in

Эмэгтэйчүүдийн хувьд хамгийн чухалд тооцогдох эдгээр 10 зүйлийг эрчүүд төдийлөн сайн анзаардаггүй! Эрчүүдийн нүдээр эмэгтэйчүүдийг харцгаая

Хүн болгон л бусдын нүдэнд тааламжтай харагдахыг хүсдэг. Их хүчин чармайлт гаргасан зүйлийг нь эрчүүд анзааралгүй үлдэхэд үнэхээр гомдмоор. Гадаад төрх – эмэгтэй хүний хувьд стресс болдог, харин эрчүүдийн хувьд том асуудал биш. Хамаагүй гээд харахгүй гэсэн үг үү, үгүй тэр зүгээр л хайрлаж чадна.

Хайртай эр хүн ч анзааралгүй орхидог зүйлсийг танд танилцуулахаар бэлдлээ. Асуудалтай нүүр тулгарахад бэлэн үү?

Эрчүүдийн нүдээр эмэгтэйчүүдийг харах нь…

Язралт

Хайртай эр хүн тань таны бие махбодийг хайрладгаараа л хайрлаж байгаа, язралт байгаа эсэх нь түүнд огт хамаагүй. Та өөрийнхөө бие галбирыг хайрлаж чадвал тэр ч таныг хайрлана. Эрчүүдийн хувьд итгэл хамгаас чухал гэдгийг бүү мартаарай.

Нүүрний будаг

Эрчүүдэд таны хацрын туяа уруулын будагтай зохицсон эсэх, сормуусаа будсан эсэх нь огт хамаагүй. Эмэгтэйчүүдийн хувьд нүүрний будаг – үхэл, амьдралын асуудал бол эрчүүдийн хувьд гоёмсог төрхийг багахан чимжээ л гэж харна.

Эрчүүдийн ихэнх нь өөрөөрөө байгаа бүсгүйчүүдийг илүү дур булаам гэж үздэг. Тэгэхээр дараагийн удаа хиймэл сормуус наахдаа нэгийг бодоорой.

Илүүдэл жин

Хүн байнга өөрчлөгдөж байдаг, хэдхэн килограмм илүү байлаа гээд дэлхий сүйрэх хэмжээнд хүрээгүй. Эрүүл байхын тулд хүн зохих биеийн жинг барих ёстой, гэхдээ аливаа хязгаарыг хэтрүүлж болохгүй. Хайрлаж буй эрэгтэй хүндээ та сайхнаараа л харагдана.

Духан дээрх үрчлээ

Эрэгтэй хүн үнэхээр хайрлаж байвал таны дух, нүдэн дээр хэдэн үрчлээ байх нь ердөөсөө ч хамаагүй. Өчүүхэн өөн дээрээ хэтэрхий их санаа зовоод байвал үрчлээ л улам нэмэгдэнэ. Мөр мөрөө дэрлэн цугтаа өтөлж явах сайхан.

Гутал

Болзоонд явахын урьд орой ямар өндөр өсгийт өмсөхөө шийдэж чадахгүй толгойгоо гашилгаж яваа бол та л энэ асуудлаар ганцаараа зовж байгаа хэрэг шүү. Өнөөдөр таныг шинэ туфль өмсөж үү, өчигдрийн өмссөнөө дахиж өмссөн эсэхийг эр хүн анзаарах  ч үгүй.

Төгс хөх

Төгс зүйл гэж байгальд байхгүй. Нүдэнд төгс харагдах хэдий ч – нүд, чих, хуруу гээд бүгд харилцан адилгүй, бас хөх ч адилхан биш. Энэ жижиг зөрүүг та өөрөө л харна. Жинхэнээсээ хайрлаж буй эрэгтэй хүн таны биеийн галбирыг хараад өө хайхын оронд харин ч бахдаж сэтгэл нь хөдөлнө.

Салаалсан үсний үзүүр

Үнэнийг хэлэхэд, эрчүүд таны үснээс илүүтэй өөрийнхөө үсэнд илүү санаа зовж байгаа. Үсний арчилгаагаа хийсээр байхад үс салаалах нь олон хүнд тохиолдоно. Гэхдээ энэ жижиг зүйлийг таны эр хүн анзаарч харахгүй ээ.

Амтлах мэдрэмж

Анхныхаа болзоон дээр шарсан төмстэй бургер идмээр байна уу? Тэг л дээ. Хааяахан өөрийгөө сул тавьж бай, эр хүн дуртай байдаг юм. Тэр ч гэсэн өөрийгөө ийм амттанаар эрхлүүлмээр л байгаа…

Хөмсөг

Өтгөн, замбараагүй л ургаагүй бол бусад бүх төрлийн хөмсгийг эр хүн тоохгүй. Дураараа туршилт хий.

Хөнжилдөө

Сексийн үед эр хүн өөрт тань л таашаал авчрахын тулд хичээдэг, бас өөрийгөө ч баярлуулна. Арзайсан үс, улаан хацар, юу юугүй дур тавих гэж байгаа эвгүй царай улам л таашаал хөдөлгөхөөс бус дургүйг нь хүргэхгүй. Үйл явдлаас таашаал ав, эргэн тойрноо март.

Эрчүүдийн нүдээр төгс эмэгтэй гэдэг бол – хайртай эмэгтэй. Өөрийгөө хэт чангаар бүү барь, таны сонгосон эр хүн бол жинхэнэ эр хүн гэдгийг бүү мартаарай. Таныг ямар ч байсан хамаагүй хайрлаж, халамжлах тэр хүн мөн. Тиймээс өөрийгөө жижиг сажиг зүйлээр зовоохоо болиод амьдралыг амтал.

Итгэхгүй байна уу? Хажууд суугаа хайртай хүнээсээ асуугаарай. Өөрийнхөө сэтгэгдлийн коммент хэсгээр хуваалцаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *