in

ГайхмаарГайхмаар

Одооноос эхлээд 2050 он хүртэл хүн төрөлхтөний түүхэнд тохиох 14 чухал үйл явдал. Ирээдүйг харахын тулд заавал далдыг хардаг байх албагүй

Ирээдүйг харахын тулд заавал далдыг хардаг байх албагүй. Зарим нэг тохиолдолд өнөөдөр болж байгаа зүйлийг дүгнэж харахад л хангалттай.

21-р зууны эхний хагаст болох магадлалтай 14 үйл явдлыг танилцуулахаар бэлдлээ.

2024 он: SpaceX пуужин Марсыг зорино

SpaceX компанийг Илон Маск 2002 онд үндэслэн байгуулсан, Улаан нүдэн гариг руу ачааны онгоц нисгэхээр төлөвлөж байгаагаас гадна анхны зорчигчийг тээвэрлэх бодолтой аж.

2025 он: Дэлхийн хүн ам 8 тэрбум болно

НҮБ-ын тооцоогоор 2025 он гэхэд дэлхийн хүн ам 8 тэрбумд хүрнэ, магадгүй 10 тэрбумаар ч тоологдохыг үгүйсгэхгүй байна.

2026 он: Барселон дахь Саградагийн цамхаг баригдаж дуусна

Сүм – барилгын ажил нь хамгийн олон жил үргэлжилсэн, бүр 1883 оноос эхлэн ард түмнээс хандив цуглуулж эхэлжээ. Барилгын ажлыг богино хугацаанд дуусгахад саад учруулж байгаа зүйл бол чулуун блок юм – тусгай аргаар боловсруулдаг байна.

2028 он: Венец амьдрах боломжгүй болно

Хот тэр чигээрээ усан доогуур орно гэсэн үг биш л дээ (магадгүй 2100 онд). Ямартай ч барилга байшин нь усанд автаж амьдрах боломжгүй болно гэж үзэж байна.

2029 он: Дэлхий Апофис сүүлт одтой 38,400 км зайд ойртоно

Эрдэмтдийн анхны тооцоогоор уг сүүлт одтой мөргөлдөх магадлал 2,7% байлаа. Харин тун удалгүй тооцоог үгүйсгэсэн, одоогоор Апофистой мөргөлдөх эсэх нь тодорхойгүй л байна.

2030 он: Арктикийн мөсөн давхарга хамгийн бага түвшиндөө хүрнэ

Арктикийн мөс жил ирэх тусам багассаар байгаа, зарим нэг тооцооны үр дүнгээс харахад 21-р зууны эцсээр зуны цагт Хойд туйлын мөс бүрэнмөсөн хайлах хандлагатай байна.

2033 он: “Аврора” хөтөлбөрийн дагуу Марс дээр нислэг үйлдэнэ

Европын сансар судлалын хөтөлбөр нь Сар, Марс судлах чиглэлд хандсан. Эдгээр гариг руу автомат болон нисгэгчтэй сансарын хөлөг хөөргөнө. Марс руу хүн тээвэрлэхээс гадна ачаа тээвэрлэж технологиудыг турших ба буцаад Дэлхий рүү ниснэ.

2035 он: Орост квантын сүлжээ ашиглахаар төлөвлөж байна

Энэ сүлжээгээр ямар нэгэн объект шилжүүлэх тухай яригдаагүй, харилцаа холбооны системийг сайжруулах тал дээр яригдаж байгаа юм.

2036 он: Зондууд Альфа Центаврыг судлахаар явна

Breakthrough Starshot төслийн хүрээнд Нарны аймаг руу сансрын хөлгүүдээс бүрдсэн флот нисгэхээр төлөвлөж байна. Эдгээр хөлөг онгоц нь нарны илчээр цэнэглэгдэнэ, Альфа Центавр хүртэл 20 жил нисэх бөгөөд очих цэг дээрээ амжилттай хүрсэн мэдээгээ Дэлхий рүү илгээхэд бас дахиад 5 жил шаардагдана.

2038 он: АНУ-ын үндэсний архивын газар Жон Ф.Кеннедигийн аллагын нууцыг дэлгэнэ

Ерөнхийлөгчийг алсан алуурчин Ли Харви Освальд хэмээгддэг хэдий ч энэ хувилбар одоо болтол эргэлзээ төрүүлсээр байгаа: энэ хувилбарт итгэх хүн маш цөөн. Ямартай ч уг аллагатай холбоотой мэдээллийг 2038 он хүртэл нууц байлгахаар шийдсэн байсан – магадгүй онцгой шалтгаан байсан биз дээ.

2040 он: Олон улсын цөмийн реакторыг туршилтаар ажиллуулна

Уг реакторын ажлыг 2007 онд Марселаас 60 км-ийн зайд эхлүүлсэн юм. Уг реактор нь уламжлалт цөмийн реактороос аюулгүй, ослын үед хорт бодисын хаягдал маш бага, оршин суугчдыг ч нүүлгэх шаардлага гарахгүй.

2045 он: Технологийн сингулярын эрин үе ирнэ

Технологийн сингулярын онолынхоны үзэж байгаагаар эрт орой хэзээ нэгэн цагт техникийн хөгжил хүн ойлгохгүйгээр маш хүнд болох ажээ. Зарим нэг нь энэ үеэр тооцоолох машины тусламжтайгаар хүн төрөлхтний интеграц хийгдэж шинэ төрлийн хүн гарч ирнэ гэж үзэж байна.

2048 он: Антарктидад ашигт малтмал олборлоно

“Антарктидын Хэлцэл”-ийн дагуу уг тивийг царцаасан байгаа, Антарктид өөрөөр цөмийн бодисгүй бүсээр зарлагдсан. Ашигт малтмал олборлох ямар нэгэн ажиллагаа явуулахыг хорьсон байгаа, харин 2048 оноос хойш Хэлцлийг эргэн харахад хүрнэ.

2050 он: Марсыг колончлох ажил явагдана

2050 он гэхэд Марс дээр колончлогч нар очиж суурьшина, тэд Mars One төслийн хүрээнд хүрэлцэн очих юм. Үүнээс өмнө эрдэмтдэд шийдэх асуудал багагүй бий. Стив Вознякийн хэлж байгаагаар бид өөр ямар ч гариг дээр очихгүй гэжээ. Тэгэхээр амьдраад л үзнэ дээ.

Leave a Reply

Your email address will not be published.