Хичнээн боломжгүй ч гэсэн үнэндээ: өдөр тутмын будалтгүйгээр амьдрах боломжтой ч эмэгтэйчүүд байгалийн гоо үзэсгэлэнгээ мартаж орхидог. Гэвч үнэн хэрэгтээ тэд “энгийн нүүр”-тэй гадуур гарах нь жинхэнэ адал явдал, мөн болчимгүй зүйл гэж үздэг. Бид мэргэжлийн нүүр будалтанд илүү шунан дурладаг болсон: энгэсэг түрхсэн, хөмсөг шивүүлж уруулаа будсан байдал нь таны байгалийн дүр төрхийг яг иймээр заавал ямар нэгэн гоёл чимэгтэйгээр хүлээж авахад хүргэдэг.
Аргагүй тохиолдолд ч байсан эмэгтэйчүүд нүүрээ будаагүй гарахаасааа ичдэг. Мэдээж хүн бүрийн амьдралын хэв маяг өөр өөр учраас энэ нийтлэл зөвхөн нүүрээ будахгүйгээр илүү байгалиараа үзэсгэлэнтэй харагдахыг хүссэн эмэгтэйчүүдэд зориулагдсан юм.
1-р алхам. Сэтгэл зүйн бэлэн байдал
Ямар нэгэн гадны өөрчлөлт нь дотоод үйл ажиллагаагаар өмнө нь тохиолдсон байдаг. Нүүрээ будахгүйгээр би сайхан харагдаж чадна гэж итгэх нь тийм ч амар байхгүй. Үүний шалтгаан нь амьдрал дээр ямар ч будаггүй эмэгтэй сайхан харагддаггүй гэдгийг байнга сонсдог учирт л байгаа юм. “Будаггүй төрхөнд” бэлэн байхын тулд – хэрвээ та өглөө бүр нүүр, сормуус, уруулаа буддаг бол одоо будаггүй төрхөндөө дасах хэрэгтэй. Ингээд өөрийн жинхэнэ дүр төрхтэйгөө уулзъя. Та өөртөө бол цонхигор, өөртөө итгэлгүй харагдана гэдгийг мартаж болохгүй.
Нэмж хэлэхэд нүүрээ будахгүй байснаар 2-4 долоо хоногийн дараа царай зүс, уруул илүү гялалзсан сайхан болж, хөмсөг, сормуус ч мөн адил ургаж сайжирсан болохыг та мэдэрнэ.
2-р алхам. Жижиг зүйлс дээр ч ажилла
Гоо сайхны бүтээгдэхүүн ашиглан бид нүүрээ будаж, нүүрнийхээ харьцаа, хэмжээг өөрчилдөг. Будаггүйгээр сайхан харагдахдаа бэлдэхдээ өөрийгөө бусдын нүдээр хар. Хөмсөгнийхөө хэлбэр хэмжээнд анхаарал хандуул; гоо сайхны салонд хандсан нь илүү дээр. Хэрвээ хөмсөг тань байгалиасаа цайвар бол нүдтэйгээ ижил будаж сурсан байх хэрэгтэй. Мэргэжилтнүүд тень ашиглан хөмсөг будах нь харандаанаас илүү натурал харагдуулдаг гэдэг ба хамгийн чухал нь будаггүй мөн аятайхан зурсан хөмсөг нь илүү сайхан, тод харагдуулж өгдөг.
Алхам 3. Арьс бoл хамгийн чухал
Сайхан харагдахын тулд мөн сайхан арьс чухал. Энэ дүрэм бол энгийн, хэрэгжүүлэхэд амар. Тиймээ, гоо сайхны бүтээгдэхүүн нь зарим арьсны согогийг эмчилдэг ч үүнийг мартаж болохгүй.
Будаггүй сайхан харагдахын тулд арьсныхаа нөхцөлд тааруулан дээд зэргийн анхаарал тавь: долоо хоногт 1-2 удаа скрабаар зөөлөн цэвэрлэж, маск тавих, тогтмол гоо сайханч дээр очих, өөрөө батга, үрэвсэлээ эмчилж олохгүй, хамгийн чухал нь эрүүл ахуйн байдал: мэргэжлийн нүүр будагчид өдөрт 2-оос илүү нүүрээ усаар угааж болохгүй, зөвхөн нэг удаа орондоо орохын өмнө угаа гэж зөвлөдөг. Харин өглөөд сүүн шингэн, лосьон, тоник (жишээ нь, хөлдүү ногоон цай, гаа, чамомил) түрхэж бай.
Өдөр болон шөнийн арчилгаа яг ижил чухал байдаг: өдрийн арчилгаа нь чийгийн түвшинг хадгалдаг, шөнийх нь нөхөн сэргээх үйл ажиллагааг зохицуулдаг.
Алхам 4. Зөвлөгөө
Нүүрээ будахаас татгалзах нь ямар ч гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй гэсэн үг биш. Будагч бодисгүй бүтээгдэхүүн нь байгалийн гоо үзэсгэлэнг илүү тодотгож сайхан харагдуулдаг: таны арьсыг бүдэг мөн багахан гэрэлтэй харагдуулах өнгөгүй энгэсэг, хөмсөг ба сормуусны өнгөгүй тэжээлийн гель, эрүүл ахуйн шаардлага хангахуйц уруулын будаг, өнгөгүй өнгөлөгчийг сонгоорой.
Алхам 5. Нар таны дайсан уу эсвэл найз уу ?
Хэрвээ та олон жилийн турш сайхан харагдахын тулд гадаад хүчин зүйлсийг ч мөн анхаарахгүй байж болохгүй. Гадаа бүрхэг байсан ч нарны хорт туяанаас (UVA / UVB) хамгаалах бүтээгдэхүүн түрхэх хэрэгтэй ба нартай өдрүүдэд нарны шилээ орхиж болохгүй шүү. Энэ зуршил нь арьсны нөсөөжилт, эрт үрчлээ суух, наснаасаа эрт арьс хөгшрах гэх мэт маш олон арьсны өвчин, асуудлаас зайлсхийхэд туслана. Наранд борлох дуртай байсан ч өдрийн арчилгааныхаа бүтээгдэхүүнийг түрхэж байх хэрэгтэй.
Алхам 6. Үсээ мартаж болохгүй
Дэгжин үс засалт бол сайхан эмэгтэйн дүр төрхийн чухал хэсэг юм. Хэрвээ будаггүйгээр үзэсгэлэнтэй харагдахыг хүсвэл ярвигтай зүйлс шаардахгүй энгийн үсний засалт сонгоорой. Нийтлэг үсний өнгө, өвөрмөц үсний засалт нь будаггүй төрхтэй нийцэхгүй гэдгийг сана.
Хэрвээ танд үсээ янзлах цаг байхгүй бол зүгээр л толгойгоо угаа. Угааж сул хаясан үс үргэлж сайхан харагддаг. Мөн самнахад амар болгохын тулд ангижруулагч хэрэглэх, угаасныхаа дараа хүйтэн усаар зайлахаа мартуузай. Ингэснээр үс зөөлөрч, байгалийн юм шиг гэрэлтэж харагдана.
Алхам 7. Гоо үзэсгэлэнд хүрэх зам нь ходоодоор дамждаг
Будаггүй үзэсгэлэнтэй сайхан харагдахад зөв хооллолт, шингэний зохистой хэрэглээ (өдөрт 8-10 аяга ус) тусладаг. Эрдэс бодисоор баялаг хоол хүнс нь бодисын солилцоог идэвхижүүлж хүний биеэс хэрэггүй бодисыг хурдан ялгаруулж, хүний биеийн эд эсийн өсөлт, нөхөн сэргэлтэнд хэрэгтэй нүүрс ус, уураг, өөх тосны хэрэглээг тогтворжуулахад тусладаг. Цэвэр ус нь шингэний тэнцвэрийг хадгалж цус ба тунгалаг шингэний эргэлтийг сайжруулдаг. Сайн хоол хүнс нь энерги өгч, биеийг сайжруулдаг.
Алхам 8. Эрүүл мэнддээ анхаар
Витамин С, B, ретинөл, цахиур, цайр, биотин зэрэг нь витаминууд нь өдрийн ба жилийн аль ч цагт сайхан харагдах гол туслагч нь болдог. Эдгээр бүх витаминууд арьс, үс, хумсны байдалд шууд нөлөөлдөг ба будаггүй ч таныг илүү сайхан харагдуулах болно. Гэвч! Эмчилгээний зааврын дагуу авч хэрэглээрэй. Хэт ихэдвэл сайжруулах биш таагүй үр дагаварт хүргэдэг.
Алхам 9. Уруул
Уруулны эмзэг арьс бол өөр хэрэг, үүнд анхаарал хандуулах хэрэгтэй. Шүдний сойзоороо бага зэрэг массаж хийж өгсөнөөр цусны эргэлт сайжирч, үхэжсэн хэсгүүдийг арилгана. Наргил модны самрын тос, бусад сайн самар агуулсан эрүүл ахуйд нийцсэн уруулын будаг хэрэглэснээр уруул зөөлөрч тааламжтай мэдрэмж төрүүлнэ. Нэмж хэлэхэд уруул мөн нүүрний арьстай адил хэт ягаан туяанаас хамгаалагдах хэрэгтэй. Инээмсэглэхээ битгий мартаарай!
Алхам 10. Та унтсан уу? Сайн унтаж байгаарай
Эмэгтэйчүүд хэвийн үедээ сондгой тоотой цагаар унтаж байх хэрэгтэй гэж итгэдэг. Үүнийг бид шлгаж үзэж болох хэдий ч гол зүйл нь ижил тэнцүү байдал биш хангалттай амрах юм. Тогтмол сайн унтаж амарснаар арьсны нөхөн төлжих шөнийн цикл бүрэн явагдаж давуу тал болдог. Оройтож суух хэрэггүй, хурц, давстай хоол шөнийн цагаар идэхгүй байх, хэрвээ идсэн бол 30-60 минутын дараа унтаж байх хэрэгтэй. Зөвхөн гадаад төрхөнд төдийгүй мэдрэлийн системд мөн будаггүйгээр сайхан, үзэсгэлэнтэй харагдахад чухал нөлөөтэй дааварт сайн нөлөөтэй.