Хүмүүс өдөр, шөнө үл хамааран гоо сайхандаа анхаарал тавихыг хүсдэг. Целлюлитийн эсрэг иллэг – бүсгүй хүн бүрийн хийж чаддаг байх ёстой иллэг юм. Зөв, тогтмол хийвэл үр дүн нь таныг удаан хүлээлгэхгүй ээ.
Уян зөөлөн арьстай байх нууцыг дэлгэхээр бэлдлээ.
Хэрхэн зөв хийх вэ?
- Иллэгт зориулж танд дараах зүйл шаардлагатай:
- Ширүүн үстэй сойз
- Том ширхэгтэй үрдэг чулуу
- Биеийн тос
- Силикон сав
Иллэгийг болгоомжтой хийнэ. Бие хөхөртөл хийх ямар ч шаардлага байхгүй. Өвдөг, гуяны дотор хэсгээр хийхийг хориглоно.
Хувилбар 1
Алхам 1. Хуурай арьсан дээрээ скраб түрхээд дээрээс доош чиглэлд иллэг хийнэ.
Алхам 2. Хоёр эрхий хуруугаараа гуяны дээд хэсгээр зөрүүлж 10 минутын турш дарж иллэг хийнэ.
Алхам 3. Одоо тосоо түрхээд силикон саваар арьсаа соруулна (өвчнийг тэвчиж болох хэмжээнд). Тойрог байдлаар дээрээс доош иллэг хийнэ.
Алхам 4. Иллэгийн дараа эрхий хуруугаараа бас дахин иллэг хийнэ.
Энэ төрлийн иллэгийг долоо хоногтоо 3 удаа, 10 минутаар хийхэд үр дүнгээ өгнө.
Хувилбар 2
Энэ иллэгийг экспресс гэж хэлж болно, гэхдээ үр дүн өндөртэй. Анхны хувилбарын адил тогтмол, зөв хийх ёстой.
Алхам 1. Шүршүүрт орохоосоо өмнө хуурай арьсан дээрээ идэвхтэй иллэг хийнэ. Чиглэл нь доороос дээш эсвэл цагийн зүүний дагуу байна.
Алхам 2. Шүршүүрийн дараа тос түрхээд асуудалтай хэсэгт илнэ.
Бүх төрлийн иллэгийг тогтмол хийсэн тохиолдолд гуалиг биетэй болж чадна. Мөн амьдралын эрүүл хэв маяг баримталж чадвал үр дүн таныг удаан хүлээлгэхгүй ээ.
Ийм төрлийн иллэг өөртөө хийж байсан уу? Өөрийн амжилтыг сэтгэгдэл хэсгээр хуваалцаарай.