in

Эцэг эхийнх нь уур уцаартай байдал хүүхдийн хүмүүжилд маш муугаар нөлөөлдөг. Хүүхдээ зөв хүн болгож төлөвшүүлэхийг хүсвэл уураа барь!

Хүүхэд таны дайсан мэт санагдах үе байдаг. Эцэг, эх нь уур хилэндээ дийлдсэн бол биеийн хүч хэрэглэж эхлэхийг ч үгүйсгэхгүй. Энэ үед тайван байж үнэхээр чаддаггүй, хүүхэд рүүгээ дайрсны дараа багахан хугацаанд тайвширдаг хэдий ч – энэ бол эцэг эхийн эцсийн хүсэл байдаггүй.

Юуны түрүүнд ЗОДОХГҮЙ, ЗАГНАХГҮЙ, ДОРОМЖЛОХГҮЙ, СҮРДҮҮЛЭХГҮЙ гэж өөртөө тангараг тавь. Дуугаа өндөрсгөхийн тухайд? Хүүхэдтэй харьцаж байхдаа хэзээ ч дуугаа өндөрсгөж болохгүй. Энэ бол сэтгэл хөдлөлийн тур зуурын мэдрэмж. Хэрвээ үнэхээр хашхирмаар санагдаад байвал машиндаа суугаад цонхоо хаагаад хашхирна биз. Хэн ч сонсохооргүй тийм л орчинд хүссэнээрээ хашхир.

Хүүхдүүд ч бас уур хилэнтэй байдаг, хэрвээ та биеэ барьж сурвал нэг сумаар хоёр туулай буудна, та хүүхдэдээ үлгэр жишээ болж байна гэсэн үг юм. Хүүхдүүд тань таныг хэрхэн уур хилэнгээ давж гарч байгааг харах болно. Хүн болгон уур хилэнтэй, үүгээрээ хүчээ үзүүлэх үү? Уур хилэн гэдэг бол хүний зан чанар, уур хилэнгээ удирдаж сурах нь – том болж байгаагийн шинж гэдэг ойлголтыг бий болгодог байна. Уур хилэнгээ давж гарах аргуудыг танд дурьдвал…

Тав хүртэл тоол. Уур хилэн – ямар ч нөхцөл байдалд сайн зүйл авчрахгүй. Хэрвээ та уур хилэнтэй байвал – өөртөө тайвшрах хугацаа өг. Хэрвээ хүүхэд тань том бол ганцааранг нь үлдээгээд угаалгын өрөөндөө орж хүйтэн усаар нүүрээ угаагаад хэдэн удаа сайхан гүнзгий амьсгаа аваад гараад ирнэ биз. Аль болох өөрийгөө тайвшруул: “Энэ тухай ярихад би одоо хэтэрхий ууртай байна. Түр зогсоод тайвшрах хэрэгтэй”. Хүүхэд өөрийгөө ялагч нь болсон гэж бодохгүй, харин ч нөхцөл байдлыг бодитоор мэдрүүлж туслалцаа дэмжлэг авах болсныг илтгэнэ. Хэрвээ хүүхэд балчир бол хажууд нь тайвшрахыг хичээгээрэй, ганцааранг нь орхисон тохиолдолд өөрийгөө хаягдсан мэт мэдрэмж төрүүлэх магадлалтай. Нүүрээ хүйтэн усаар угаагаад хүүхдийнхээ хажууд нүдээ аниад хэсэг суу. Өөрийгөө тайвшруулах үг дотроо хэлж болно, мөн зөв амьсгалахыг хичээгээрэй.

Энэ үед хүүхдэд хичээл заах гэж, түүний буруу байсныг ойлгуулах гэж хичээсний хэрэггүй. Тэртээ тэргүй тэр амьдралын том хичээл үзэж байна: тэр сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдахыг нүдээрээ харж суугаа.

Уур хилэнгээ гаргах боломж өг. Маш их уурлаж байгаа үед тайвшрах хэрэгтэй. Түр зогсоод амьсгаа ав, ямар ч аюул байхгүй гэж өөртөө хэлээрэй. Гараа савлаад, ачааллыг багасга. 10 удаа гүн амьсгал аваарай. Дуугүй байж чадахааргүй бол мөөрсөн ч болно. Инээдтэй санагдах хэдий ч үнэхээр сэтгэл тайвширдаг юм. Хүчээр инээж чадвал тархинд ямар ч аюул байхгүй гэсэн дохио очиж тайвширч эхэлдэг байна. Гүнзгий амьсгал авахдаа алгандаа иллэг хийгээрэй. Хуучны бас нэг арга – дэр цохих, гэхдээ энэ аргыг зөвхөн ганцаараа байхдаа л ашиглана. Дэр цохих нь хүүхдэд аймшигтай дүр зураг харагдахыг анхаарна уу.

Мэдрэмжээ өөрчлөхийн тулд бодлоо өөрчил. Таны хүүхэд амиа бодсон, хүмүүжилгүй хүн болж төлөвшөөд байгаа мэт санагдаад байвал та хэзээ ч тайвширч чадахгүй. Үнэн хэрэгтээ таны хүүхэд – бяцхан хүн, сэтгэл нь өвдөж буй бяцхан хүн. Үүнийг санаж явахад илүүдэхгүй: “Хүүхэд болохоор яг л хүүхэд шиг аашилна… Түүнд миний хайр хэрэгтэй, түүнийг би хайрлах ёстой. Түүнд миний тусламж хэрэгтэй, тэр өөрийгөө ойлгож, мэдрэмжээ ойлгоход нь би л тусална”.

Уур хилэнгээ сонс, гэхдээ үүнд өөрийгөө удирдуулж болохгүй. Уур хилэн бусад мэдрэмж, эрхтний адил бидэнд удирдагдана. Уур хилэн бидэнд үнэтэй туршлага болно, хамгийн гол нь нөлөөнд нь автаж болохгүй. Уур хилэндээ дийлдээд эхэлбэл бид зөв шийдвэр гаргаж чадахгүйд хүрдэг.

Уур хилэнг ухамсарлах – нөхцөл байдлыг бодитоор дүгнэж цэгнэх буюу өөртөө зөв асуулт тавьж чадна: уур хилэнд хүргэх буруу зүйл юу байна, энэ нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд ямар арга хэмжээ авах вэ? Ингээд хариулт нь ихэвчлэн хүмүүжилтэй холбоотой байдаг – нөхцөл байдал хяналтаас гарахаас өмнө асуудалд хандах арга барилаа өөрчлөх хэрэгтэй эсвэл өсвөр насны хүүхэдтэйгээ зөв харилцах нь зүйтэй гэсэн санаа төрнө. Заримдаа хүүхдийн хүмүүжилд туслалцаа үзүүлэхгүй байна гэж нөхөртөө эсвэл эхнэртээ уурладаг. Энэ үед сайхан амрах эсвэл таны асуудлыг сонсох чадвартай найз нөхөдтэйгөө уулзаж болно. Бүр боломжгүй бол мэргэжлийн сэтгэл зүйчид хандах арга байгааг мартаж болохгүй.

Бусдад уурласан хилэгнэл нэмэгдэж болохыг санаж яваарай. Уур хилэнгээ дотроо барих бус гаргах ёстой гэсэн ойлголт явдаг. Үнэн хэрэгтээ энэ аргаар гаргасан уур хилэн улам хүчтэй болдгийг судалгаагаар баталжээ. Мөн нөгөө хүний сэтгэлийг шархлуулна, уурлуулна, айлгана, муугаар төсөөлбөл харилцаанд сэв сууна.

Энэ тохиолдолд нэг нь зөв, нөгөө нь буруу байх ёстой, ингээд хоёр талдаа уур хилэн улам ч хурцдана. Тиймээс хамгийн гол нь тайвшраад нөхцөл байдлыг зөвөөр шийдэх арга зам эрэлхийлэх хэрэгтэй.

Хүмүүжүүлэхээсээ өмнө түр хүлээ. Энэ үед дүгнэлт гаргахыг яарах огт хэрэггүй. Хүүхдийн цаашдын хүмүүжилд сайнаар нөлөөлөх дүгнэлт гаргаж чадах нь юу л бол. Тайвширтлаа аль болох бага үг хэл “Би тайвшрах хэрэгтэй байна, дараа нь хоёулаа ярилцъя” гээд орхисон нь хэн хэндээ хэрэгтэй. 10 минутын дараа тайвширч чадаагүй бол “Юу болсныг сайтар бодох хэрэгтэй байна, дараа нь энэ тухай ярилцъя” гэж хэлээрэй.

Хүч хэрэглэхийг хориглоно. Хүүхдийг алгадаад авахад таны уур хилэн багасч болно, гэхдээ хүүхдэд буруу сэтгэгдэл үлдээнэ. Хүчирхийлэл ямар ч байдлаар байсан хамаагүй улам хурцлагддаг, анх удаа зүгээр алгадсан бол дараа удаа илүү их хүчирхийлэл гаргахыг үгүйсгэхгүй. Ямар ч хэцүү байсан биеэ барьж сур, өрөөнөөс гараад явсан ч яах вэ. Тэвчилгүй хүүхдээ цохиод авсан бол уучлалт гуй. Буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөр.

Бүү сүрдүүл. Уур хилэнтэй үед хийсэн сүрдүүлэг ямар ч бодлогогүй байдаг. Үнэхээр хэрэгжүүлэх боломжтой сүрдүүлэг үр дүнтэй, харин бусад тохиолдолд таны нэр хүндийг унагасан, ямар ч үр дүнгүй л сүрдүүлэг болж хувирна.

Дуугаа намсгаж, үгээ зөв сонгоорой. Хэдий хэр тайван ярьж чадаж байна төдий чинээ тайван, зөв хариулт сонсдог болохыг судлаачид тогтоожээ. Эсрэгээрээ, хэдий хэр хүчтэй, ширүүн ярина төдий чинээ адил хариулт сонсоно. Бидэнд сонголт бий, бидний үгийг сонсож байгаа хүнээс сайхан үг сонсох уу эсвэл уур хилэнг нь бадраах уу?

Та өөрөө асуудлын нэг хэсэг гэдгээ бүү март. Хэрвээ та сэтгэл санаагаа дээшлүүлэхийг хүсэж байгаа бол хүүхдээ сайтар ажигла, тэд таны замыг зааж өгнө. Эс бөгөөс нөхцөл байдалд улам л хурцадмал болно. Хүүхэд тань таны уурыг хүргэхийн тулд л элдэв асуудал үүсгэнэ, та энэ тохиолдолд хүчин мөхөстөнө. Юуны түрүүнд өөрийгөө хүмүүжүүл. Таны хүүхэд ганц шөнийн дотор сахиусан тэнгэр болж чадахгүй, та тайвширч сурвал хүүхдийн тань зан ааш ч сайжирна.

Хэрвээ улам их уурлаад байвал уу? Уур хилэнгийн цаана юу нуугдаад байгааг тодруулж хандлагаа өөрчлөхийг хичээгээрэй. Хэрвээ боломжгүй бол, уур хилэн гэдэг өөрөө өөрийгөө хамгаалах хамгаалалт гэдгийг ухамсарлаж ойлгох хэрэгтэй. Уур хилэнг арилгахын тулд далд байгаа айдас, өвчнийг арилга. Хэрвээ охин тань уурлаж уцаарлаад эсвэл дүүтэйгээ зодолдоод байвал бага насаа дурс. Та магадгүй бага байхдаа ах, дүү нартайгаа зодолдож гомддог байсан уу? Тэр үед танд ямар дэмжлэг хэрэгтэй байсан бэ? Уур хилэнгийн нууц шалтгааныг олж тогтоохоор шийдсэн бол энэ таагүй мэдрэмж өөрийн эрхгүй бага багаар арилж эхэлдэг.

Зөрчилдөөний шалтгааныг сонго. Хүүхэдтэйгээ таагүй харилцах харилцаа болгонд хоорондын харилцаанд сэв суулгасаар байна. Тийм учраас бусад зүйлийг сайтар анхаар, жишээ нь таны хүүүхэд бусад хүмүүстэй хэрхэн харилцаж байна вэ?

Шалан дээр хэвтэх хүрэм таны уурыг хүргэж болно, гэхдээ энэ шалтгаан та хоёрын харилцааг эвдэх шалтгаан болох ёсгүй.

Хэрвээ уур хилэнтэйгээ байнга тэмцэх хэрэг гараад байвал бусдаас тусламж авахыг зөвлөж байна. Ичиж зоволтгүй тусламж хүс. Хамгийн гол нь та хүүхдийн сэтгэл зүй, бие махбодид хохирол учруулах ёсгүй юм шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *