in

Хэрэв та дараах 10 зуршлаасаа яг одоо салахгүй бол хожим нь бөөрний асуудалтай нүүр тулгарах болно!

Бөөр – энэ бол хүний биеийн хамгийн чухал хос эрxтэн юм. Бөөр нь шүүх үүрэг гүйцэтгэдэг бөгөөд хорт бодис, нян, халдварыг шүүж цусыг цэвэршүүлдэг ба биеийн ус-давсны тэнцвэрийг барьж, цусны даралтыг зохицуулж, улаан эсийн төлжилтөд оролцдог.

Үүрэг, үйл ажиллагааг нь тоочоод байвал дуусахгүй. Бид энэхүү эрxтний ажлыг үнэлдэггүй нь харамсалтай… Бидний ихэнхид нь дараах зуршлууд танил санагдах ба заримыг нь бид муу зуршил гэдгийг анзаараа ч үгүй явж ирсэн. Өвчнөөс өөрийгөө хамгаалахын тулд дараах зуршлуудаа мартацгаая. Бөөр эрүүл бол хүн та ч бас эрүүл.

Бөөрийг “алдаг” муу зуршлууд

Архи болон тамхи

Тамхи болон согтууруулах ундааны хэрэглээ нь хүний биед сөргөөр нөлөөлдөг болохыг эртнээс маш олон удаагийн судалгаагаар нотолсон билээ. Архи тамхины хор уршгаар бөөрөнд их хэмжээний хорт бодис орж ирдэг бөгөөд улмаар ачааллаа дийлэхгүй бөөрний үйл ажиллагаа алдагдана. Тамхи татаж, архи уух нь кинон дээр л гоё харагддаг болохоос биш амьдрал дээр бол өөр хэрэг – өөрөө өөрийгөө л алж байна гэсэн үг. Пиво худалдан авах эсвэл тамхи гаргаж ирэх тоолондоо дахин нэг бодоод үзээрэй…

Дутуу нойр

Учир нь юу вэ гэвэл бөөрний эд шөнө л шинэчлэгддэг. Хэрэв та үргэлж дутуу нойртой явдаг бол бөөрний эргэн сэргэх үйл явц бүрэн явагдахгүй. Ингэснээр бөөрний үйл ажиллагаанд саатал гаргадаг. Тиймээс “Нойр бол бүтэлгүйчүүдэд зориулсан зүйл!” гэсэн бодлоо одоо орхи.

Кофеиныг их хэмжээгээр хэрэглэх

Ингээд та унтаж амардаггүй байх нь ээ… Кофе болон зарим ундаанд агуулагддаг кофеин нь их хэмжээгээр биед орвол нийт бие организмд муугаар нөлөөлдөг, ялангуяа бөөрөнд. Кофеин нь шээс хөөх хүчтэй шинж чанартай байдаг ба биеэс усыг гадагшлуулж бөөрийг хоосон ажиллуулж хэт ачаалал үүсгэдэг байна.

Амьдралын идэвхгүй байдал

Суугаа ажил эрхэлдэг хүмүүст ихэвчлэн бөөрний зогсонги байдал үүсдэг. Цусны эргэлтийг сайжруулахын тулд цаг тутамд бага зэрэг сунгалт эсвэл дасгал хийж байгаарай. Тогтмол дасгал хөдөлгөөн нь бөөрөнд чулуу үүсэхээс урьдчилан сэргийлдэг.

В6 амин дэмийн дутагдал

Бөөр үйл ажиллагаагаа сайн явуулахад өдөр бүр дунджаар 1,3 мл В6 амин дэмийг хэрэглэж байх хэрэгтэй. Энэ амин дэм нь шувуу, загас, төмс болон цитрусын төрлийн жимснүүд болон бусад олон төрлийн жимснүүдэд агуулагддаг.

Давсгаа суллахгүй байх

Шээсээ үргэлж удаан барьснаас бөөрний дутагдал эсвэл шээсний задгайралтай болж болно. Тиймээс “Шээс хүрмэгц шууд шээ!” гэдэг дүрмийн санаж яваарай!

Натрийн илүүдэл Х

үнсний давс нь натрийн гол эх үүсвэр юм. Хэрэв та давсыг их хэмжээгээр хэрэглэдэг бол таны бөөрний ус-давсны тэнцвэрийг хадгалах үйл ажиллагаа саатна. Насанд хүрсэн хүний давсны өдрийн хэрэглээ нь 5-6 грамм байдаг. Зөвлөгөө: хоолондоо давсаа бага зэрэг хийж байгаарай – та үүнд хурдан дасах бөгөөд хоолныхоо амтыг сайн мэдрэх болно.

Буруу хоолны дэглэм

Биед хуримтлагдсан өөх тосыг шатаадаг хоолны дэглэм нь бөөрний хамгаалалтыг устгадаг. Үр дүнд нь бөөр хоёр том хүнд цохилтыг авна: нэг талаас цусыг тэнцвэргүйгээр шүүнэ, нөгөө талаас шим тэжээлийн бодисоо авч чадахгүйд хүрнэ.

Уургийн илүүдэл

Уураг нь өөх тос шиг биед хуримтлагдаж болдоггүй. Тиймээс илүүдэл уураг болон задралын эцсийн бүтээгдэхүүн нь бөөрөнд хэт ачаалал өгдөг. Хэрэв бөөр эдгээр бүтээгдэхүүнүүдийг биеэс гадагшлуулж чадахгүй бол бөөрөнд чулуу үүсэх болно.

Хангалттай хэмжээний ус хэрэглэхгүй байх

Бөөрний үйл ажиллагааг хэвийн явуулахад хангалттай хэмжээний ус уух шаардлагатай. Ус нь шууд утгаараа бие доторх бүх бохир зүйлсийг урсган гаргадаг!

Бөөрний тань эрүүл мэнд таны гарт байна! Эдгээр муу зуршлуудаас салснаар та өөрийгөө хавьгүй дээр мэдрэх болно.

Leave a Reply

Your email address will not be published.