in ,

Нүүрний аль хэсэгт батга гарч байгаагаар нь та өөрийнхөө аль эрxтэнг өвдсөн бэ гэдгийг мэдэх боломжтой

Нүүрэн дээрх батга бидний талаар юуг өгүүлдэг вэ? Нүүрний тодорхой хэсгүүдэд жишээ нь дух, хацар, шанаа, эрүүн дээр байнга батга гардаг ч бусад хэсгүүдэд гардаггүй.

Нүүрний арьсан дээр батга гарах нь хүний биеийн дотоод эрхтэн системийн асуудал мөн өвчний улмаас гардаг. Үүнтэй манай эмч нар ч санал нийлдэг.

Нүүрний аль хэсэгт батга гарч байгаагаар нь та өөрийнхөө аль эрхтэн өвдсөн бэ гэдгийг мэдэх боломжтой.

Аль хэсэгт батга гарсан бэ: Духан дээр

Духан дээрх хэд хэдэн хэсгүүд нь эрхтэн системийн үйл ажиллагааг хариуцдаг:

  • Үсний угийн хэсгээр батга гарж байгаа нь цөсний хүүдийн асуудлыг илэрхийлдэг.
  • Духны голд байгаа батга нь хоол боловсруулах эрхтэн системтэй холбоотой. Духан дээр ихээр батга гарч байвал зохисгүй хооллолт, өөх тостой ба чихэрлэг хоол их идсэнтэй холбоотой. Духны дээд хэсэг нь бүдүүн гэдэс, доод хэсэг нь нарийн гэдэстэй холбоотой байдаг.
  • Хөмсгөн дээрх батга нь зүрх мөн гэдэсний буруу ажиллагааг илэрхийлдэг.
  • Мөн давсагны үйл ажиллагааг хариуцдаг хэсгүүд духан дээр байдаг.
  • Мөн духан дээрх батга нь илүүдэл жин, хоол тэжээлийн дутагдал, байнгын стрессээс үүсдэг.

Хэрвээ духан дээр тань батга гардаг бол эрүүл хооллож, чихэр, өөх тостой ба шарсан хүнс, утсан ба их давстай хоол идэхээс татгалзаж ус сайн ууж байгаарай.

Аль хэсэгт батга гарсан бэ: Шанаан дээрх батга

Цөс болон цөсний хүүдийн асуудалтай холбоотой.

Аль хэсэгт батга гарсан бэ: Хөмсөг хооронд гарсан батга

Элэгний үйл ажиллагаанд асуудал гарсан бол энэ хэсэгт батга гардаг. Архи, өөх тостой хоол мөн эм их ууснаас болж цусыг шүүхэд асуудал учирснаас батга гардаг.

Мөн нойр булчирхай өвддөг, уур уцаартай, сэтгэл хөдлөлөө нуудаг хүмүүсийн энэ хэсэгт гарах нь бий.

Аль хэсэгт батга гарсан бэ: Хамар дээрх батга

Дараах шалтгаанаас болж гардаг. Үүнд:

  • Нойр булчирхай, гэдэс өвддөг бол (хамрын дээд хэсгээр)

Зүрх судасны эрхтэн системийн үйл ажиллагаа алдагдсан (хамрын үзүүр дээр). Цусны эргэлт муудсанаас болж арьс гэмтэж, хамар улайдаг. Хамрын үзүүр дээр батга гарах нь хэм алдагдсантай, хамар улайх нь даралт ихэссэнтэй холбоотой. Эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэхийн тулд дасгал хөдөлгөөн сайн хийж Б-ийн төрлийн витаминтай хоол идэж байх хэрэгтэй.

  • Мөгөөрсөн хоолойн өвчлөл (хамар ба хамрын нүх улайх батга гарах)

Аль хэсэгт батга гарсан бэ: Нүдний эргэн тойронд, нүдний дор батга гарах (хацрын яснаас дээш)

Нүдний эргэн тойронд батга гарах нь бөөр, бөөрний булчирхайн өвчлөлийг илэрхийлдэг. Хооллолтоо хянаж, ядрахгүй сайн амарч, эрүүл мэнддээ анхаараарай.

Аль хэсэгт батга гарсан бэ: Хацар дээрх батга

  • Хацарны дээд хэсгээр батга гарах нь гэдэсний өвчний илэрхийлэл болдог. Зөв зохистой хооллож, хоолны идэж байхдаа мөн дараа нь ус ууж болохгүй. Өөх тостой болон сүү гэх мэт бусад хор хөнөөлтэй хоол хүнсний хэрэглээгээ хязгаарла.
  • Хацарны дунд ба доогуур хэсэгт, цээж, ар нуруу хэсгээр батга гарах нь уушгины өвчлөлийн шинж юм. Баруун хацар нь баруун уушги, зүүн нь зүүн уушгийг хариуцдаг. Уушгины өвчин нь улаан толбоор илэрдэг.

Хятадын эрдэмтэд баяр баясалгүй, дасгал хөдөлгөөн хийдэггүй, цэвэр агаарт гардаггүй мөн тамхи татдаг хүмүүст энэ шинж илэрдэг гэж үздэг.

Өсвөр насныхан мөн харшлын үед эдгээр газруудад батга гарах нь элбэг.

Нүүрний шугамын дагуу хацарны доод хэсгээр батга гарах нь амны хөндий, шүд, буйлны үрэвслээс бий болдог.

Аль хэсэгт батга гарсан бэ: Эрүүн дээрх батга

Эмэгтэйчүүдийн эрүүн дээр батга гарах мөн илүүдэл үс ургах нь дааврын тэнцвэргүй байдлаас үүсдэг ба эрэгтэйчүүдэд дааврын хэмжээ ихсэхээр гардаг. Өөр нэг шалтгаан нь аарцгийн хэсгийн хөдөлгөөнгүй байдал, үйл ажиллагаа нь муудсанаас болдог. Эмэгтэйчүүдэд нөхөн үржихүйн систем мөн дотоод шүүрлийн булчирхайн өвчлөлтэй, эрэгтэйчүүдэд – түрүү булчирхайн архаг үрэвсэлтэй холбоотой. Та өндгөвч болон дайвар эрхтний үйл ажиллагаа хэвийн эсэхээ эмэгтэйчүүдийн эмчид хандан үзүүлээрэй. Эрэгтэйчүүд нь бөөр, шээс бэлгийн замын өвчин эмгэг судлаачид хандах нь зүйтэй.

Мөн эрүүн дээрх батга нь стресс, нойргүйдэл, архи болон кофе хэрэглэснээс гардаг.

Аль хэсэгт батга гарсан бэ: Уруулын эргэн тойронд

  • Уруулын хоёр талд болон мөрөн дээр гарсан батга нь хоол боловсруулах системийн ялангуяа бүдүүн гэдэсний өвчлөлөөр үүсдэг. Өтгөн хатах, гэдэс базлах, гэдэс хямрах зэрэг өвчлөл мөн дагалддаг. Эрдэмтэд эмзэг, мэдрэмтгий хүмүүст энэ нь илүү тохиолддог гэж үздэг. Архи, цай, кофе, мөн зохисгүй хоол хүнсээ хязгаарлах хэрэгтэй. Эрүүл хооллож, сэтгэл санаагаа тайван байлга.
  • Уруулын дээгүүр батга гарах нь зүрх судасны эрхтэн системийн үйл ажиллагаа алдагдсаны дохио юм.
  • Уруулын булан хэсгийн батга нь арван хоёр нугалаа гэдэсний өвчлөлөөр үүсдэг. Уруулын доод хэсэгт голоор нь гарвал – нарийн гэдэс, өнцөг хэсгээр уруулын доогуур – бүдүүн гэдэстэй холбоотой.

Аль хэсэгт батга гарсан бэ: Хүзүү

Дотоод шүүрлийн булчирхай эсвэл хоол боловсруулах замын өвчлөлийн үед хүзүүн дээр батга гардаг. Мөн ханиад, халдварт өвчнөөр үүсдэг бөгөөд хүзүүн дээрх улаан толбо ба тууралт нь харшлын гаралтай байдаг.

Дүгнэлт

Энэхүү батганы гарсан байдлаар нь шинжих нийтлэл таныг өөрийнхөө биеийн байдлыг мэдэхэд тусална гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ хацар дээр батга гарсан бол шууд уушгиа үзүүлэхээр эмчид ханд гэсэн үг биш шүү. Магадгүй арьсаа цэвэрлээгүйгээс гарсан байж болох ч байнга нэг газар батга гардаг бол эмчид үзүүлэх хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *