Таалагдаж байгаа залуугийнхаа сонирхлыг илүү татахын тулд бүсгүйчүүд минь тансаг хувцас өмсөж цаг зав, мөнгөө үрэх нь бий. Харин, бодит амьдрал дээр эрчүүд бүсгүй хүний шкафт өлгөөтэй хэвтэх жирийн хувцсыг илүүд үздэг гэж үзэх болжээ. Итгэхгүй байна уу? Цугтаа туршилт хийцгээе.
Богино хар даашинз
Богино хар даашинз – бүсгүй хүн болгоны шкафанд байдаг л хувцас. Ажил хэрэг, онцгой үйл явдал, болзоо бүгдэд нь тохирно.
Өсгийтэй туфли
Өндөр өсгийтэй туфли өмссөн бүсгүйчүүд эрчүүдийг эргэж харахад хүргэдэг. Хөл тань илүү урт харагдаж, нуруу тэгш болоод ирнэ. Гол нь явж сурах хэрэгтэй.
Улаан өнгийн хувцас
Зарим нэг хувцас бүсгүй хүнийг илүү тодосгож өгдөг, энэ бол улаан өнгий хувцас мөнөөс мөн. Нэгдүгээрт- улаан өнгийн хувцас таныг амилуулж өгнө, хоёрдугаарт-хүн болгон танд анхаарал хандуулна. Улаан өнгийг өөртөө “наасан” эмэгтэйчүүд эрчүүдэд илүү таалагддаг болохыг судалгаагаар тогтоожээ. Үүнд, улаан өнгийн уруулын будаг ч хамаарна.
Задгай мөртэй хувцас
Эмэгтэй хүний булбарай мөрийг эрэгтэй хүн хармаар санагдах нь мэдээж. Мөргүй топ, даашинз – маш дур булаам харагдана, бас багахан “маягтай” харагдуулна шүү.
Бариу даашинз
Бүдүүлэг эсвэл мэдрэмжтэйн зааг гэх үү дээ – бие галбирынхаа гоо үзэсгэлэнг гайхуулж байгаа мэт боловч нууцыг нь хадгалж чадаж байна. Ийм бариу даашинз өмсөх нь богино банзал ч юм уу, онгорхой даашинз өмссөнөөс ч дутуугүй дур булаам харагдана.
Савхин хүрэм
Энэ хувцас хэзээ ч моодноос гарахгүй. Таны дүр төрхийг өөрөөр илэрхийлэх бас нэгэн хувилбар гэдгийг та бүү мартаарай.
Торон нэхээстэй гоёл
Торон нэхээстэй хувцас таныг романтик харагдуулна. Бага зэргийн задгай мэт, аальгүй ч юм уу?
Нуруугаараа задгай хувцас
Загварлаг, дур булаам, энгийн мөртлөө гоёмсог. Биеийн галбирын гоо сайхныг бусдад гайхуулах шилдэг хувилбар юм.
Цэнхэр жинсэн өмд, цагаан цамц
Энгийн мөртлөө гайхалтай зохицолдоо. Сонгодог цэнхэр өнгийн жинсэн өмд, цагаан топ эсвэл футболк, цамц өмссөн байхад та гайхалтай харагдана. Доогуураа өндөр өсгийтэй гутал өмссөн байхад халдашгүй харагдах бол кэттэй хувилбар нь адал явдалтай нүүр тулгарахад бэлэн байгааг илтгэнэ.
Спортын хувцас
Зарим нэг бүсгүйчүүд спорт хувцас өмсөх дургүй байдаг. Харин эрчүүд спорт хувцастай бүсгүйчүүдийг дур булаам харагддаг гэж үздэг байна. Биедээ тохирсон бэлтгэлийн хувцас хэзээ ч илүүдэхгүй.
Гол нь өөртөө итгэлтэй байцгаагаарай, бүсгүйчүүд ээ.
Хамгийн үнэтэй зөвлөгөө: хүмүүс таны бодлыг мэдэрдэг. Хэрвээ та өөртөө итгэлтэй бол хүн таныг тэр утгаар нь хүлээж авна. Та юу өмссөн байх нь чухал биш, хамгийн гол нь та өөртөө итгэлтэй байгаарай.