Ходоод чинь хоосон байх үед дараах 9 зүйлийг хэзээ ч битгий хийгээрэй. Эс бөгөөс та дараа нь харамсах болно шүү!
“Хүн юу байгаагаа л иддэг” гэдэг хэлц үг байдаг. Хоол идэхээсээ өмнө харин бид юу хийдэг вэ, энэ нь бидэнд хэрхэн нөлөөлөх вэ?
Өлөн ходоодон дээрээ хийж болохгүй 9 зүйлийг танилцуулж байна, өөрөөр хэлбэл сүүлийн хоолноос хойш 2 цагийн дараа хийхээс зайлсхийх зүйл. Нийтлэлийн төгсгөлд бид бонус бэлдлээ: өлөн дээрээ хийж болох 9 зүйлийг танилцуулна.
Үрэвслийн эсрэг эм уух
Усыг сүүгээр орлуулаарай
Аспирин, парацетамол зэрэг үрэвслийн эсрэг зарим нэг эмийг өлөн байхдаа ууж болохгүй. Үйлчлэх үйлчилгээ нь багасаад зогсохгүй эрүүл мэндэд гаж нөлөө үзүүлнэ – жишээ нь гэдэс ходоодонд цус алдалт явагдах ажээ. Хоосон ходоодон дээр ууж болохгүй эмийн жагсаалтыг эндээс харна уу.
Зөвлөгөө: сүү нь үрэвслийн эсрэг эмийн гаж нөлөөг багасгадаг. Хэрвээ сүү байхгүй бол маш их хэмжээний усаар даруулж ууна уу. Боломж байгаа бол эмийн оронд лаа хэрэглэнэ үү.
Кофе уух
Сүү нэмэх
Кофеингүй кофе ч гэсэн гэдэс ходоод хямрах, хүчил нэмэгдүүлэхэд нөлөөлдөг. Өглөөний кофены дараа ч гэсэн юм идэхгүй бол серотонины ялгарах чадвар буурч та өдрийн турш таагүй сэтгэл санаатай өнгөрч болно.
Зөвлөгөө: өглөөг аяга кофегүйгээр угтаж чадахгүй бол ядаж сүү нэмж байгаарай – сүүн тослог нь кофены гаж нөлөөг багасгана. Сайн чанарын кофе сонгож уухыг зөвлөж байна.
Согтууруулах төрлийн ундаа
Согтууруулах төрлийн ундааны үйлчилгээг 2 дахин нэмэгдүүлнэ
Согтууруулах төрлийн үйлчилгээ даруй 2 дахин нэмэгдэх буюу спиртийг судсаар явуулж байгаатай адил үйлчилгээ үзүүлнэ. Спиртийн хорт бодис ч энэ тохиолдолд биеэс удаан гадагшилна. Элэг, зүрх, бөөрөнд муугаар нөлөөлөх гаж нөлөө мөн нэмэгдэх ажээ.
Зөвлөгөө: Хэрвээ нөхцөл байдал уухаас өөр аргагүйд хүрвэл хийжүүлээгүй усаар сайтар даруулж ууна. Согтууруулах төрлийн ундаа уухаасаа өмнө ядаж зүсэм бутерброд ч болов идэхийг зөвлөж байна – цөцгийн тостой бол бүр сайн.
Бохь зажлах
10 минутаас хэтрэхгүй
Бохь зажилж байхад ялгарах шүлсний хүчил нь гэдэсний ханыг гэмтээдэг, байнга бохь зажлаад байвал ходоодны шархтай болох эрсдэл нэмэгдэнэ. Байнга бохь зажилсны дараа эрүүл бус хоол идэх дуршил нэмэгдэж байгааг судалгаагаар тогтоожээ.
Зөвлөгөө: байгалийн гаралтай бохь зажлахыг зөвлөж байна, сахар, цикламат эсвэл аспартомын орцгүй. Ходоод дүүрэн ч гэсэн нэг бохийг 10 минутаас их зажлахгүй.
Унтахаар хэвтэх
Бүлээн сүү + зөгийн бал
Өлсөх мэдрэмж болон глюкозийн бага хэмжээ нь нойрсоход саад учруулдаг бөгөөд өнгөц нойр, эсвэл эрт сэрэхэд хүргэдэг байна. Тийм учраас, оройн хоол идэхгүй байх нь маргааш их идэхэд нөлөөлнө.
Зөвлөгөө: Унтахаасаа өмнө их идэх ч хэрэггүй. Зөв шийдвэр – магни, кальциар баялаг сүүн бүтээгдэхүүн. Эдгээр хүнсний бүтээгдэхүүн нь тайван нойрсоход нөлөөлнө.
Идэвхтэй бэлтгэл сургуулилт
10 минутын алхалтаас эхэлнэ
Өлөн байхдаа гүйхэд илүү их калори шатаадаг гэсэн үзэл бодол байдаг. Үүнд хоосон ходоод ямар ч нөлөөгүй, харин булчингийн масс хасагдахад нөлөөлнө. Бие эрч хүчээр сэлбэгдээгүй байгаа учраас бэлтгэл сургуулилт нь эрчимтэй байж чадахгүй.
Зөвлөгөө: Аэробик бэлтгэлийг сонгоорой. Хоол боловсруулах эрхтний ямар нэгэн өвчлөлөөр шаналдаг бол спортоор хичээллэхээс өмнө багахан ч гэсэн зүйл идээрэй. Яагаад гэвэл биеийн идэвхтэй хөдөлгөөний үеэр ходоодны шүүс ялгаруулалт ихэсч ходоодны хананд сөрөг нөлөө үзүүлдэг байна.
Дэлгүүр хэсэх
Худалдан авалтын жагсаалт гаргах
Өлсгөлөн байхдаа дэлгүүр ороход бид илүү их худалдан авалт хийхэд хүргэдэг байна. Үүнээс гадна өлсгөлөн ходоод хүнсний бус бүтээгдэхүүний худалдан авалтыг ч “нэмэгдүүлэхэд” хүргэнэ. “Би идэхийг хүсэж байна” гэсэн бодол нь “би хүсэж байна” гэсэн бодлоор өөрчлөгддөг болохыг судлаачид баталжээ. Ингээд төлөвлөгдөөгүй худалдан авалтууд хийгдэж эхэлнэ.
Зөвлөгөө: Урьдчилан бэлдсэн жагсаалт бэлэн мөнгө хэмнэнэ. Дэлгүүрт бэлэн мөнгөөр тооцоо хийх тохиолдолд илүү бага мөнгө зарцуулж байгааг судлаачид нотолжээ.
Цитрусын төрлийн шүүс уух
Усаар шингэлэх
Цитрусын төрлийн жимсэнд агуулагдах хүчил болон ширхэглэг нь хосоон ходоодыг цочроодог тул ходоодны шархаар өвчлөх шалтгаан болно.
Зөвлөгөө: шинэхэн шахсан шүүсийг усаар шингэлж уувал гаж нөлөө байхгүй (цээж хорсдог бол 1:1), харин бусад тохиолдолд 2:1. Цитрусын төрлөөс гадна өлөн дээрээ идэж болохгүй өөр бусад жимснүүд ч байдаг тухай энэ видео-ноос үзнэ үү.
Маргаантай асуудал хэлэлцэх
Бүлээн цай
Өлөн ходоодтой байхад сэтгэл санаа илүү эмзэг байдаг болохыг америкийн эрдэмтэд тогтоожээ. Өөрөө өөрийгөө хянахад тархинд эрч хүч хэрэгтэй, харин хоосон ходоод ямар ч эрч хүч ялгаруулж чадахгүй.
Зөвлөгөө: өглөөний цай уух цаг байхгүй бол ядаж аяга халуун цай уугаарай. Та бүхний харилцаа халуун дулаан уур амьсгалд үргэлжлэх болно.
Бонус: өлөн дээрээ юу хийж болох вэ?
Өлөн дээрээ юу хийж болохыг бид бүгд сайн мэднэ – хоол идэх. Гэхдээ өөр бусад зүйлс ч байх ажээ.
Бодлого бодох. Өлсгөлөн байхад анхаарал төвлөрөх чадвар нэмэгддэг байна. Эрт дээр үед өлссөн хүн хоол олж идэх асуудлаа шийддэг байсан. Мөн үүнд өлсгөлөнгийн гормон болох грелин ч нөлөөлдөг байна – тархины үйл ажиллагааг идэвхжүүлдэг ажээ.
Сонголт хий. Юу сонгохоо шийдэж чадахгүй байсан уу: улаан банзал эсвэл хөх жинсэн комбинзон – өлөн дээрээ шийдвэрээ гарга. Өлсгөлөн хүмүүс энэ үед шийдвэрээ огцом хийдэг хэдий ч ихэвчлэн зөв шийдвэр гаргадаг байна. Сонголт нь мэдээж санхүү, эрүүл мэнд зэрэг амьдралын чухал асуудал биш байх болов уу.