in

Та энэ зурагнаас хамгийн түрүүнд юу олж харсан бэ? Энэхүү сорил таны хамгийн том айдсыг хэлж өгөх болно!

Орчин тойрныг хүлээн авах нь хүний зан чанартай холбоотой байдаг. Эргэн тойронд байгаа зүйлсээс чухам аль нэгийг нь олж харна, үүгээр таны дадал зуршил, хүсэл, тэр ч бүү хэл айдсыг тодорхойлж болох ажээ.

Сэтгэлийн гүнд та чухам юунаас айдаг болохыг олж мэдэхэд туслах тестийг үзэцгээе.

Та энэ зураг руу хараарай

Ямар зүйл дээр хамгийн түрүүнд нүд тусав? Чухам тэр зүйлээр таны айдсыг тайлбарлана.

Алим

Алим бэлэглэх – хайр дурлалаа илчилж буй хэрэг гэж олон улсад үздэг. Ёс уламжлал өөр ч гэлээ улаан алим нь хайр, хүслийг илтгэдэг байна. Хэрвээ та алим олж харсан бол хайр дурлалд хариу ирэхгүй байх вий гэсэн айдас тээж явдаг. Хайртай хүндээ зүрх сэтгэлээ нээх цаг нь болсон байх. Ямар хариу ирэх нь хамаагүй үнэнийг мэдэх нь чухал.

Хүүхэд

Хүүхэд – энгийн, үнэнч, цайлган. Зураг дээрх хүүхдийг харснаар та өөрийн “дотоод хүүхэд”-ийг олж харжээ. Магадгүй та одоо болтол хүүхэд насныхаа айдастай явж байж болно. Ойр дотныхон гомдоосон эсвэл өөрийн хүчиндээ итгэж чадалгүй айдаст дарагдсан байх ч талтай. Ямартай ч хуучны айдсаасаа салах цаг болсон.

Алиалагчид

Хаалганы дээр байрлах хоёр алиалагчийг олж харсан бол таныг хоёрдмол сэтгэлтэйг буюу сэтгэл хөдлөлийн өөрчлөмтгий байдал болон дотоод эсэргүүцлийг илэрхийлж байна. Энэ нь танд эргэн тойрныг хүлээн авахад үнэхээр саад бэрхшээл учруулдаг. Таныг тодорхой бус байдал айлгаад байгаа бололтой.

Аалз

Аалз нь үхэл, сүйрлийг илтгээд хэдэн мянган жил болж байна. Хэрвээ таны анхаарал аалз дээр тогтсон бол амьдралд тань таагүй нөхцөл байдал үүссэнийг илтгэнэ. Танд ямар нэгэн аюул нүүрлэж дарамтанд оруулсан байх талтай, үүссэн асуудлыг шийдэж чадахгүй байх гэсэн айдас та тээж явна уу?

Араг яс

Арга яс шууд харагдахгүй ч гэлээ та олж харсан бол үхлээс айдаг буюу үхлийн тухай байнга боддогийг үгүйсгэхгүй. Магадгүй ойр дотны хүнээ алдаж гашуудлын сэтгэлээ тээж яваа байж болно. Таны айдас үхэлтэй холбоотой, аливаа асуудлын эх сурвалж үхэл болно.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0