in ,

ГоёГоё Яг зөвЯг зөв ГайхмаарГайхмаар

Хүнсний содны итгэмээргүй 15 ач тус: Хүмүүсийн дийлэнх нь үүнийг огт мэддэггүй – Содоор ямар л бол ямар асуудлыг шийдэж болно

Оньсогыг таагаарай: 10 жилийн өмнө худалдаж авсан, одоо ч дуусаагүй байгаа. Тэр юу вэ? Тийм ээ, энэ бол сод. Бикарбонат натри гэх талст бүхий нунтаг бодисыг ашиглахгүй хэдэн арван жилээр нь хадгалж байна уу? Буруу л зүйл хийж байна даа.

Тавиур дээрээс хүнсний содоо одоохон авч ашиглахад хүргэх дараах мэдээллийг хүргэж байна.

Цэвэр дезодорант

Дэлгүүрт худалдаалж буй хөлс дарагч хэрэглэх боломжгүй байгаа бол ус, содын уусмал эсвэл чимх сод аваад сугандаа түрхээрэй. Энэ аргаар хөлийн үнэрийг ч дарж болно.

Загатнаа дарах

Шумууланд хазуулах эсвэл хортой ургамалд хатгуулсан бол ус, содын зуурмагийг түрхэж болно. Хазуулсан шархны таагүй мэдрэмж хурдан арилна.

Цээж хорсохыг зогсоох

Цээж хорсож байгаа тохиолдолд тал стакан усанд 1 ц.х сод хийж уух эсвэл бага зэргийн сүүн дээр чимх сод хийж ууна. Мөн дараах жорыг санаад аваарай: 100 мл ус, ¼ ц.х сод, ¼ ц.х нимбэгийн хүчил (эсвэл багахан нимбэгийн шүүс), ½ ц.х сахар.

Цэвэр скраб

Жор 1. Арьс цайруулах: 1 х.х сод, 1 ц.х нимбэгийн хүчил, 4-5 дусал цайны модны тос. Бүгдийг холиод нүүрэндээ түрхэж иллэг хийнэ.

Жор 2. Хар цэгийн эсрэг. 1 ц.х сод, 0,5 ц.х зөгийн бал, бага зэргийн ургамлын тос нэмж болно. Бүгдийг холиод арьсны асуудалтай хэсэгт 5 минут түрхэж иллэг хийнэ. Дараа нь угааж цэвэрлэнэ.

Жор 3. Үрчлээний эсрэг. 2 ц.х сод, 1 ц.х кокосын тосыг сайтар холиод нүүрэндээ түрхэж 5-7 минутын турш иллэг хийнэ. Бүлээн усаар угаана. Долоо хоногтоо 1-2 удаа энэ скрабыг түрхэнэ.

Үсний ургалт

9 х.х ус болон 3 х.х содыг холиод шүршдэг саванд хийж үсний угт цацаж иллэг хийнэ. Дараа нь ус болон уксусын уусмалыг үсэндээ түрхэж иллэг хийгээд угаана. Энэ уусмал нь үсийг гялалзсан, эрүүл өнгөтэй болгоно.

Язарсан арьсны эсрэг

Энэ бодисоор байнга иллэг хийвэл арьсны эс хурдан сэргэнэ. 3 х.х хүнсний сод, тал нимбэгийн шүүсийг хольж арьсны асуудалтай хэсгээр түрхэнэ.

Амны эвгүй үнэр дарах, шүдний шарлалтыг цайруулах

Амнаас эвгүй үнэр гараад байвал 2 ц.х хүнсний сод, лаймын шүүс дээр хагас стакан ус нэмж амаа зайлна. Үүнээс гадна 3-4 х.х содын уусмалаар амаа зайлж болно.

Цэврүү болон гарын эвгүй үнэр арилгах

Долоо хоногт нэг удаа содтой бүлээн усанд гараа дүрэхэд гар, хөлийн арьсны хатуурсан хэсэг зөөлөрнө. Гар болон махны модыг содоор үрж цэвэрлэвэл сармис, загасны эвгүй үнэр арилна.

Плитаны мөөгөнцрийг цэвэрлэх

Ус, уксусыг адил хэмжээгээр хольж дээрээс нь гуравны нэг хэмжээгээр хүнсний сод болон устөрөгчийн хэт исэл нэмнэ. Шүршдэг саванд хийж плитаны завсраар шүршээрэй. Энэ бодисыг хэрэглэхээс өмнө хэсэгхэн газар туршиж үзээрэй.

Хөргөгчний эвгүй үнэрийг дарах

Хөргөгчний тавиурын энд тэнд шилэн тавагтай сод байрлуулна.

Алт үнэт эдлэлийн өнгийг сэргээх

3 ц.х хүнсний сод, 1 ц.х усаар зуурч зуурмагийг шүдний сойзонд түрхэж үнэт эдлэлээ цэвэрлэнэ. Дараа нь хүйтэн усаар цэвэрлэнэ.

Арьс сөрөхийг зогсоох

Сод, давсны уусмалтай бүлээн усны ууранд өдөрт хоёр удаа гараа 15-20 минут байлгана: хэмжээ нь 1 стакан ус, 1 ц.х давс болон сод.

Түлэгдэлтийг эдгээх

Ванныг бүлээвтэр усаар дүүргэж ½ хүнсний сод уусгаж хэвтээрэй. Арьс тайвширч нарны түлэгдэлт амархан эдгэнэ. Өвчнийг намдаахын тулд давстай бүлээн усанд ороорой.

Вандуй, шош хурдан болгох

Вандуй, шош болж байгаа савандаа чимх сод хийхэд маш хурдан болно. Ялангуяа, удсан шошинд энэ аргыг хэрэглээрэй.

Шүд цэвэрлэх

Хүнсний содыг тогтмол хэрэглэж болохгүй. Шүднийхээ сойз дээр багахан сод хийгээд шүдээ угаана. Эсвэл энэ жорыг ашиглана уу: шүдний сойзоо норгоод дээрээс нь сод цацна, 2-3 дусал нимбэгийн шүүс дусаагаад шүдээ угаана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *