in

Танай гэрийн угаалгын өрөө дэндүү жижигхэн үү? Санаа зовох хэрэггүй дээ – Эдгээр 13 дизайны шийдэл танай угаалгын өрөөг том харагдуулахад тусална

Угаалгын өрөө жижигхэн байна гэдэг нь тухгүй байна гэсэн үг биш. Зөв төлөвлөж, хэд хэдэн жижиг сажиг зүйлийг оновчтой зохион байгуулж чадвал том болоод зогсохгүй таатай орчныг үүсгэнэ.

Ингээд жижиг угаалгын өрөөг гоёмсог болгох зарим нэг дизайнерийн шийдлийг танилцуулж байна.

Цайвар өнгө

Цайвар өнгийн тавилга нь өрөөний орон зайг нэмдэг. Баталгааг нь эндээс үзнэ үү.

Хаалган дээрх тавиур

Хаалган дээрх тавиур – хэнд ч саад болохгүй, орон зайг бүрэн ашигласан хувилбар. Өөрийн гараар хэрхэн хийж болохыг эндээс үзнэ үү. Адил төстэй сонирхолтой гар урлал ч мөн энэ блогт бий.

Эд зүйлс хадгалах нэмэлт газар

Жижиг өрөөнд нэмэлт шкаф тавих хэрэггүй – ванныг бид ингэж ашиглаж болно.

Ханан дээрх органайзер

Шилэн саваар урласан эдгээр органайзерт та гар дор байнга хэрэг болох эд зүйлээ хийж болно. Бага зай эзлэх органайзер хийх зааврыг эндээс үзнэ үү.

Суултуурын дээрх тавиур

Орон зай ашиглах бас нэгэн хувилбар – суултуурын дээрх тавиур. Ариун цэврийн өрөөний зай ашиглахгүй. Simply Beautiful by Angela болон Shades of Blue Interiors блог танд илүү их мэдээлэл өгнө.

Толины арын тавиур

Толь өрөөг том харагдуулахаас гадна ардаа маш их зүйлийг байрлуулж чадна. Хэрхэн хийхийг нь эндээс үзнэ үү.

Нэвт харагдах шүршүүр

Өрөөний ханыг том харагдуулах бөгөөд цайвар өнгө нь улам ч чимж өгнө. Баталгааг нь эндээс үзнэ үү.

Том толь

Толь – орон зайг том харагдуулах энэ арга угаалгын өрөөнд ч мөн тохиромжтой. Энэ байдлаар зассан угаалгын өрөөтэй та эндээс бас эдгээр сайтуудаас сонирхоно уу.

Булангийн угаалтуур

Сантиметр болгоныг хэмнэж байгаа тохиолдолд орон зай хэмнэхийн тулд сантехникийг тооцоолох хэрэгтэй. Булангийн угаалтуур – шилдэг хувилбар.

Ухсан тавиур

Жижиг угаалгын өрөөтэй байхад нааш илүү гарсан тавиур шиг хэрэггүй зүйл үгүй. Тиймээс ханандаа ухаж гаргасан тавиурыг сонгоно. Эндээс та энэ төрлийн тавиурын талаар олж мэдэх бол эндээс илүү их санааг олно.

Угаалгын машин дээрх угаалтуур

Энгийн гэхдээ тэр болгон хүний санаанд оромгүй орон зай хэмнэх шийдэл – угаалтуур нь угаалгын машины дээр байрлана. Хялбар энэ “хослол”-оор хэн ч хохирохгүй. Энэ төрлийн дизайныг эндээс үзнэ үү.

Эд зүйлсийг зөв хадгалах

Угаалтуурын доорх жижиг шкафыг ч мөн бүрэн хэмжээгээр нь ашиглах хэрэгтэй. Жишээ нь, Линда Буффард (Linda Bouffard) – хэрхэн ашиглахыг танилцуулж байна.

Угаалгын өрөөнд эд зүйлсээ хадгалах бас нэгэн хувилбар – хэд хэдэн давхар тавиур. Golden Boys and Me блогийн зохиогчид уг тавиурыг гал тогооны хэрэгсэл зардаг дэлгүүрээс авсан хэмээсэн байна.

Төлөвлөлт

Жижиг орон зайг ашиглахаасаа өмнө төлөвлөлтөө зөв хийнэ. Жишээ нь, шүршүүр зэрэг сантехникийг зөв байрлуулах нь зүйтэй. Угаалгын өрөөг зөв төлөвлөх санааг эндээс, харин чимэглэх санааг эндээс үзнэ үү.

Бонус

Хэрвээ үнэхээр жижигхэн угаалгын өрөөтэй бол ухаалгаар зохион байгуулж болохын баталгааг эндээс үзээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *