in

Японы “Мачо” кафе бүсгүйчүүдийг ёстой л хуйлруулах шиг болж байна. Та энэ газраар нэг үйлчлүүлсэн бол дахин заавал ирэх болно!

Япон улсын нийслэл Токио хотын бүсгүйчүүд Hooters маягийн кафегаар үйлчлүүлэх аз завшаан олдоод байна. Macho нэртэй тус кафе нь булчинлаг, гүзээгүй эрчүүдээр зөөгч хийлгэж байгаа нь бүсгүйчүүдийг татах шалтгаан болжээ.

Тус кафегийн цахим хуудаст бичснээр, кафений эзэд өөрсдөөсөө нэгэн төвөгтэй асуулт асуужээ “кафены газрууд ганцхан кофены үрээ тусгайлан сонгож авдаг бол тусгайлан сонгон авсан мачогоор үйлчлүүлж яагаад болохгүй гэж”. Ийм учраас эзэд ийм нэгэн шийдвэрт хүрч, зөвхөн бүсгүйчүүдэд булчинлаг залуучуудаар “дээд зэргийн кофе”-гоор үйлчлэх болжээ.

Хоолны цэсэндээ ч анхаарал хандуулахаа мартаагүй буюу булчинлаг эрчүүд эрүүл хүнс бэлтгэдэг ажээ. Давстай өндөгний цагаан, овьёосны каш, улаан лоолийн соусаар бүрсэн бүдүүн үрийн талх гээд л сонголт өргөн.

Таалагдсан мачо зөөгчтэйгээ зургаа авахуулах, 15 минут цугтаа ярилцах зэрэг боломжийг мөн олгосон байна. Таны сонгосон хоолноос шалтгаалан үнэ харьцангуй өндөрт тооцогдох авч өдөр болгон булчинлаг залуугаар үйлчлүүлээд байхгүй нь мэдээж биз. Тухайлбал, нэг шарвин гэхэд л 1,620 иень буюу 13.50 ам.доллар, гэхдээ бух шиг сайхан залуу шарвин дээр чинь амттан асгаж өгөөд байхад харамсахгүй байх.

Цэсний хамгийн үнэтэй зүйл бол хоол биш юм. Цэсэн дэх“Махан хана” нэртэй зүйл бол булчинлаг залуучуудаар өөрийгөө хүрээлүүлж зургаа авахуулах, үнэ нь 3,219 иень буюу 26 ам.доллар юм.

Харамсалтай нь тус кафе өдөр болгон онгойдоггүй, тусгай цөөн өдөр л онгойдог. Тийм учраас мачогоор үйлчлүүлэх хүсэлтэй бүсгүйчүүдийн урт дараалал кафены гадна талд үргэлжилнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *