in ,

Хэн ч харсан нүдээ салгахгүй байхын аргагүй чадварлаг зураг авахад туслах 10 арга: Одоо та мэргэжлийн гэрэл зурагчнаас дутахааргүй зураг авч чадна

Мэргэжлийн байна уу, сонирхогч байна уу, анхлан суралцагч байна уу хамаагүй амжилттай гэрэл зураг дарахад маш их хичээл зүтгэл шаардана. Гэрэл зураг сонирхогчид мэргэжлийн тоног төхөөрөмжгүйгээр яаж гоё зураг дарах вэ? Гарц бий. Энгийн гар дор байх зүйлийг ашиглан зурагчны ур чадвараа дээшлүүлэх бүрэн боломж байна.

Студийн өндөр үнэтэй тоног төхөөрөмжийг юугаар орлуулж болохыг бид та бүхэндээ танилцуулж байна. Үр дүнтэй гэдгийг бид баталж байгаа юм шүү.

Зурагчинд өгөх зөвлөгөө

1. Жирийн гялгар уут үнэтэй софтбоксыг бүрэн орлоно. Зөөлөн ууссан гэрэл гаргахын хүсэж байвал уутыг агаараар дүүргээд зангидаарай. Ингээд л гар хийцийн софтбокс бэлэн.

2. Гал тогоонд байх цайны шүүрээр этгээд сүүдэр гаргана. Жирийн гэрэл зургийг давтагдашгүй төрхтэй болгож хувиргах ажээ.

3. Мөнгөлөг цаас болон толь, скочны тусламжтайгаар үлгэрийн мэт фонтой гэрэл зураг дарна.

4. Аквариумын тусламжтайгаар усан доорх гэрэл зураг дарна. Гайхалтай байгаа биз? Харахад хэцүү санагдаж болно, гэхдээ дур сонирхолдоо хөтлөгдсөн гэрэл зурагчинд бол ямар ч саад бэрхшээл байх ёсгүй.

5. Моодны, хажуугаасаа гэрэл цохисон плёнк мэт гэрэл зургийг чүдэнзээр авч болно. Хуруугаа түлэгдэхээс хамгаалж лаа ашиглавал илүү аюулгүй. Хамгийн гол нь камераа шатаачих вий.

6. Хоолны зураг авах сайхан арга. Энэ амттай хоол саяхан шарах шүүгээнээс гарсан байх даа.

7. Ядаргаатай жуулчдыг кадрт яаж оруулахгүй авахаа мэдэхгүй сууна уу? Энэ үед Photoshop–ийн л мэдлэг аминд орно. Камераа штатив дээр тохируулж 10-20 секунд тутамд зураг дар, гэхдээ хүнгүй байгаа үед нь салгаад дараад байна. Photoshop–оо нээгээд л ажлаа эхэлнэ дээ. (File-Scenario-Statistic-Median тохиргоо)

Одоо ашиглах бүх зургуудаа нээнэ. Штатив хөдөлсөн бол “Edit” дарж автомат тэгшлэх горим дээр тавина. Ингээд зургаа нийлүүлээд бага зэрэг засвар хийгээд л зураг бэлэн болно.

8. Даавууны эсвэл картон цаасны өөдсөөр гоёмсог фон хийх боломжтой. Энгийн бөгөөд сэтгэл хөдөлгөм.

9. Гар утсаараа гялалзсан макро зураг дарах гэж байна уу? Интернетээс зохих гялалзсан фоныг олж өмнө нь объектоо байрлуулж хүссэнээрээ авч үзээрэй.

10. Авсан гэрэл зургаа цайруулах гэж цаг үрж байхаар гэрэл зураг дарахдаа цайруулаарай. Камерын дурангийн доор диск байрлуулж үлээгээрэй. Ингээд л бэлэн боллоо.

Энэ мэт аргаар хэн ч гоё зураг дарж чадна. Бидний санал болгосон аргууд маш энгийн, анхлан суралцагч ч амжилттайгаар ашиглана. Сайхан зураг дарахад тань амжилт хүсье.

Нийтлэл таалагдсан уу? Найз нөхөдтэйгөө хуваалцаарай, сэтгэгдэл хэсгээр зураг дарах өөрийнхөө арга барилаас хуваалцахыг хүсэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *