Е амин дэм арьс, үсэнд хэрхэн эерэгээр нөлөөлдгийг бид сайн мэднэ.
Өнөөдөр та бүхэндээ Е амин дэмийг хэрхэн ашиглаж болохыг танилцуулах гэж байна. Хэдхэн шөнө хэрэглээд л та үр дүнг нь харах болно.
Шөнийн маскыг бэлдэхэд танд хэрэгтэй зүйл:
- Зуун настын гель
- Ягаан ус
- Бүйлсэн самрын тос
- Е амин дэм
Бэлдэх арга:
- 2 х.х зуун настын гель дээр 2 х.х ягаан ус нэмнэ. Сайтар холиод нэг эсвэл хоёр капсул Е амин дэм задалж хийнэ. Evion 400 мг-ийг сонгохыг зөвлөж байна. Дээрээс нь 1 ц.х бүйлсэн самрын тос нэмнэ.
- Бүгдийг сайтар холиод цэвэр шилэн саванд хийнэ.
- Унтахдаа нүүрэндээ түрхээд хэдэн минутын турш иллэг хийнэ.