in

Кинон дээр гардаг амь аврах аргуудыг бодит амьдрал дээр туршаад дэмий шүү! Таныг үxэлд ч хүргэж болзошгүй гэдгийг анхааруулъя!

Киноны гол дүрийн баатар ямар ч хүнд нөхцөл байдалд амьд гарч чаддаг, үүнд хүнд шарх, цаг агаарын байдал, мэдлэг байх эсэх нь хамаагүй.

Бодит амьдрал дээр яагаад ч биелэлээ олохгүй киноны амьд гарах аргыг танд танилцуулахаар бэлдлээ. Эдгээрийг бие даан хийх гэж бүү оролдоорой. Киноны гол дүрийн баатар найруулагчийн ачаар л амьд үлдсэн юм шүү.

Даавуун хувцас

Юунаас болж үxэл ирэх вэ: Бээрэх

Яагаад: Амьд үлдэхийг хүсэж байгаа бол цаг агаараас үл шалтгаалан даавуун хувцас бүү өмсөөрэй. Даавуу нь өөрийн жингээс 27 дахин их чийгийг шингээж авдаг. Удаан хатна, нойтон хувцас биеийн дулааныг 25 дахин ихээр алдуулна. Бээрч үxэхийн тулд бороонд норох эсвэл ихээхэн хөлрөхөд л хангалттай.

Зөв арга: Полиэфир, нейлон эсвэл ноосон хувцас авч явна.

Сүлжээ барихгүй байвал утсаа дээш нь шидэж болно

Юунаас болж үxэх вэ: Юунаас ч байж болно – зэрлэг амьтан, өлсгөлөн, ам цангаж, бээрч.

Яагаад: Та төөрч гэж бодье, утасны сүлжээ байхгүй. Киноны дүрүүд дур мэдэн алхаж өгдөг, энэ нь ч сайн зүйлд хүргэхгүй. Утсыг ашиггүй гэж үзэж болохгүй – утасдаж чадахгүй ч гэлээ утасны сүлжээний цамхагт зохих дохиогоо өгч чаддаг учраас таны байгаа маршрутыг тодорхойлох боломжтой.

Зөв арга: Утсаа сэтгэл хөдлөлөөр хаяж болохгүй, цэнэгтэй байлгахын тулд хагас цаг тутамд асааж байгаарай.

Аянга цохиход газар хэвтэнэ

Юунаас үxэж болох вэ: Цахилгаанд цохиулж

Яагаад: Нойтон хөрс цахилгаан дамжуулах тул та аянганд цохиулах магадлалтай. Амьд гарахын тулд газраас аль болох хөндийрнө.

Зөв арга: Хамгийн найдвартай нуугдах газар бол барилга. Барилга байхгүй бол ямар нэгэн хуурай зүйл дээр гарч доош сууна. Ойр орчмын зүйлээс нам дор байхыг зөвлөж байна.

Явж байгаа машинаас үсрэх

Юунаас үxэж болох вэ: Бэртэл гэмтлээс

Яагаад: Таныг хулгайллаа гэж төсөөлье, та кинон дээр гардаг шиг үсрэхээр шийдсэн үү? Хулгайч нар таныг түгжээгүй хаалганы хажууд суулгасан ч гэсэн та явж байгаа машинаас үсэрвэл хүзүүгээ хугалах эрсдэлтэй. Энэ нь үxэлд хүргэнэ эсвэл гэмт этгээдүүд таныг ямар ч саадгүйгээр цааш аваад явна.

Үнэхээр үсрэхээр шийдсэн бол:

Бариулаас барьж болохгүй. Машин халтирч осолд орох магадлалтай. Аль болох эргэлт дээр үсрэхийг хичээгээрэй, энэ үед машины хурд саарсан байдаг.

Хаалгыг аль болох томоор нээнэ, үсрэхэд замын тэмдэг зэрэг саад байгаа эсэхийг сайтар ажигла.

Та мэргэжлийн орлон тоглогч биш л бол үсрэх огт хэрэггүйг анхааруулъя.

Модны хөвдөөр орон зайн баримжаа авах

Юунаас болж үxэх вэ: Та төөрнө.

Яагаад: Хүмүүний хуримтлуулсан туршлагаас харахад модны хөвд модны зөвхөн хойд хэсэгт л ургадаг гэжээ. Энэ үнэний хувьтай, зөвхөн дэлхийн бөмбөрцгийн хойд хэсэгт л хамаарна, гэхдээ байнга тийм байна гэж байхгүй. Хөвд чийгтэй, харанхуй орчинд дуртай. Байгаль эхийн хүчин зүйл ямраар ч нөлөөлж болно.

Зөв арга: Луужин байхгүй бол цагаа ашиглаарай. Цагаа тэгш газар тавиад цагийн зүүг нар руу чиглүүлнэ. Цагийн зүү болон 12 цагийн дундуур хувааж өмнө зүгийг тодорхойлно. Үдээс өмнө бол цагийн зүүний явах чиглэлд, харин үдээс хойш бол цагийн зүүний эсрэг чиглэлээр тодорхойлно.

Цас амны цангаа тайлна

Юунаас болж үxэх вэ: Шингэний дутагдалд орно

Яагаад: Цасны нягтшил бага. Хэдэн хувин цас идэж байж л ганц аяга ус уусантай адил болно. Цасыг хувингаар нь идлээ гэхэд таны шүд, хоолой тэвчихгүй, амны цангаагаа ч тайлж чадахгүй харин ч өвдөнө. Цасанд ямар нэгэн эрдэс бодис байхгүй учраас танд шим тэжээл өгөхгүй.

Зөв арга: Усны өөр эх үүсвэр байхгүй бол мөс хайлуулаад (цаснаас дээр) ууна.

Зэрлэг амьтнаас зугтааж болно

Юунаас болж үxэх вэ: Амьтнаас

Яагаад: Аливаа зэрлэг амьтан хүнээс хурдан, хүчтэй байдаг. Танд зэвсэг байхгүй, өөрийнхөө хүчинд найдахгүй байгаа бол амьтан ялалт байгуулах нь лавтай. Өөрийн байгаа газрын зэрлэг амьтны тухай зохих мэдлэгтэй байсан нь дээр.

Хэрвээ та нүүр тулбал:

  • Хандгай – аль болох таарахаас зугтаах хэрэгтэй. Дуу шуу ихтэй явдаг амьтан учраас эртнээс замаас нь холдоорой. Амьтан хурц ширүүн зан авир гаргавал – аль болох дээшээ юман дээр авирч гарна.
  • Зэрлэг гахай – хүнтэй таарвал өөрсдөө зугтаадаг. Хамгийн гол нь – тооройг нь оролдож болохгүй, ээж нар хүүхдээ аймшигтайгаар хамгаалдаг. Амьтан гүйгээд ирвэл аль болох дээш гар. Зэрлэг гахай дуу чимээнээс их сүрддэг.
  • Баавгай – баавгайтай таарвал бүү ойрт, аажим тэр газраасаа холдоно. Шууд зугтааж болохгүй (ямар ч нэмэргүй) – аль болох тайван байж чангаар тусламж дуудна, аажим хойш ухраарай. Баавгайг буудах гэж яарсны хэрэггүй, улам л уурыг нь хүргэнэ.
  • Чоно – шөнийн цагаар ан хийдэг бөгөөд хүнээс зугтаадаг амьтан. Чоно таарвал зугтаах гэж оролдсоны хэрэггүй. Нуруугаа бүү харуул, аажим хойш ухрахдаа чангаар ярина (хашхирахгүй). Ойролцоох модон дээр авирч гараарай.

Түүхий мах хөхөрсөн хэсгийг арилгана

Юунаас болж үxэх вэ: Халдвараас

Яагаад: Түүхий махыг нүдэн дээрээ тавих хэрэггүй – нүдний халдварт өвчин тусах магадлалтай. Та зэрлэг байгальд элдэв төрлийн ариутгах эм, антибиотикгүй бол залруулашгүй үр дүнд хүрч болно.

Зөв арга: Эхний 24 цаг 20 минут тутамд мөс тавина. Тус газрыг хөлдөхөөс хамгаалж мөсөө ямар нэгэн зүйлд орооно.

Агуйд гал түлэх

Юунаас болж үxэх вэ: Нуралтаас

Яагаад: Дулаан агаар хад чулууг тэлж нуралт үүсгэнэ.

Зөв арга: Задгай агаарт гал асаах.

Тархи нь гэмтсэн хүнийг унтуулж болохгүй

Юунаас болж үxэх вэ: Үxэхгүй байх л даа (гэмтлийн хэр хүнд эсэхээс шалтгаална), бие нь суларч таньтай цааш замаа үргэлжлүүлж чадахгүй.

Яагаад: Унтвал комд орж дахин сэрэхгүй гэсэн буруу ойлголт байдаг. Хөнгөн бэртэл бол өөрөө аяндаа зүгээр болно, энэ үед нойр сайнаар нөлөөлнө. Хэрвээ айдас төрүүлэм шинж тэмдэг илэрч байгаа бол – толгой хүчтэй өвдөх, дотор муухайрах, орон зайн баримжаагаа алдах бол яаралтай эмнэлгийн тусламж авна.

Зөв арга: Хүн унтмаар байвал унтаг, түүнийг бүү сэрээ.

Төөрсөн бол яаралтай явах хэрэгтэй

Юунаас болж үxэх вэ: Юунаас ч байж болно.

Яагаад: Аврагчид таны сүүлчийн мөр гарсан газраас эрэл хийнэ. Үл мэдэх маршрутаар явбал таныг олох магадлал багасна. Та ч улам төөрсөөр л байна.

Зөв арга: Аврагч нар иртэл нэг л газраа байна. Нөхцөл байдал хүндэрсэн эсвэл буцах боломжтой болсон тохиолдолд замд гарна.

Хуй салхинаас зугтааж болно

Юунаас болж үxэх вэ: Хуй салхинаас болж үхдэггүй юмаа гэхэд том зүйлд дарагдаж болно.

Яагаад: Киноны баатрууд байгалийн аюулт үзэгдлийг гайхширч хараад л хаашаа ч яардаггүй. Хэрвээ бодит амьдрал дээр тэгсэн бол тэднийг зар сурталчилгааны самбар, модны хэлтэрхий гээд хажуугаар нисэж байгаа зүйл дарж алах байсан биз ээ.

Зөв арга: Хаалга, цонх, агааржуулагч зэргийг бүгдийг хаана. Өөрт нэн шаардлагатай зүйлийг аваад (бичиг баримт, ус, гэрэл, эм) зоорьт орж нуугдана.

Анхааруулах самбар ямар ч хэрэггүй

Юунаас болж үxэх вэ: Хувилбар олон

Яагаад: Ямар нэгэн анхааруулга бичиг байвал тодорхой учир шалтгаан байгаа юм шүү. Ихэнх аймшгийн кино хориглосон зүйлийг зөрчсөнөөр үйл явдал эхэлдэг.

Зөв арга: Хууль сахисан иргэн байгаарай. Сайхан амрах газар зөндөө бий.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *