Инээх, нарны гэрэл болон хөгшрөлтийн улмаас нүдний захад үрчлээ үүсдэг. Аз болж энэ үрчлээг гэрийн нөхцөлд багасгаж болох олон арга бий.
Үрчлээ үүсэхэд юу нөлөөлж байна вэ?
Нарны нөлөө, насны онцлог, коллагены ялгаруулалт буурах зэрэг шалтгаанаас үүснэ. Коллагены хэмжээ багасахад нүүрэнд жижиг үрчлээнүүд гардаг. Яагаад заавал “нугасны сарвуу” гэж нэрлэх болсон бэ гэвэл нүдний гадна талд үүссэн энэ үрчлээ яг л нугас шувууны сарвууг санагдуулам ажээ.
“Нугасны сарвуу”-г хэрхэн арилгах вэ?
Үрчлээ насны онцлогоос гарна, гэхдээ үрчлээ гарах үйл явцыг тодорхой хэмжээгээр хойшлуулах боломжтой. Үрчлээг багасгахад туслах зарим нэг зөвлөгөөг танилцуулахаар бэлдлээ.
Тамхи татахгүй
Энэ бол үрчлээ гарахад хамгаас илүүтэй нөлөөлдөг хүчин зүйл. Тамхи татдаг хүмүүс хор уршгийг нь мэддэг хэрнээ л тамхинаас гарч чаддаггүй – зөвхөн гоо сайхан төдийгүй дотор эрхтэнд ч муугаар нөлөөлдөг.
Тамхи нь арьсыг амьгүй саарал өнгөтэй болгохоос гадна эрт үрчлээ суулгадаг байна.
Тамхинаас гарах – үрчлээнээс хамгаалах шилдэг арга.
Нарнаас хамгаал
Нар хүний биед хэрэгтэй, бид нарнаас шим тэжээл авч эрүүл мэндээ хангадаг.
Гэхдээ аливаа зүйлийн хэмжээ нь хэтэрвэл хор хөнөөлтэй болж хувирдаг, үүнд нар ч хамаарна. Нарны туяанд удаан байх нь эрт үрчлээтэхэд нөлөөлнө.
Тийм учраас арьсаа нарны туяанаас хамгаалахыг зөвлөж байна. Нарнаас хамгаалах тос түрхэх, шүхэр, малгай өмсөөрэй. Удаан хугацаанд наранд байхыгаа мэдэж байгаа бол дээр дурдсан аргаар өөрийгөө заавал хамгаална.
Нүүрний иллэг
Өдөр болгон, тэр ч бүү хэл өдөрт хэдэн ч удаа хийж болох арьс арчилгааны нэг арга. Та нүдээ байнга анивчуулж болно эсвэл тусгай нүдний дасгал хийсэн ч болно. Нүдний дасгал нь булчинг суллаж амрахад нөлөөлдөг, ингэснээр та нүд орчмын үрчлээнээс хамгаалж чадна.
“Нугасны сарвуу” үүссэн хэсэг дээр хуруугаараа дараад тойрог байдлаар иллэг хийнэ. Иллэгийг хөмсөг чиглэл рүү хийгээд дахин эхний цэгээс явна.
Хамгийн сүүлд нь гарын алгаа сайтар үрж халаагаад нүдэн дээрээ дараарай. Халуун алга нүд орчмын цусан хангамжийг сайжруулна.
Хандалж уусан ногоон цай
Үрчлээ багасгах бас нэгэн арга – хэрэглэсэн цайны ханд. Нүдний тайвшруулах маск болгон хэрэглэнэ.
Хэрэглэсэн цайны ууттай хандыг хөргөөд нүдэн дээрээ хэдэн минутын турш тавина. Залуужуулах үйлчилгээтэй тул энэ маскыг тогтмол тавьж байхыг зөвлөж байна.
Төмс
Төмсийг үрчлээний эсрэг хэрэглэдэг. Арьс чангалах үйлчилгээтэй ногоо.
Хэрчим төмсийг нүдний захаар маск болгон тавина. Нэг удаа 10 минутаар тавих бөгөөд маскыг тогтмол тавьснаар л үр дүнгээ өгөх юм.
Нохойн хошууны тос
Арьсандаа анхаарал тавьдаг хүмүүс нохойн хошууны тосыг өргөн хэрэглэдэг. Арьсыг чийгшүүлж, сэргээх үйлчилгээтэй гэж үзнэ.
Үрчлээ ихээр тогтсон газраар түрхэж зөөлөн иллэг хийнэ. Нохойн хошууны тосыг эрчүүд ч гоо сайхандаа хэрэглэж болно, мөн нас тогтсон эмэгтэйчүүд хэрэглэвэл үр дүн ихээр гардаг байна.