Гоё сайхан, арчилж тордсон хумс эмэгтэй хүн бүрийн бахархаж явдаг зүйлсийн нэг. Урт хумс үргэлж моодонд байдаг бөгөөд бусдын анхаарлыг ч ямагт татдаг. Өнөө үед эмэгтэй хүн бүр хиймэл хумсны оронд өөрийн хумсыг урт ургуулахыг илүүд үзэх болжээ. Гэвч өдөр бүрийн гэрийн ажлаас авахуулаад бидний амьдралын хэмнэлд хумс гэмтэж, ургуулахад төвөгтэй байдаг.
Энэхүү нийтлэлд бид хэрхэн хумсаа хурдан ургуулж, гэрийн нөхцөлд хэрхэн зөв арчлах тухай зааж өгөх болно. Мөн та хумсаа бат бөх ургуулахын тулд хэрхэн хумсны ванн хийх, хумсаа хэрхэн хамгаалах, юу идэх хэрэгтэйг олж мэдэх болно. Заа тэгэхээр эхэлцгээе!
Амин дэм, эрдэс бодис хумсыг ургуулдаг
Хамгийн гол зүйлээс эхлэх хэрэгтэй – зөв хооллолт. Үечилж хуурдаг, нимгэн, хугарамтгай гэх мэт хумстай холбоотой ихэнх асуудлууд таны хоолонд амин дэм, эрдэс бодис дутагдаж байгааг илтгэдэг. Хэрэв таны зорилго хумсаа ургуулах бол ийм асуудалтай та амжилтад хүрэхгүй л болов уу.
А, С, Е, В бүлгийн витаминууд нь хумсны ялтсыг эрүүл, бат бөх ургахад тусалдаг гол амин дэмүүд юм.
А витамин хумсны ургалтанд нөлөөлдөг. Лууван, элэг, цөцгийн тосонд ихээр агуулагдана. Архи, кофеин нь бие организм дахь А витамины хэмжээг бууруулдаг тул эдгээрээс татгалзах хэрэгтэй.
С витамин хөгшрөлтөөс гадна хумс шарлахаас сэргийлдэг. Үүний дутагдлаас болж хумс үечилж хуурдаг. Цитрусын төрлийн жимс жимсгэнэ, үхрийн нүдийг хүнсэндээ аль болох ихээр хэрэглээрэй.
В витамин хумсыг бэхжүүлж, ургалтыг түргэсгэдэг бөгөөд бичил элементүүдийг биед сайн шингэхэд тусалдаг. Энэ нь сүү, ногоо, өндөг, хөөлгөгчинд ихээр агуулагддаг.
Е витамин – нэгдүгээрт антиоксидант шинж чанартай, хоёрдугаарт цусны эргэлтийг сайжруулж хумсны ургалтанд нөлөөлдөг. Энэ витаминыг ногоо, цөцгий болон ургамлын тос, өндөг, элэг, махнаас авч болно.
Витаминаас гадна хумсны ургалт болон тэжээлд цайр, кальци, төмөр зэрэг бичил элементүүд нь чухал ач холбогдолтой байдаг.
Цайр нь уургийн нийлэгжилтийг зохицуулж эдийн өсөлтийг дэмждэг. Ямааны сүү, гадил нь түүний гайхалтай эх үүсвэр юм.
Кальци нь хумсны үүсэл хөгжлийн хамгийн чухал элементүүдийн нэг юм. Энэ нь сүүн бүтээгдэхүүнд ихээр агуулагддаг.
Төмөр. Төмрийн дутагдлын улмаас цус багадалт үүсдэг, ингэснээр хумс хэврэг, хугарамтгай болдог. Алим, гурвалжин будаа идээрэй!
Хумсны хэлбэрийг зөв сонго
Хумс хурдан ургаж, амархан хугардаггүй байлгахын тулд зөв хэлбэрээр засах хэрэгтэй. Өөртөө эвтэйхнээр засаж хамгийн гол нь бүх хурц өнцөг, илүү ургасан махыг авах юм. Үүнд металл биш харин маникюрын хуурай тохиромжтой. Хуванцар эсвэл цаасан хуурай нь таны хумсыг анхааралтай арчлах болно. Нарийн ширхэгтэй бол илүү дээр, учир нь таны хумс гэмтэхгүй. Хумсны бүтцийг гэмтээхгүйн тулд нэг чиглэлд хуурайдах хэрэгтэй.
Хумс ургуулахад бяцхан ванн тусална
Йодтой тосон ванн. Оливийн, цахирмаан, буйлсны, гүнжидийн эсвэл ямар ч хамаагүй өөр тосыг халаагаад дээр нь хэдэн дусал йод, хэдэн дусал глицерин нэмнэ. Бэлтгэсэн уусмалдаа хурууны үзүүрээ дүрээд хэдэн минут байлгана. Дараа нь хуруугаа салфеткаар арчина. Ийм ванн нь хумсанд тэжээл өгч ургалтыг хурдасгадаг.
Далайн давс хумсны ургалтанд гайхалтай нөлөөлнө. Үүний тулд танд 15-20 гр далайн давс хэрэгтэй бөгөөд үүнийгээ 2 аяга бүлээн усанд хийнэ. Мөн дээр нь хэдэн дусал йод нэмж болно. Энэ уусмалдаа хуруугаа дүрээд 15 минут байлгаарай. Ийм процедурыг долоо хоногт 2-3 удаа давтах хэрэгтэй.
Содтой ванн. Бүлээн устай аяганд 1 амны халбага сод нэмнэ. Өөрийн хүслээр хэдэн дусал йод нэмж болно, гол нь ихдүүлж болохгүй. Йод нь хумсны ялтсыг бэхжүүлэхэд эерэг нөлөө үзүүлдэг. Энэ ваннд гараа 10-15 минут байлгаж дараа нь гараа ургамлын тос эсвэл тэжээлийн тосоор тослоорой. Ийм ванныг долоо хоногт хэд хэдэн удаа хийж болно.
Ургамлын ванн. Танд 1 аяга буцалсан ус, 2 амны халбага алтан товч цэцэг, даливс өвс болон алтан цэгцүүхэй цэцгийн холимог хэрэгтэй. Зөвхөн алтан товч цэцгийг ч хэрэглэж болно. Усандаа ургамлаа хийж хагас цаг хандлана. Хэрэв байгаа бол 5 амны халбага цагаан хуурай дарсыг уусмалаа халаахдаа нэмээрэй. Энэ ургамлын ханданд гараа 20-30 минут байлгана. Энэ процедурыг 7 хоногийн турш өдөр бүр хийхийг зөвлөж байна.
Нимбэгтэй ванн. Нимбэгний шүүс танд болон таны хумсанд маш тустай. Нимбэгийг дундуур нь зүсээд гар тус бүртээ ашиглаарай. Угаасан хуруунуудынхаа өндгийг нимбэгүүддээ шигтгээд 2-3 минут байлгана. Эсвэл 1 амны халбага нимбэгний шүүс дээр хэдэн дусал йод нэмээд ванн бэлтгэж болно. Гараа дотор нь өдөр бүр 10-15 минут байлгаад хумсаа хэрхэн өөрчлөгдөж байгааг хараарай.
Хумсны угаар иллэг хийх
Хумсны угаар иллэг хийж ургалтыг хурдасгаж болдог. Тухайн хэсгийн цусны эргэлт сайжирснаар хумс хурдан ургаж үечилж хугарах нь багасдаг. Иллэг хийхдээ ургамлын тос эсвэл хумсны тэжээлийн тос хэрэглэж болно. Хэрэв та төгөлдөр хуур тоглодог эсвэл юм шивэх ажил хийдэг бол энэ нь таны хумсанд гайхалтай иллэг болдог!
Парафин эмчилгээ
Парафин эмчилгээ нь хумсны ургалтыг хурдасгах маш сайн арга юм. Хайлуулсан лав эсвэл гоо сайхны парафиныг хумсан дээр тавьж хэрэглэнэ. Энэ нь иллэгтэй адил үйлчилгээтэй – цусны эргэлтийг сайжруулах ба хумсны ялтсанд ирэх хүчилтөрөгчийн урсгалыг дэмждэг.
Ийм эмчилгээг гэрийн нөхцөлд хийхийн тулд байгалийн цэвэр зөгийн балын лав хэрэглэж болно. Устай саван дээр халаасан лаваа хумсан дээрээ хэдэн секунд байлгана. Дараа нь лав хумсан дээр царцахыг хүлээгээд бээлий углаж хонуулна. Хэрэв болохгүй бол 2-3 цаг л тавиарай. Өдөр бүр энэ эмчилгээг хийвэл 7 хоногийн дараа та үр дүнг нь харах болно.
Хумс бэхжүүлэх бэлдмэл
Хумс бэхжүүлж хурдан ургуулдаг бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзах хэрэггүй. Sally Hansen, Artdeco, Vivienne Sabo зэрэг сайн брэндүүдийг туршаад үзээрэй.
Хумсаа хамгаалаарай
- Гар болон хумсандаа өдөр бүр тэжээлийн тос түрх.
- Хүйтнээс хамгаалахын тулд заавал дулаан бээлий өмсөж байгаарай.
- Цэвэрлэгээ хийх үедээ резинэн бээлий өмсөж хэвшээрэй.
- Хэрэв та лак тогтмол хэрэглэдэг бол хумсандаа амрах хугацаа гаргаарай – ядаж хагас жилд 2-3 долоо хоног амраагаарай.
- Лак арилгах зөөлөн бодис ашиглаарай.