Бид тэр болгон бие галбираа төгс байлгаж чаддаггүй. Богино хугацаанд сайхан харагдах шаардлага хүн болгонд л гарна.
Энэ нөхцөл байдалд туслахаар бид танд хэд хэдэн зөвлөгөө бэлдлээ.
Гутлаа зөв сонгоорой
Урт хөлтэй, гуалиг харагдахыг хүсэж байгаа бол цайвар өнгийн туфль сонгоорой, элсэн, цайвар шаргал өнгө – таны арьсны өнгөтэй ойролцоо. Эсвэл өмд, триконы өнгөтэй дүйх гутал өмсөнө. Энэ аргын тусламжтайгаар таны хөл нэг шулуунд харагдахаас гадна хэдэн сантиметрээр өндөр харагдана.
Мөн урдуураа үдээс, түгжээтэй гутал сонгохгүй байхыг хичээ, энэ мэт гоёл чимэглэл нь хөлийг богино харагдуулдгийг анхаараарай.
Томдсон эсвэл багадсан хувцаснаас татгалз
Томдсон эсвэл багадсан хувцас анхнаасаа битгий худалдан авч бай. Бие галбирын өөг тодосгохоос гадна илүүдэл жинтэй харагдуулна. Хувцас танд яг таарч байх ёстой, таны өөг дарж байх хэрэгтэй.
Нуруугаа байнга тэгш байлга
Тэгш нуруутай ямар ч бүсгүй ганган харагдана, тэгээд ч бэлхүүс нарийсаад ирдэг юм. Бөгтийхөд хэдэн сантиметрээр намхан болдог, бас эрүүл мэндийн асуудал ч үүсгэнэ. Үүнээс зайлсхийхийн тулд эгц нуруутай алхаж байгаарай, өвдөг сул, өгзөг чанга. Зулайгаас нь утсаар татаад байна гэж төсөөлөөд алхаарай.
Контур будалтын техникт суралц
Контур нь нүүрийг нарийхан болгож харагдуулахаас гадна давхар эрүүг ч нуухад тусалдаг. Үүний тулд хар болон цайвар өнгийн тональ кремийг зөв тавьж сурах хэрэгтэй. Үндсэн дүрэм: нуух ёстой болгоныг бараан өнгөөр, бусдыг цайвраар.
Бас түрхэх дарааллыг санаж яваарай: эхлээд хайлайтер, дараа нь хар өнгийг түрхэнэ. Будаг түрхсэн захууд мэдэгдэх ёсгүй, сайтар уусгаж өгөөрэй. Тод өнгийн будагтай маш болгоомжтой харьцана. Жишээ нь: улаан өнгийн уруулын будаг давхар эрүүг илүү мэдэгдүүлдэг байна.
Арьсны өнгийг нэг туяагаар бараан болгоно
Хэдий хэр борлосон харагдана төдий чинээ туранхай харагдана. Борлосон арьсыг бронзатор бий болгоно. Үүний тулд энгийн хэдэн дүрмийг баримтална:
Юуны түрүүнд арьсаа цэвэрлэнэ – скраб маш тохиромжтой. Дараа нь тусгай тосоор арьсаа чийгшүүлнэ.
Хэрвээ хуурай арьстай бол скрабын оронд зөөлөн бие угаагчаар үрж арчаарай. Арьсаа хэд хэдэн удаа чийгшүүлж тос түрхэнэ. Ялангуяа өвдөг, тохойнд илүү анхаарал хандуулна.
Зөв даавуу сонго
Хатуу даавуун материалтай бас хэт бариу хувцас бүү авч бай. Дөрвөлжин хээтэй, өнцөгдсөн шулуунтай хувцаснаас татгалз. Энэ бүгд асуудалтай хэсэгт бусдын анхаарлыг улам л татна. Зөөлөн даавуун материалтай хувцас сонгоорой – эмэгтэйлэг бас илүүдэл жинг нууна.
Гоёл чимэглэлд болгоомжтой ханд
Нэхмэл ороолт, хүзүүн дээр хаясан том алчуур, “завь” ухлаадастай цамц, том зах зэрэг нь бие галбирыг хүндрүүлж харагдуулдаг. Үүний оронд алчуураа хоёр тийш хаяж үзүүрүүд нь хоёр талдаа унжиж байг. Цамцны захны хувьд V-ухлаадас илүү тохиромжтой, захны дээд 2-3 товчийг товчлоод хэрэггүй.
Хэтэрхий том биш гэхдээ урт бүс, жижгэвтэр ээмэг, бугуйвч – энэ бүгд нарийхан харагдуулахад нөлөөлнө.
Асуудалтай хэсэгтээ анхаарал хандуулах зүйл бүү өмс
Асуудалтай хэсгээ нуухын тулд элдэв гоёл чимэглэл хэрэглэдэг. Энэ нь далдлах бус харин ч бүр тодосгож өгдөг байна. Жишээ нь: хэрвээ та бүдүүн гуятай бол том халаастай, элдэв чимэглэлтэй жинсэн өмд авах хэрэггүй. Асуудалтай хэсэгт гоёл чимэглэл бага байх тусмаа л зүгээр шүү.
Үсчинтэй зөвлөөрэй
Хэт хөвсийлгөсөн эсвэл хэт их шулуун болгож индүүдсэн үс хүний бие галбирын тэнцвэрт байдлыг алдагдуулдаг. Дунд зэргийн урттай үсний засалт хэн бүхэнд тохиромжтой. Богино засалтын хувьд чих далдалсан, шилэн хүзүү дөнгөж давсан байхад мөн тохиромжтой. Хэт их гоёж чимэглэсэн үсний засалтаас татгалз.
Тарган бүсгүйчүүдэд шулуун урт үс зохимжгүй. Биеийн асуудалтай хэсэгт бусдын анхаарлыг илүү их татах болно. Хэрвээ урт үснээсээ хагацах хайран санагдаад байвал үсний ихэнх хэсгийг дээш шууж богино сүүл үлдээж болно.
Биеийн өө дарах дотуур хувцас өмс
Энэ төрлийн хувцас нь биеийн галбирыг татаж өгдөг, ямар ч эмэгтэй дуртай хувцсаа өмсөх боломжтой болно. Зөвхөн илүүдэл жинтэй бүсгүйчүүд бус мөн гуя, хэвлий орчмын целлюлитээ нуух хүсэлтэй бүсгүйчүүдэд ч тохиромжтой. Байнга өмсөх хэрэггүй, онцгой нөхцөл байдалд л өмсөнө.