in

Бидний амьдрал тархи угаасан xудал xуурмаг зүйлсээр дүүрэн байдаг. Хэрэв та итгэхгүй байгаа бол дараах 12 баримтыг уншаарай

Бидний тархийг угааж байгаа аливаа мэдээлэлд бид итгэсээр л… Үнэн хэрэгтээ эргэн тойрон бүгд худлаа.

Болгоомжтой байна уу. Таны сэтгэлийг хөдөлгөх (эерэг утгаар нь) сонирхолтой баримтуудыг дэлгэж байна.

Сансарт таталцлын хүч бий

Олон улсын сансрын станц дээр таталцал бий, гэхдээ арай сул. Сансрын нисгэгч өөрийн хөлөг онгоцтойгоо урагшаа 7,9 км/с хурдтайгаар зөөлөн унаж буй тул жингүйддэг байна.

Наполеон өндөр байсан

Тэр үед Францын дундаж өндөр 162-164 см байсан учраас Наполеоныг намхан гэхгүй өндөрт тооцно. Тэрээр өөрөө өндөр малгай өмсөх дургүй, жижгэвтэр малгайг өмсдөг байсан учраас бусдаас намхан харагддаг байжээ. Сэтгэл зүйн буруу төсөөлөл болон ташаа орчуулгын улмаас “Наполеоний комплекс” гэх нэр томьёо гарч ирсэн нь үнэн хэрэгтээ Бонапарттай огт холбоогүй юм.

Шилтэй болон лаазтай Кока-коланы амт адилхан

Хүний амтлах мэдрэмжинд маш олон хүчин зүйлс нөлөөлнө, үүнд хараа болон үнэртэх мэдрэмж ч нөлөөлнө. Нэг ундааг олон төрлийн савнаас уувал бүгд өөр өөр амтагдах нь үнэн. Биохимич Сара Ришийн тайлбарлаж байгаагаар хөнгөн цагаан материал нь ундааны үнэр, амтанд нөлөөлдөг байж болох юм гэжээ. Харин шил нь өөрийн амт, үнэр гэж байхгүй учраас ундаанд  нөлөөлөхгүй. Магадгүй энэ шалтгаанаар шилтэй кола хамгийн амттай нь санагддаг байж болно. Та ямарт нь дуртай вэ?

Дэлхий бөөрөнхий биш

Дэлхийн хэлбэр нь геоид гэж үздэг. Энэ мэдээлэл нь Дэлхий хавтгай гэдэг үзэл бодолтой хүмүүс үл хамаарна.

Hello Kitty бол муур биш

Антропологч Кристина Р.Яно сүүлийн хэдэн жил  Hello Kitty-г судалж үзээд муур биш харин хүүхэлдэйн киноны нэгэн дүр буюу охин гэж үзжээ. Үүнийхээ нотолгоо болгож дараах зүйлийг танилцуулсан байна: Hello Kitty хэзээ ч дөрвөн хөлөөр явдаггүй,тэгээд ч гэрийн тэжээмэл амьтантай – тэр нь муур.

Бриллиант – хомсдолд орсон үнэтэй нүүрстөрөгч

De Beers компани нь бриллиантын зах зээлийн монополь – 1888 оноос эхлэн Өмнөд Африкт алмаз чулуутай ордуудыг худалдан авч эхэлсэн. Үнэн хэрэгтээ уг чулуу нь тийм ч өндөр өртгөөр хайгуул хийгддэггүй, харин тухай компанийн маркетингийн зальтай суртал ухуулгаар ийнхүү өндөр үнэд хүрсэн гэж үзэх ажээ.

Бүх чипс – 100% төмс биш

Жигд, өөгүй чипсний нууц бол 40%-ийн төмс, үлдсэн 60 хувь нь крахмал, гурил болон ус байна. Өөгүй чипс хийхэд бүх орцуудыг нийлүүлж зуураад тусгай хэвтэй прессээр хэвлэн гарган. Уламжлалт хувилбар – нимгэн хэрчсэн төмсийг тосонд шарсан байх бөгөөд энэ нь хэлбэр галбир муутайхан чипс гардгаас гадна өнгөний хувьд харилцан адилгүй байна.

Цагаан эрвээхий хувцас цоолдоггүй

Насанд хүрсэн эрэгчин нь хувцас цоолохгүй, харин зөвхөн шахсан өндгөнд гол шалтгаан оршино. Эмэгчин цагаан эрвээхий үслэг эдлэл дээр өндгөө шахахын тулд л амьдардаг. Өндөгнүүдээс жижиг хүрэнцэр гарна – ингээд тэд таны хувцсыг цоолж эхэлнэ.

Шар шувуу урт хөлтэй

Шар шувуу толгойгоо 270° хэмээр эргүүлж чаддагийг бид мэднэ, харин урт хөлтэй гэдгийг нь тэр болгон мэдэхгүй ажээ.

Алтан загасны санах ой 3 секундээс хэтрэхгүй

Австралийн 15 настай нэгэн сурагч загас муу санах ойтой буюу 3 секундээс хэтрэхгүй гэсэн домог тараажээ. Харин судалгааны дүнгээс харахад загасны санах ой багаар бодоход 6 өдөр үргэлжилсэн байна. Үүнээс гадна энгийн бодлогыг бодож чадна (эхний дэгээнд хоолгүй байсан бол дараагийн хаясан дэгээ рүү явах гэдгийг тэд мэдэж байв).

Chupa Chups америк брэнд биш

Дэлгүүрийн лангуу болгон дээр байх алдарт чихрийг италийн иргэн Энрикэ Бернат зохион бүтээсэн, логог нь Сальвадор Дали зуржээ. Испани болон орос хэл дээр чихрийн нэрийг “у”-гаар уншдаг нь сонин, харин англи хэлтэй орнуудын зах зээл дээр “Чапа Чапс” хэмээгддэг байна.

Эрхий хуруугаараа хамраа ухаж чадахгүй

Энэ бол шалгалт байлаа. Үнэн хэрэгтээ багтана, таных багтсан л биз дээ?

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0