөөний хоолонд бэлдлээ. Амтархан идээрэй.