Энэ бүсгүй хэдэн жилээр батгаар шаналж буй. Зарим нэг гоо сайханчид нүүрээ угаахгүй байхыг зөвлөж байгааг олж мэджээ – арьсны төрх сайжирна. Тэрээр туршилт хийж үр дүнгээ хуваалцсан байна. Энэ бол гайхамшиг.
“Би сүүлийн 5 жил батгаар шаналж байгаа. Энэ бол зүгээр нэг тууралт биш сүйрэл л гэсэн үг. Би мэргэжлийн эмчид ч үзүүлсэн. Маш хүчтэй эм бичиж өгсөн ч уухаа болихоор л батга дахиж гарна. Өөртэйгөө адил төстэй хүмүүсийн тухай олон сайтуудаар орж уншиж үзлээ, тэд юу хэрэглэж байгааг мэдэх гэсэн юм. Нэг өдөр нүүрээ угаахаа боливол асуудал сайжирч болох тухай олж уншлаа. Сонсоход этгээд ч гэлээ тэр үед яагаад туршиж үзэхээр шийдсэнээ одоо ч гайхаад байдаг юм. Гэхдээ би итгэсэн, үр дүнг нь та бүхэн харж байна.”
Нэг зүйлийг тодруулж хэлэх хэрэгтэй: мэдээж шүршүүрт орж байхад нүүрэн дээр ус дусалгүй яах вэ. Би зорилготойгоор нүүрээ угаахгүй байсан, саван, хөөс, гель, мусс зэргийг нүүрэндээ хүргээгүй.
Өдөр тутмын арьсны арчилгаа минь иймэрхүү байдлаар явагдана:
Өглөө:
Шүршүүрт орно, биеийн гель ашиглана, нүүрээ усны урсгал дор байлгана, гараараа үрэхгүй, ямар ч бодис ашиглахгүй. Чийгшүүлэгч лосьон түрхэнэ.
Орой:
Ширгээсэн усаар нүүрээ арчаад чийгшүүлэгч тос түрхэнэ. Тууралт гарсан байвал эмчийн бичиж өгсөн тосыг түрхэнэ (эхэндээ л түрхэж байлаа, сүүл рүүгээ батга арилсан).
Ингээд л боллоо. Энэ байдлаар жил орчим болжээ ямар ч эм уусангүй, гоо сайхны салоноор үйлчлүүлсэнгүй, хоолны дэглэм минь хэвээрээ үлдсэн.
“Өмнө” болон “Дараа” гэсэн зургаар танд ялгааг илүү тодорхой харуулах байх. Миний туршилт танд мөн хэрэг болно гэж найдаж байна.