Жил өнгөрөх тусам эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн аль аль нь үс бууралтах, үрчлээ үүсэх, гэдэс унжих, үс унах зэрэг асуудлуудаас ангижрахыг хүсдэг. Эдгээр нь хөгшрөлт явагдаж буйн илрэл юм.
Энэ жорын тусламжтай гэрт байдаг жоруудаар маск хийж, дээрх асуудлыг шийдэж болно.
Танд хэрэг болох зүйлс:
- 1/2 ширхэг гадил
- 3 хоолны халбага овьёос
- 1 хоолны халбага зөгийн бал
- 1 ширхэг өндөг
Заавар:
Гадилыг нухаш болтол нь өндөг, зөгийн бал болон овёосны хамтаар нухаж холино. Маскыг хэрэглэхийн өмнө нүүрээ сайн угаах хэрэгтэй. Маскыг нүүрэндээ түрхээд 10-15 минут хүлээнэ. Сүүлд нь бүлээн усаар нүүрээ зайлж угаана.
Гадил арьсанд сайн нөлөөтэй. Шим тэжээлээр баялаг. Дээрээс нь судалгаагаар гадилыг нүүрэн дээрх үрчлээг арилгахад ач тустай болохыг тогтоосон.
Зөгийн бал арьсанд чийгшил өгдөг бол, тарганд агуулагдах сүүний хүчил овьёостой нийлж, арьсыг гуужуулдаг байна.
Энэ маскыг өдөр бүр хэрэглэх боломжтой бөгөөд бүх төрлийн арьсанд тохиромжтой. Энэ маскны үзүүлэх ач тус тодорхой хугацааны дараа мэдэгдэхүйн мэдрэгдэнэ. Тиймээс тэвчээртэй, тууштай хэрэглээрэй. Мөн химийн хортой бодис найрлагад нь байхгүй учраас таны эрүүл мэндэд аюулгүй.