in ,

ХөөрхөнХөөрхөн

Гэр бүл болсон хүмүүсийн хамгийн аз жаргалтай ба хамгийн хүнд хэцүү үеүд хэзээ тохиолддог вэ?

Гэр бүлийн харилцаа хосуудын хүчин чармайлтаас бүтдэг гэдгийг тэр болгон мэддэггүй. Саяханы нэгэн тооцооноос харахад Европын 2,1 сая гэр бүлийн бараг 950 мянга нь салсан байна. Slater & Gordon фирмийн мэргэжилтнүүд гэр бүлийн ямар жил нь хүнд, харин ямар жил нь аз жаргалтай байдгийг тогтоожээ.

3 жил

Хайр дурлал 3 жил үргэлжилдэг гэсэн ойлголт залуучуудын дунд байдаг. Дараа нь гэр бүл сална эсвэл харилцаа нэгэн хэвийн уйтгартай болно. Үнэн хэрэгтээ 3 жилийн дараа хосууд бие биенийхээ дутагдлыг хүлээн зөвшөөрч цугтаа байхдаа илүү өөрөөрөө байж сурна.

Гэр бүл болсны 3 дахь жилдээ үр хүүхэдтэй болж харилцаа улам бэхжинэ. Энэ жил гэр бүлийн хамгийн аз жаргалтай жил хэмээн тооцогдох ажээ.

5 жил

Гэр бүлийн томоохон асуудлууд 5 дахь жилээс эхэлдэг. Хүүхдүүд өсөж том болоогүй, арчилгаа ихтэй байхын зэрэгцээ ажил төрөл, гэрийн ажил гээд хоёул ачаалал ихтэй байна.

Гэр бүл болсноос хойш 5 жилд хосуудад салах тухай бодол эргэлдэнэ. Энэ жил гэр бүлийн хамгийн хүнд жил.

7 жил

Гэр бүл болсноос хойших 5 жилийн дараа салаагүй бол бас нэгэн бэрхшээл хүлээж буй. 7 дахь жилд нэгэн том ханыг цугтаа давж туулах хэрэг гарна. Энэ жилээс эхлээд гэр бүлийн харилцаа нэгэн уйтгартай хэмд орно. Дээрээс нь санхүүгийн асуудал нэмэгдэнэ, хүүхдүүдийн сургуулийн ажил эхлэхтэй зэрэгцээд үүргээ хуваарилахаас өөр аргагүй болох ажээ.

Энэ жилийг хосууд цугтаа давж чадвал тэднийг аз жаргалтай он удаан гэр бүлийн харилцаа хүлээж байна.

Гэр бүлээ авч үлдэхийн тулд зайлсхийвэл зохих хүчин зүйлүүд

  • Хий хоосон хүлээлт. Хосууд хавар эсвэл намрын эхэн сард ихэвчлэн салах өргөдлөө өгдөг болох нь судалгаагаар тодорхой болсон юм. Үүнээс өмнө гэр бүлээ авч үлдэхийн тулд боломж олгоно. Хэрвээ хүлээлт хий хоосон байсан бол салалтаас өөр шийдвэр гаргаж чадахгүй.
  • Асуудлыг дуугүй өнгөрөх. Залуу хосуудад мэргэжилтнүүд судалгаа хийжээ: үзсэн киноны талаар маргалдахад хүртэл гэр бүл салалтын эрсдэлийг хоёр дахин бууруулж болохыг тогтоосон байна. Иймд гэр бүлийн асуудлыг цугтаа сэтгэлээ нээж ярилцаж байх нь маш чухал ажээ.
  • Харилцаагаа зохицуулах чадваргүй эсвэл хүсэлгүй. Төрсөн ах, эгч нар гэр бүл салалтын эрсдэлийг бууруулж чаддаг. Үүнийг ах дүү олуулаа өссөн хүүхдүүд хоорондоо харилцаагаа зохицуулах чадвартай болж өсдөгтэй холбон тайлбарлаж байна. Энэ нь гэр бүлээ авч үлдэхэд нь тусална.
  • Сонсох хүсэлгүй. Салсан гэр бүлийн хосуудын нэг нь л асуудлыг сонсож зөв шийдвэр гаргах хүсэлтэй байдгийг тогтоожээ.
  • Сошиал сүлжээн дахь “амьдрал”. Сошиал сүлжээгээр амьдардаг хүмүүст гэр бүлийн томоохон асуудал үүсэж болно. Мэдээж энэ нь гэр бүл салалтад хүргэх ажээ.
  • Санхүүгийн маргаан. Мөнгөнөөс болж хэрэлдэж байгаа хосууд ирээдүйд салах магадлал өндөртэй байдаг. Үүнд хосуудын орлого өндөр байх эсэх нь огт хамаагүй.
  • Боловсрол дутагдах. Дээд боловсролтой хүмүүсийн дунд гэр бүл салалт бага байгааг судлаачид тогтоожээ.

Эдгээр алдааг бүү гаргаарай, тэгвэл таны гэр бүлийн амьдрал аз жаргалаар дүүрэн байх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *