in

Хэрэв та жолоо барихдаа дараах 8 буруу зуршлаасаа салахгүй бол түрийвчийг чинь хоослож, машиныг чинь муутгасаар байх болно!

Машин жолоодох явдал ихэссэнтэй холбоотой тийм ч сайн биш олон өөр өөр зуршлууд бий болсон ба жолооч хэдий туршлагатай байна тэр хэрээр энэ байдлаас ангижрахад хэцүү байдаг.

Жолоочдын хэрэгцээгүй зардал гаргадаг хэд хэдэн муу дадал зуршлаас дурдья.

Тээврийн хэрэгслийн жолооны хүрдийг хайнга барих

Ихэнх жолооч нар гараа араан дээр тавих зуршилтай байдаг ба жолооны хүрдийг заавал хоёр гараараа барих ёстой учраас энэ нь буруу үйлдэл юм.

Шатахууны банк бараг дууссан үед л цэнэглэх

Машин зогсож байх үед бохирдол нь түлшний саванд хуримтлагдаж доор нь тунадас үүсдэг. Энэ бохир нь түлшний шахуурганд орж шүүлтүүрийг гэмтээдэг. Өвөл их хэмжээний конденсаци үүсэхээс сэргийлэхийн тулд түлшний саванд тал түлш дор хаяж үлдээх хэрэгтэй. Өвөлд түлшний саванд ус орвол гажиг үүсч мөн бусад асуудлууд үүсдэг.

Байнга тоормослох

Зайг ажиглан жолооны сургуульд зааснаар хурдаа тохируул. Гэхдээ ямар ч хэрэгцээгүй хурдаа багасгаж тоормос гишгэж байдаг бол үүний зөөлөвч, мөн диск гэмтдэг. Зам дээрх таагүй нөхцөл байдлаас зугтаахын тулд та тоормосны хоолой байрлуулж мөн тоормосны шингэний түвшинг хянаж байх хэрэгтэй.

Гарч буй дууг анзаарахгүй байх

Хяхтналт ба хэвийн бус дуу чимээ нь ямар нэг эвдрэлийн дохио юм. Тэмдэг, үр дүн зэргийг анзаараагүй байснаар тохиромжгүй үед машинд таагүй зүйл тохиолддог. Хэрвээ машины дуу гарсаар байгаа бол үүнийг засах оношийг эрт тогтоосон нь дээр.

Гар тоормос ашиглахгүй байх

Хэрвээ та налуу зам дээр автомат хурдны хайрцагтай машинаа гар тоормос буюу карданаа татахгүй тавьбал маш аюултай. Тиймээс уруу, налуу газарт гар тоормосыг заавал ашиглаж байх хэрэгтэй.

Халаагүй хөдөлгүүрийг шууд ажиллуулах

Ихэнх орчин үеийн хөдөлгүүрүүд халахыг шаарддаггүй боловч заагч нь зохих температурт хүрээгүй бол 2000 эргэлтээс илүү шахаж чадахгүй. Өвлийн улиралд машинаа асааж жолоодохоос өмнө хамгийн багадаа 1-2 минут хүлээгээрэй.

Налуу газар тоормос дээрээ байнга хөлөө байлгах

Ихэнх хүмүүс доош уруудаж байхад ямар ч үед тоормослоход бэлэн байх үүднээс тоормос дээр хөлөө тавьсаар байдаг. Ингэснээр тоормосны систем хэт халж, зөөлөвч, диск хуучирдаг.

Нэмэлт: Түгжихээсээ өмнө машинаа яагаад тойрч шалгах хэрэгтэй вэ?

Хулгайчдын шинэ арга бол зоосоор машин онгойлгох. Зорчигч талд хаалганы бариуланд зоос тавьдаг. Жолооч нар үүнийг ганцаараа байхдаа анзаардаггүй. Та машинаа түгжих үед түгжигдэх холбоос ажиллах боловч зоос хавчуулсан хаалганы түгжээ түгжигдэхгүй ба машин онгорхой чигээр үлдэнэ. Болгоомжтой бай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *