in ,

Хэн ч хараад атаархмаар, дур булаам уруултай болоход туслах 10 арга. Гоё уруултай болохын тулд заавал гель шахуулах хэрэггүй шүү!

1. Дасгал хийх

Энэхүү дасгалыг өдөр бүр хийснээр та долоо хоногийн дараа гэхэд л үр дүнг нь мэдрэх болно.

  1. Уруулаа чадах чинээгээрээ цорвойлгоод  дараа нь аажмаар нээнэ. Бага зэрэг амраагаад дахин давтах маягаар 20 удаа хийгээрэй.
  2. Амаа жимийгээд уруулаа баруун зүүн тийшээ солбиж хөдөлгөнө. Энэ дасгалыг 30 минут хийнэ.
  3. Амаа нээгээд хэлээ аль болох урт гаргаад хэдэн секундын дараа амраана. Энэ маягаар 20 удаа давтаж хийнэ.
  4. Цөөн хэдэн минут ямар нэгэн дууг исгэрээрэй.

 

2. Будалт

Таны уруулыг будалт ашиглан дур булаам харагдуулах хэд хэдэн зөвлөгөөг хүргэж байна.

  1. Уруулныхаа хэлбэрийг харандаагаар хүрээлээд үлдсэн хэсгийг уруулын будгаар будаарай.
  2. Цайвар өнгийн хүрээлэгчээр  уруулаа хүрээлнэ.
  3. Бараан өнгийн уруулын будгийг уруулынхаа гол хэсэгт түрхэнэ.
  4. Уруулуу нилэнхүйд нь уруул өнгөлөгчөөр өнгөлөөрэй.

 

3. Массаж хийх

Та маш нимгэн уруултай байлаа ч тохирох массажийг хийснээр дур булаам булцгар уруултай болох боломжтой.  Таалагдсан массажаа сонгоод хийгээрэй.

  1. Зөгийн балаар массаж хийх: Зөгийн балыг урууландаа түрхээд зөөлөн үстэй шүдний сойзоор хэдэн минутын турш массаж хийгээрэй.
  2. Цасаар массаж хийх: таньд цас, бага зэрэг мөс, халуун ус хэрэг болно. Нэг нэгээр нь цөөн хэдэн минутын турш уруул дээрээ жин тавиарай. Ингэснээр тухайн хэсэг дэх цусны эргэлт сайжирч уруул тань илүү том зузаан болох болно.

 

4. Зөгийн балтай маск

Энгийн арга бөгөөд түргэн хугацаанд таны уруулыг чийгшүүлж,  хэмжээг нь томруулдаг. Зөгийн бал, элсэн чихэр, нимбэгний шүүс, вазелин тус бүр нэг нэг цайны халбагыг хийгээд халуун усан дээр барьж байгаад  хооронд нь хутгана.  Зуурмаг хөрсний дараа урууландаа түрхээд 20 минут байлгасны дараа хүйтэн усаар угаана. Таны уруул ердийнхөөсөө том болсон байх ба 2 цагийн турш үйлчилнэ.

 

5. Чинжүүний маск

Та улаан чинжүүний маскаар уруулаа хүссэн хэмжээндээ хүртэл томруулах боломжтой. Бага зэрэг улаан чинжүүг нунтаглаад халуун буцалсан ус хийгээд 30 минут орчим байлгана. Үүнийгээ хөвөнд шингээгээд урууландаа түрхэх ба хэд хэдэн удаа давтаж хийнэ. Дараа нь уруул өнгөлөгч түрхэж уруулаа гялалзуулаарай. Гэхдээ уруул хэт мэдрэг учраас улаан чинжүүг дангаар нь хэрэглэж болохгүйг анхаарна уу!

 

6. Нимбэгтэй массаж

Нимбэг жимсэнд  маш олон хэрэгтэй бодис агуулагддаг. Дур булаам сайхан уруултай болоход бидэнд зөвхөн нимбэгний хальс л хэрэгтэй. Үүний тулд нимбэгний хальсыг хальсалж аваад хэсэг хугацааны турш урууландаа массаж хийнэ. Уруул өнгөлөгч түрхэхээ битгий мартаарай.

 

7. Шанцтай маск

Үүнийг бэлтгэхэд оливын тос, шанц, элсэн чихэр тус бүр тал амны халбага орно. Бүгдийг нь нэг хэлбэрт ортол сайтар хутгаад урууландаа түрхээд массаж хийж өгнө.

 

8. Зовхины тос

Та ердийн зовхины тосоор уруулаа томруулах боломжтой. Багахан хэсгийг авч урууландаа түрхээд хөнгөн товшино. Үр дүн нь тэр дороо таньд мэдэгдэх болно.

 

9. Хүйтэн ус, зөөлөн хазалт

Хамгийн бага зардлаар уруулаа томруулахад таньд  хүйтэн ус хэрэгтэй, хайлсан мөс ч байж болно. Уруулаа норгоод тэр даруйдаа баруунаас зүүн тал руу нь зөөлөн хазна. Эхлээд дээд уруулаа, дараа нь доод талын уруулаа хазах бөгөөд 2-3 минутын турш хийгээд уруул өнгөлөгч түрхээрэй.

 

10. Шүдний сойзоор хийх массаж

Цусны эргэлт сайтай байх нь дур булаам уруулын нууц гэдгийг та мэдэх үү? Ийм л учраас шүдээ угаах бүртээ , уруулаа ч мөн шүдний сойзоороо  мартахгүй цэвэрлэж байх нь чухал юм.  Шүдний сойзоороо зөөлөн массаж хийхэд л хангалттай ба үр дүнг нь сайжруулъя гэвэл чийгшүүлэх үйлчилгээтэй тос түрхсэн ч болно. 5-7 минутын турш массаж хийхэд үр дүн нь таньд мэдэгдэх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *