in ,

Хараа муудах асуудал улам залуужиж, бага насны хүүхдүүдэд ч илэрч байгаа энэ цаг үед байгалийн гаралтай аргаар хараа сайжруулах аргыг санал болгож байна. Энэ зүйл ердөө танай хөргөгчинд бий

Нүдний өвчнөөр дэлхийн хүн амын 65% нь шаналдаг. Эрсдэлтэй бүлэгт зөвхөн тэтгэврийн насныхан ч орохгүй. Харааны асуудал улам залуужиж байгаа буюу бүр бага насны хүүхдүүдэд ч илэрч байгаа нь харамсалтай.

Мэс засал хийхээс аргагүй болсон тохиолдолд ардын уламжлалт эмчилгээ үр дүнгээ өгөхгүй. Нүдний хараа муудахаас урьдчилан сэргийлэх олон арга байгааг танд танилцуулахаар бэлдлээ.

Нүдний эрүүл мэндийг дэмжих амин дэмийн эх сурвалж – таны хөргөгчинд бий. Үүнд инээдтэй зүйл огтхон ч байхгүй, яагаад гэвэл таны идэж байгаа зүйлээс эрүүл мэнд хамаардгийг мартаж болохгүй. Чухам ямар хоол хүнс нүдний хараанд сайнаар нөлөөлөхийг авч үзэцгээе.

Нүдний хараанд сайнаар нөлөөлөх амин дэм

Нүдэнд сайнаар нөлөөлөх ямар хоол хүнс хэрэглэвэл зохилтой вэ? Харааны пигмент нь өөртөө А амин дэм (ретинол) агуулдаг. Энэ амин дэмийн тусламжтайгаар бид бүүдгэр гэрэлд харж чаддаг юм. Хэрвээ дутагдвал – хараа муудна, муугаар төсөөлбөл хараагүй болно. А амин дэмийн дутагдал нүдний өвчлөлтэй шууд хамааралтай.

Энэ амин дэмийг хаанаас авах вэ? Зөв, гал тогооноос. Ретинолыг бид хоёр аргаар авч болно: цэвэр байдлаар (амьтны гаралтай хүнс), бас провитамин А эсвэл бета-каротин (ургамлын гаралтай хүнс).

Улаан, шар, улбар шар өнгөтэй ногоо, жимс, мөн ногоон навчит ногоо каротин агуулдаг. А амин дэм – тосонд уусамтгай гэдгийг мартаж болохгүй, тиймээс та хүнсэндээ тос заавал хэрэглэнэ.

Харааны ямар нэгэн асуудал үүссэн бол дараах хүнсийг заавал тогтмол хэрэглэх ёстой.

Элэг

Энэ хүнсийг хэтрүүлж болохгүй. 100 гр үхрийн, тахианы эсвэл гахайн элгэнд танд хэрэгтэй А амин дэм хангалттай агуулагдаж байгаа. Сагамхай загасны элэг маш шим тэжээлтэй гэж үздэг: сайн өөх тос, А, Д, Е, С, фолийн хүчил ихээр агуулдаг ажээ.

Шинэхэн ногоон навчит ногоо

Ретинолын агууламж өндөртэй ногоо: яншуй, бууцай, ногоон сонгино, хурган чих, черемша (зэрлэг сонгины төрөл). Хоолтойгоо эдгээр ногоог байнга ид, ногооны салат хийсэн ч болно.

Амтат гуа

Энэ амттай десерт нь зөвхөн А амин дэмээр баялаг төдийгүй С, В1, В2, РР, кали, натри, кальци, төмрөөр баялаг ажээ. Төмрийн хувьд сүүнд агуулагдах хэмжээнээс 17 дахин их.

Лууван

Бага байхын л луувангийн ач тусыг бид мэднэ. Шим тэжээлтэй бодис ихээр агуулдаг ногоо.

Чихэрлэг төмс

Хүн болгон мэдэхгүй ч гэлээ анхаарал хандуулах ёстой хүнсний ногоонд орно. В, С, РР болон А амин дэмээр баялаг. Каротин, кальци, фосфор ихээр агуулдаг. Өнөөдөр манай зах зээлд орж ирээд хэдийн зарагдаж эхэлсэн. Энэ төмсөөр маш олон төрлийн амттай хоол хийж болно.

Улаан лооль

Өдөрт нэг стакан улаан лоолийн шүүс уугаад байвал А, С амин дэмийн дутагдалд орно гэж айх хэрэггүй.

Чангаанз

Том, жижиггүй чангаанзанд дуртай. Улиралд нь ахиухныг аваад идээрэй. Өвлийн улиралд шим тэжээл нь буурдаг.

Нохойн хошуу

Амин дэмийн нөөц хаана байна, нохойн хошуунд л байна. Шим тэжээлийг нь жагсааж бичвэл дуусахгүй. Каротин С, Р, В2, Е, К амин дэм, мөн кальци, кали, төмөр, магни зэрэг эрдэс бодис ихээр агуулдаг. Өвлийн улиралд маш хэрэгтэй жимс. Нохойн хошууны цай хийж уугаарай.

Жимсгэнийг нунтаглаад усанд хандалж ууна. Зөгийн балтай бол ч – мөрөөдлийн ундаа л гэсэн үг.

Байгаль дэлхий бидэнд эд баялагаа харамгүй өгдөг. Энэ баялгийг бид ухамсартайгаар хайр гамтай хэрэглэх ёстой. Нүд тань тунгалаг, хараа тань хурц байг.

Хэрвээ таны найз нөхөд дунд хараа муутай хүн байгаа бол бидний нийтлэлийг танилцуулаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *