in ,

Суларч унжсан хацарнаас чинь салгах 4 үр дүнтэй арга. Нүүрний дасгал, органик маск зэрэг нь таны арьсыг чангалах үйлчилгээ үзүүлнэ

Эмэгтэйчүүдийн залуу насны илэрхийлэл нь зөвхөн нүүр эсвэл хүзүү биш. Хацрын арьсны уян хатан ба шинэлэг байдал нь сайхан амьдралын баталгаа болдог. Мэргэжилтнүүд хэлэхдээ: хацар хүүхдийнх шиг дугуй, улаа бутарсан байвал тухайн хүн бусдад үргэлж залуу харагддаг. Гэвч нүүрнээс доош унжиж эхлэхээрээ таныг 2 эсвэл 5 жилээр ч илүү настай мэт харагдуулдаг. Үүнээс сэргийлэх энгийн үр дүнтэй аргыг танилцуулъя.

Хацар унжих 5 гол шалтгаан

  • Нас. Булчин сулрах бол байнгын процесс бөгөөд 40-с дээш насанд үүний үр дүн мэдэгддэг.
  • Удамшил нь цагаасаа эрт арьсны уян хатан байдал алдагдах хүчил зүйлсийн нэг байж болно.
  • Хэт таргалалт. Жин нэмэх нь арьсны бүх л нөхцөлд нөлөөлж үүнээс болж унжиж эхэлдэг. Нүүрэн дээр хамгийн түрүүнд хацар унждаг.
  • Хэт ягаан туяа. Нарны төөнөсөн туяа нь арьсны гол дайсан. Наранд удаан байснаар арьсны эсүүд гэмтэж уян хатан байдлыг алдагдуулдаг.
  • Никотин. Нүүрэнд очих цусны эргэлтийг багасах нь хацар унжих нэгэн хүчин зүйл болдог. Хэрвээ тамхи татдаг бол хөгшрөх процесс хурдасдаг.

Хацрыг чангалж зууван нүүртэй болгох гэрийн нөхцөлд бэлтгэх маскууд

Хацар унжих асуудлыг шийдэж мөн нүүрний хэлбэрийг зууван болгох олон аргууд байдаг.

Хацрыг чангалах гоо сайхны арга:

  • Био бэхжүүлэлт эсвэл вектор гоо сайхны мэс засал;
  • Өргөх массаж;
  • Арьсан доорх тарилга хэлбэрийн био нөхөн сэргээлт;
  • Акваликс.

Хэдий тийм ч гэсэн эдгээр бүх нарийн аргуудыг гэрийн нөхцөлд хийж болохуйц эдгээр маскууд орлож чадна. Зөвхөн гол асуудал буюу хацар унжихыг шийдээд зогсохгүй нүүрийг хэлбэржүүлж зууван хэлбэртэй болгоно.

Өндөгний маск. Өндөгний цагааныг хөөсөртөл хутгана. Хэрвээ хуурай арьстай бол зөгийн бал нэмнэ. Харин тослог бол жигнэсэн геркулес лавс нэмнэ. Маскаа 10 минут нүүрэндээ тавиад бүлээн усаар эхлээд угаана. Дараа нь хүйтэн усаар угаана. Хацрыг чангалж, нүүрийг зууван хэлбэртэй болгоно.

Зөгийн бал, цөцгийн тостой маск. Цөцгийн тос зөгийн балаа ижил хэмжээтэй хийж хутган нүүрэндээ түрхэнэ. 10 минут байлгаад бүлээн усаар зайлна.

Хацрыг чангалж, арьсыг чийгшүүлнэ.

Маск-скраб. 2 ц/х лавс буцалсан усанд хийж хандлаад 1 ц/х тараг, зөгийн бал, хэрчсэн бүйлс хийнэ. Маскаа хацрандаа түрхэж тойрог хөдөлгөөнөөр массажлана. Дараа нь угаана.

Ийм скраб нь унжсан хацрыг арилгаж арьсыг чангаруулна.

Унжсан хацарны хоолны дэглэм: давс ба элсэн чихрийг хэрэглэхгүй.

Арьс чангаруулах нөлөөтэй тостой тусгай нүүрний маск нь хоолны дэглэм бариагүй үед нөлөөлөхгүй. Эхлээд сахар ба давсны хэрэглээгээ хас. Эдгээр нь биеэс шингэнийг гаргахгүй байснаар хавагнадаг. Хавагнах дээр нэмээд өөх тостой ба чихэрлэг хоол хүнс нь нэмэлт калори агуулсан учраас аюултай.

Эрүүл хацарны төлөө татгалзах ёстой бүтээгдэхүүнүүд:

  • Халуун ногоо, давс, сахар;
  • Өөх тостой мах ногооны шөл, өөх тостой мах, гахайн өөхөн тос.
  • Хийжүүлсэн ундаа;
  • Цай, кофе;
  • Архи.

Хоолны дэглэмийн ихээхэн хэсэг нь жимс ба хүнсний ногоо байдаг. Мяндас нь гэдэс цэвэрлэж, царай зүсийг сайхан харагдуулна.

Булцгар хацрыг арилгахын тулд олон хоног дэглэм бариарай.

Өглөөд хацрандаа хөнгөн массаж хийж эхэл

Арьсаа чангалах өөр нэг арга бол  массаж. Нүүрнийхээ энэ хэсэгт өдөрт 10 минут массажлаж өгснөөр хавагнасан байдал мөн үрчлээг арилгана. Гоо сайхны эмч нар өглөөд хацар, эрүүнийхээ доод хэсэгт хэсэгт массаж хийхийг зөвлөдөг.

Хацрандаа алчууртай ургамлын хандтай массаж хэрхэн хийх вэ:

  • Өмнө нь бэлтгэсэн ургамлын хандандаа алчуураа чийглэнэ;
  • Алчуураа сайтар базаж нүүрнийхээ доод хэсэгт тавина;
  • Алчууран дээрээ товшиж өгнө;
  • Яг үүнтэй адилаар хацран дээрээ алчуураа тавина.
  • Ургамлын хандны оронд давстай ус хэрэглэж болно.

Зөгийн балтай массаж нь хацрыг чангалах өөр нэг сайн эмчилгээний арга бөгөөд үүнийг хийхийн тулд хуруун дээрээ зөгийн балаа түрхэн хацран дээгүүрээ массажлана. Зөгийн бал шингэхээр нь чимхэх хөдөлгөөн хийнэ. Ингэснээр энэ хэсгийн цусны эргэлт сайжирдаг. Үүнийхээ дараа зөгийн балаа угааж чийгшүүлэх тосоо түрхэнэ.

Амны зажлах, том ба жижиг хацрын булчин гээд чухал булчингууд хацрын хэсэгт байдаг ба энэ хэсэгт дарааллын дагуу массаж хийнэ.

Нүүрийг өргөх хацрын массаж

Гоо сайхны мэс засалчид: хэрвээ өдөр тутам хацрын массаж хийвэл хацрын унжсан арьсыг чангалж, давхар эрүү үүсэхээс сэргийлдэг. Өөрөөр хэлбэл дасгал хийвэл мэс заслын аргаар нүүрийг өргөх хэрэггүй болно.

Унжсан хацарны дасгал

  • Зүүн тал руугаа толгойгоо эргүүл. Дараа нь баруун тал руугаа эргүүлж 2-4 минут барина. 5-6 удаа давтан хийнэ.
  • Хүзүүгээ зүүн ба баруун тал руу хүчтэй эргүүл. 5-10 удаа давтан хийнэ.
  • Хацраа пөмбийлгөөд 10 секунд барина. Үүнийгээ давтан хийхдээ хацраа пөмбийлгөсөн чигээр дээшээ дошоо, баруун ба зүүн, тойрог хэлбэрээр толгойгоо эргүүлнэ.
  • Хацраа пөмбийлгөсөн чигээр үе үе уруулаа жимий.
  • Уруулаа дарж таны хуруунууд хацар дээр байхаар нүүрэн дээрээ гараа тавина. Хуруугаа дарсан чигээр инээх гээд үз. Дараа нь амрана.

Эдгээр амархан дасгал нь хацар унжихаас сэргийлж мөн таны уруулыг сайхан харагдуулна. Уруулын гадна хүрээ илүү тодорно. Хаана ч хэзээ ч энэ дасгалыг хийж болох нь хамгийн сайхан. Хамгийн гол нь залуу сайхан байдлыг тань хадгалах болно.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0