in ,

ГоёГоё

Та яг одооноос эдгээр 10 муу зуршлаа хаяхгүй бол хөгшрөлт таны биед маш хурдацтай явагдана!

Тухайн насанд хүн ямар харагдах нь генетикээс шалтгаалах хэдий ч өөрсдөөс минь шалтгаалдаг өөр бусад хүчин зүйлүүд байдаг байна.

Бидний залуу наснаас хумсалдаг муу зуршлуудаас та бүхэнд танилцуулахаар бэлдлээ. Оройтоогүй дээрээ өөрийгөө засаж аваарай.

Өөх тос ихтэй хоол хүнснээс татгалзах

Хоолны дэглэм баримталж байна гээд хүмүүс өөх тосны агууламжтай хоол хүнснээс татгалздаг, энэ бол буруу юм шүү. Хүний биед өөх тос дутагдсанаар арьсанд үрчлээ суух бөгөөд наснаасаа илүү хөгшин харагдах болно. Иймд, улаан махтай загас, төрөл бүрийн самар, зөөхий, цөцгийн тос зэргийг өдөр тутмын хоол хүнсэндээ заавал оруулах ёстой, гэхдээ хэмжээг нь тааруулна шүү.

Соруулаар шингэн уух

Соруулаар шингэн уухад уруулын эргэн тойрон илүү хурдан үрчлээ суудаг. Мөн, тамхи татах ч үүнд хамаарна. Хэрвээ тамхичин бол залуу насаа аврахын тулд нэн даруй тамхинаас гарахыг зөвлөж байна.

Хажуугаараа унтах

Хажуугаараа эсвэл доошоо харж унтахад бидний нүүрийг дэр “ базаад” авч байгаатай л адил. Ингэснээр та наснаасаа эрт хүзүү, нүүрэндээ үрчлээтэй болно. Залуу насаа илүү удаан хадгалж үлдэх хамгийн таатай байрлал бол дээшээ харж унтах гэдгийг та бодолцоорой.

Нуруундаа анхаарал тавихгүй байх

Буруу суух эсвэл хагас хэвтээ байрлалд суухад бидний нуруу бөгтийсөөр байдаг. Энэ үед нурууны булчин харилцан адилгүй ачаалал авах бөгөөд нуруу нугасны өвчин тусах үндэс болно. Нуруу тэгш бол биеийн галбир, таны алхаанд төдийгүй биеийн эрүүл мэндэд шууд сайнаар нөлөөлдөг. Иймд, нурууны дасгал тогтмол хийж занших хэрэгтэй.

Зөвхөн амралтаараа л нарнаас хамгаалах

Хэт ягаан туяа-хугацаанаасаа эрт хөгшрөх шалтгаануудын нэг. Тиймээс, нарнаас хамгаалах өдөр тутмын тосыг сонгож түрхээрэй. Хэдий үүлтэй байсан ч гэсэн тосоо түрхэнэ, хэт ягаан туяаны 80 хувь нь үүлийг нэвтлэн тусдаг байна.

Тасалгааны халаагуур асаах

Тасалгааг халаагуураар халаах явцад хуурайшдаг. Агаар хуурай байх тусам арьс, үсний чийгшил алдагдана. Тиймээс тасалгааныхаа хэмийг тохируулж сураарай, ялангуяа унтлагын өрөө сэрүүхэн байх ёстойг анхаарна уу.

Сахарнаас бүр мөсөн татгалзах

Их хэмжээний амттан муугаар нөлөөлнө. Сэтгэлийн таашаал авч хорхойгоо дарах нь бас хэрэгтэй л эд. Тиймээс, өөрийгөө хааяахан амттанаар эрхлүүлж байх нь чухал, “хааяахан” гэдгийг мартаж болохгүй. Хэрвээ амттан идмээр санагдаад байвал жимс, чихэрлэг ихтэй ногоо идэж хорхойгоо дараарай.

Олон цагаар зурагт үзэх

Зурагтын өмнө суусан 1 цаг таны амьдралыг 22 минутаар богиносгож байгааг анхаарна уу. Үүнд, мөн интернет, компьютер дурлагсад хамаарна. Хагас цаг тутамд босч биеийн дасгал хийж чилээг нь гаргаж байгаарай. Суудлаасаа босоод хийх боломжгүй бол суугаагаараа хийх дасгалуудаас суралцаж болно.

Бага унтах

Томчууд 7 цаг, чадвал 8 цаг унтвал бүр л сайн байна. Бага унтсан тохиолдолд бие эргэж хүчээ бүрэн сэлбэж чаддаггүй, энэ нь маргаашийн ажил төрөл, биеийн эрүүл мэндэд шууд муугаар нөлөөлдөг. Мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар том хүн орондоо 22-23 цагийн хооронд орсон байх ёстой ажээ.

Замбараагүйгээсээ болж стресст орох

Архаг стресс хүний эд эсэд шууд муугаар нөлөөлдөг. Биеийн эрүүл мэнд бүхэлдээ муудаж хөгшрөх явц хурдан явагддаг байна. Стресст орсон ихэнх хүмүүс өөрсдийнхөө замбараагүй буюу ажил төрлөө зөв зохион байгуулж чадаагүйгээсээ болдог. Амьдралаа тайван байдалд үргэлжлүүлэхийн тулд зөв зохион байгуулалтад орж хэвших хэрэгтэй

Leave a Reply

Your email address will not be published.