Шинэ өдрийг эрч хүчтэйгээр эхлүүлж дуусгах өглөөний 10 дадал зуршлыг танилцуулж байна. Та туршаад үзээрэй.
Цагтаа сэрж бай
Сэрүүлгийг хойшлуулж тавих нь сэтгэл зүйн эрүүл мэндэд, тэр дундаа стресст оруулахад нөлөөлдөг байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар таны сэрүүлэг нэг л байх ёстой. Одоо үед сэрүүлгийн олон сайхан аппликейшнүүд бий болж, эдгээрээс өөрт таалагдсаныг нь ашиглаарай.
Дотоод цагаа ажиллуул
Ихэнх хүмүүсийн дотоод цаг асуудалгүй ажилладаг, гэхдээ зарим нэгнийх нь огт ажиллахгүй байх нь ч бий. Харвардын анагаахын их сургуулийн судалгаанаас харахад, 9-өөс илүү цаг унтдаг хүмүүс 6 эсвэл үүнээс бага унтдаг хүмүүсээс илүү их мелатонин ялгаруулдаг ажээ. Таны мелатонин зохих хэмжээнд ялгарч байгаа эсэхийг эмчид үзүүлж шалгуулна уу.
Сунгалт
Шөнийн урт нойр өглөө сэргэг босоход тусална гэж боддог. Заримдаа шөнийн нойр ч хангалттай амралт болж чадахгүй тохиолдлууд байдаг, үүнд бидний нойрсож буй байрлал нөлөөлнө. Нойр биднийг хөшөөж орхино, харин сунгалт – булчинг суллаж стрессийг багасгаж, цусны эргэлтийг идэвхжүүлдэг байна. Тийм учраас өдөр болгон сунгалтын дасгал хийж байна уу.
Өглөө бэлтгэл сургуулилт хийж бай
Биеийн идэвхтэй хөдөлгөөн маш хэрэгтэй, эрч хүчээр сэлбэж, зүрхний үйл ажиллагааг дэмжинэ. Цусны эргэлтийг идэвхжүүлж эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг байна.
Тайвшраад, хүлцэнгүй бай
Бие махбодийн эрүүл мэндээс гадна “сэргэлэн цовоо толгой”-той байх хэрэгтэй. Өдрийн турш анхаарлаа хандуулж, соргог байж чадна. Нэг минутын бясалгал хүртэл “оюун санаа, сэтгэл хөдлөл”-ийг өөдрөг болгож чаддаг. Тайван, дулаахан орчин олж өөрт таалагдах дуун дор амьсгалаа аажим гаргаж тайвшраарай.
Хөнжилдөө унш
Шөнө унтахаасаа өмнө харсан гэрэлтэй дэлгэц бидний нойронд сөргөөр нөлөөлдөг. Харин өглөө сэрээд мэйлээа шалгах зэрэг нь ажлын өдрийг шууд нойрноосоо сэрж эхлүүлэх бас нэгэн арга болдог байна.
Нимбэгтэй ус
Өглөөний нимбэгтэй бүлээн ус – хоол боловсруулах эрхтэндээ анхаарал тавих шилдэг арга. Энэ дадал зуршил “хоол боловсруулах эрхтний шүүс ялгаруулалт, биеэс хорт бодис хөөх, рН-ийн тэнцвэрийг хадгалах зэрэгт нөлөөлж аливаа өвчнөөс хамгаална”. Мөн бодисын солилцоо идэвхиждэгийг мартаж болохгүй.
Өглөө төмрөөр баялаг хоол хүнс иднэ
Өглөөний хоол эрүүл мэндэд нэн хэрэгтэй. Өглөөний хоолонд төмрийн агууламж байхгүй бол эрч хүч багасахад нөлөөлнө. Төмрийн дутагдал нь хүний сэтгэл санаанд нөлөөлдөг, анхаарал хандуулах чадвар нь буурч сулбагар болдог байна. Тийм учраас өглөөний хоолондоо өндөг, самрын тос, дүпү, шош хэрэглэж байгаарай, мөн ногоон навчит ногоог мартаж болохгүй. Аяга жүржийн шүүс ууж төмрийг биед шимэгдүүлэх С амин дэмийг байнга авч байх хэрэгтэй.
Хувцас
Ажилдаа явах, гэртээ байх нь чухал биш, ямартай ч “ажлын хувцасны шүүгээ”-тэй болох хэрэгтэй. Биед таарсан эвтэйхэн хувцас сэтгэл санааг сэргээж ажлын эрч хүчээр сэлбэдэг, бас амралтын хөнгөн зөөлөн биед эвтэйхэн хувцсыг мартаж болохгүй.
Амралтын өдрөөр удаан унтах хэрэггүй
Хамгийн сүүлд нь бас нэгэн чухал дадал зуршил: амралтын өдрөөр ч гэсэн нойрны дэглэмээ баримтлах хэрэгтэй. Ингэснээр та амралтын өдрөө үр бүтээлтэй өнгөрүүлж ирэх ажлын долоо хоногт санаа зовох зүйл тань багасна.