in ,

Самарны шим тэжээл, ашиг шимийг нь 100% бүрэн авч хэрэглэхийн тулд түүнийг идэвхжүүлэх шаардлагатай

Самрын шим тэжээлийг бүрэн авахын тулд дараах байдлаар хэрэглэнэ.

Самар үр эрүүл мэндэд нэн тустай гэдгийг бид мэднэ, гэхдээ шарж хуурсан самар, үр – эрүүл мэндэд тустай байж чадах уу?

Эдгээр хүнсийг эрүүл мэнддээ бүрэн ашиг шимтэйгээр хэрхэн хэрэглэх вэ?

Шарсан хуурсан самар амттай ч гэлээ өндөр хэм нь шим тэжээлийг бууруулахаас гадна гаж нөлөө ч үзүүлж болзошгүй. Ялангуяа шарахдаа тос, давс, химийн аргаар гаргаж авсан үнэр, амт оруулагч нэмсэн бол тун анхааралтай хандана.

Гэрийн нөхцөлд энэ мэт аргаар “боловсруулж” идэх шаардлагагүй, харин “идэвхжүүлж” болно. Самар, үрийн шим тэжээлийг бүрэн авахын тулд үнэхээр идэвхжүүлэх аргыг ашиглана.

Самранд агуулагдах фитинийн хүчил гэгч нь кальци, төмөр, цинк, магни, марганец зэрэг эрдэс бодистой холбогдож биед шингэх явцыг удаашруулдаг. Тиймээс фитинийн хүчил агуулсан хүнс тогтмол хэрэглэснээр эрдэс бодисын дутагдалд орж болох магадлалтай.

Хэрвээ та үнэхээр самар, үр идэх дуртай бол идэвхжүүлэх шаардлагатай.

Зарим нэг амьтанд байх фитаза фермент нь фитиний хүчлийг эвдэх чадалтай. Бидний хувьд байхгүй ч гэлээ фитиний хүчлийг хоргүйжүүлэх өөрсдийн аргыг олж илрүүлсэн. Энэ бол самар, үрийг дэвтээх, давтан ургуулах буюу самрыг ферментлэх арга юм.

Самранд агуулагдах ингибитор фермент нь давтан ургуулах процессыг таслан зогсоодог. Самар тариан талбай дээр зохих хэмжээний чийг авч чадахгүй учраас удаан хугацаанд ургадаг байна.

Энэ ингибитор нь самранд ашиггүй фермент хуримтлагдахад хүргэнэ. Харин бидний бие махбодь үүнийг шингээх чадваргүй.

Юуны түрүүнд, та самранд агуулагдах фитиний хэмжээг багасгах шаардлагатай.

Самар, үрээ багахан усанд хийгээд хонуулна. Цаг хэмнэх үүднээс их хэмжээгээр нь ч дэвтээж болно.

Самраа идэвхжүүлээрэй

Идэх хэмжээгээрээ самар, үрээ цэвэр усанд хийнэ. Усны хэмжээ самарнаас 4-5 см дээш байна.

Усанд дэвтээх хугацаа 7-12 цаг. Чиа болон конопли үрийн хувьд 15-20 минут байхад хангалттай.

Бүх самрыг нэг ижил хугацаанд дэвтээнэ гэж ойлгож болохгүй. Бүйлсэн самар 12-14 цаг, ангаахай самар 3-5 цаг байхад л хангалттай.

Самраа шүүж дахин цэвэр усаар зайлна. Блендерт хийж дангаар нь эсвэл устай нь буталж болно. Эсвэл шууд бүхлээр нь ч идсэн болно. Ингээд л та самрын шим тэжээлийг 100 хувь авч чадна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *