in ,

Ажил хэрэгч байдлаар хумсаа будаж сурахыг хүсвэл дараах 10 санааг хэрэгжүүлээрэй. Таны хумсыг маш өнгөлөг харагдуулна!

Ажил хэрэгч хэв маяг – тогтсон дүрэм журмын дагуу байдаг тул хумсны өнгө төрх ч мөн адил сонгодог загварынх байх ёстой. Загварлаг бөгөөд өнгөлөг төрхөө хадгалсан ажил хэрэгч хумстай байхыг хүсэж буй бүсгүйчүүдэд зориулж hannahroxit-гоо сайхан блог болон lulus сайтын мэдээллээс хүргэхээр бэлдлээ.

Биеийн өнгө дагуу болон даруухан өнгө

“Ажил хэрэгч хумс будалт”-ын шилдэгт шалгарах нь дамжиггүй. Гантиг чулууны өнгө төрх оруулахыг хүсвэл лайнер-бийрээр нарийхан будаг тавиарай.

Байгалийн өнгөөрөө

Сонгодог загварыг чандлан сахих дуртай бүсгүйчүүдэд “а-ля натюрель” тохирно. Цайвар ягаан гэрэлтдэг өнгөөр суурь тавиад цагаан өнгийн будгаар хумсныхаа дунд хэсгээс давхарлан бага багаар будна. Ингэж уусгаж будсаар өөрийн хүссэн өнгийг гаргаж авна.

Алтан геометр

Дунд хуруундаа эхлээд V дүрсийг, харин чигчий хурууны хумсны угт V үсгийг дүрслэн зурна. Эрхий хурууны хумсны 2/3 хэсгийг хар өнгөөр будна, мөн алтан өнгийг долоовор хуруундаа хавирган сарыг санагдуулам дүрсээр, чигчий хурууг алтан өнгөөр будна.

Тансаг бор хүрэн өнгө

Бор хүрэн өнгийн хумсны будгийг геометрийн дүрсээр чимбэл даруухан бөгөөд чамин харагдана. Та чигчий хурууны хумсны будаг дээр геометрийн дүрсээ зураарай Дүрсийг зурж хатсаны дараа будаг бэхжүүлэгчээр бүх хумсаа будна.

Шинэ хэв маягийн фрэнч будалт

Өөртөө шинэ маягийн фрэнч будаг хийхэд амархан. Хумсны үзүүрт түрхэх цагаан будагны оронд алтан шаргал эсвэл хар будаг түрхээрэй. Таны хумс цэвэрхэн харагдах болно.

Цэцгэн хээтэй будаг

Ажил хэрэгч хумсны будалтыг цэцгэн хээгээр чимж болно. Суурь будгийг цайвар ягаан өнгөөр сонгож нарийн бийрээр цэцгийн ногоон навч, тод ягаан өнгийг уусгаж цэцгийг зурна. Тод хөх өнгөөр цэг тавьж чимэглээрэй. Будгийг бэхжүүлэгчээр дарна. Цэцгэн хээг нэг гарын нэг, хоёр хумс дээр л зурна.

Гялалзах хумс

Ажил хэрэгч бүсгүйчүүд ядам, чигчий хурууны аль нэгийг өнгөлөг гялалзсан хумсны будгаар будахад төв байдлаа алдахгүй ээ. Цайвар саарал, шоколадны, гүн бор өнгөөр хумсаа будаад ядам хуруугаа саатай будгаар будна. Дээрээс нь будаг бэхжүүлэгч түрхээрэй.

Гантиг хээ

Гантиг чулуу мэт харагдах будалт хийхийн тулд заавал гоо сайханч руу гүйх хэрэггүй. Пергамент цаас эсвэл боодлын цагаан цаасыг базаад саарал лаканд дүрж суурь тавьсан хумсан дээрээ зөөлөн түрхээрэй. Төрөл бүрийн замбараагүй хээ түрхэгдэх бөгөөд дээрээс нь бэхжүүлэгч түрхэнэ. Энэ будалт маш цэвэрхэн харагддаг  ажээ.

Ууссан өнгө

Маш энгийн хирнээ чамин харагдах уг будалтыг чигчий хурууны хумсыг  зөөлөн өнгөөр эхлээд аажим тодорсоор эрхий хурууны хумсыг тод өнгө болгоно.

Нарийн зураас

Залуу бүсгүйчүүдэд илүү тохирох уг будалтын суурийг цайвар өнгөөр будаад алтан шар, мөнгөлөг эсвэл хар өнгөөр нарийн зураас тавина. Зураасыг босоо, хөндлөн, эсвэл хэрээслэх гээд өөрийн хүссэн байрлалаар зураарай.

Leave a Reply

Your email address will not be published.