in ,

ГоёГоё ГайхмаарГайхмаар Яг зөвЯг зөв ХахаХаха ХөөрхөнХөөрхөн ГунигтайГунигтай Юу вэЮу вэ

Тархийг бага багаар гэмтээсээр байдаг бидний өдөр тутмын 12 буруу зуршил

Тархи бусад эрхтний л адил гадны нөлөөлөлд өртөнө, гэхдээ бүр санаанд оромгүй гадны нөлөөнд шүү.

Тархийг мэдэгдэхүйцээр гэмтээх өдөр тутмын дадал зуршлыг танилцуулж байна.

Харилцаа дутагдах

Мичиганы их сургуулиас хийсэн судалгаанаас харахад өдөрт 10 минут хүнтэй харилцахад л сэтгэн бодох чадвар нэмэгддэг байна. Хүнтэй харилцахын тулд заавал гадаа гарч хэн нэгэнтэй нүүр тулан ярих хэрэггүй, ойр дотныхоо хүнтэй утсаар 10 минут ярихад л тархийг идэвхжүүлдэг ажээ.

Хэтэрхий их сахар

Сахарын хэт их хэрэглээ нь тархины нейрон хариуцсан хэсэгт сөргөөр нөлөөлдөг болохыг эрдэмтэд нотолсон. Тархины уг хэсэг ой санамж болон шинэ зүйлд суралцах чадварыг хариуцдаг байна.

Тархиа цэнэглэхгүй байх

Хүний тархины “бүтээлч” үе 16-25 насны хооронд байдаг бөгөөд энэ наснаас хойш аажим багасна. Тархийг байнга идэвхтэй ажиллуулдаг бол тархины бүтээмжийг сайжруулах бүрэн боломжтойгоос гадна насны онцлогоос шалтгаалсан оюун санаа муудахаас урьдчилан сэргийлж болно.

Өглөөний цай уухгүй байх

Өглөөний цай уудаг хүүхдүүд хичээл сурлагадаа амжилт гаргаж байгааг судалгаагаар тогтоожээ. Өглөөний цай уугаагүй байхад глюкозийн хэмжээ буурч тархины үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлдэг байна.

Түргэн хоол

Байнга түргэн хоол иддэг хүмүүсийн тархины эсийн холбоос гэмтэж эхлэх бөгөөд богино болон урт хугацааны ой санамж нь муудахад нөлөөлдөг. Мөн түргэн хоол нь депресс үүсэх шалтгаан болж байгааг тогтоожээ.

Зайрмаг

Зайрмаг зэрэг хүйтэн хүнсний бүтээгдэхүүн нь толгойн гэнэтийн өвчин үүсэх шалтгаан болдог. Хүйтэн хоол хүнс нь судас агшаадаг бөгөөд бие махбодь тархинд халуун цус илгээх дохио өгнө. Дохио авсан тархи судас тэлэх дохио илгээх энэ үед огцом өөрчлөлт гарч толгойн өвчин мэдрэгдэж эхэлнэ.

Гар утас

Хулгана дээр хийсэн туршилтаас харахад гар утас тархины хорт хавдартай холбоотой болохыг тогтоожээ. Ухаалаг гар утсаа хаях хэрэггүй – утсаар ярихдаа чанга яригч дээр тавих, унтахдаа дэрнээсээ хол газар тавина.

Унтахдаа нүүрээ бүтээж унтах

Толгой дээгүүрээ хөнжлөө нөмрөөд унтдаг хүмүүс хүчилтөрөгчийн дутагдалд орохоос гадна “ашигласан” агаараар буюу ханасан нүүрсхүчлийн хийгээр амьсгалж эхэлдэг. Энэ нь тархийг хүчилтөрөгчийн дутагдалд оруулахад хүргэнэ.

Ус дутагдах

Хүний тархины 70-80% нь уснаас бүрдсэн гэдгийг баталсан. Үүнээс гадна, ус нь тархинд бие махбодийн хэвийн үйл ажиллагааг дэмжих бодисыг дамжуулах үүрэгтэй ажээ.

Сoгтууруулах төрлийн ундаа

Эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад сoгтууруулах төрлийн ундаа тархины эсийн холбоост сөргөөр нөлөөлдөг. Гэхдээ бас сайхан мэдээ бий: сoгтууруулах төрлийн ундаанаас татгалзаж чадвал тархины хэвийн үйл ажиллагаа сэргэх ажээ.

Тамхидалт

Тамхи зөвхөн хорт хавдар үүсгээд зогсохгүй тархины гадрын зузаан нимгэрэхэд хүргэнэ. Энэ гэмтэл нь оюун ухааны чадварт муугаар нөлөөлж сэтгэн бодох чадвар муудахад хүргэдэг байна.

Идэвхтэй хөдөлгөөний дутагдал

Тархинд булчингийн адил байнгын бэлтгэл сургуулилт хэрэгтэй. Саяханы нэгэн судалгаанаас харахад биеийн идэвхтэй хөдөлгөөн тархинд сайнаар нөлөөлж байсныг тогтоожээ.

Чанд хоолны дэглэм

Чанд хатуу хоолны дэглэм баримталснаар зөвхөн туранхай болоод зогсдоггүй болохыг саяханы нэгэн судалгаагаар тогтоожээ. Хэт их чанд хоолны дэглэм баримталснаар тархи өөрөө өөрийгөө идэж эхэлдэг байна. Тийм учраас аливаа хоолны дэглэм баримтлахдаа ухамсартайгаар хандах хэрэгтэй болохыг зөвлөе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *