in ,

Элгэнд хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулж, хоол боловсруулах эрxтнийг эрүүлжүүлэх ундаа

Элэгний ачаалал нэмэгдэх эсвэл элэгний үйл ажиллагаа алдагдахад танд шууд мэдрэгдэнэ. Бие сулрах, толгой эргэх, архаг ядаргаа, дотор муухайрах, хэвлийн баруун хэсгээр хөндүүрлэх зэрэг нь элэгний асуудал байгааг илтгэнэ.

Элгийг гэрийн нөхцөлд цэвэрлэх бүрэн боломжтой бөгөөд маш энгийн ундаагаар цэвэрлэнэ. Энэ бол гаатай нимбэгийн ундаа. Уг ундаа нь ямар ч гаж нөлөөгүй, бие эрxтний хэвийн үйл ажиллагааг бүхэлд нь дэмжинэ. Гол үйлчилгээ бол элэгнээс хорт бодисыг гадагшлуулах. Ундаа нь анхилуун үнэртэй бас амттай.

Орц:

  • Гааны шинэхэн навч
  • 1 нимбэгийн шинэхэн шүүс
  • 1 жүржийн шинэхэн шүүс
  • 1 л ус
  • 2-3 х.х зөгийн бал

Бэлдэх арга:

  • Усаа төмөр саванд хийж зуухан дээр халаана, буцалгахгүй.
  • Усан дээрээ гааны угаасан навч хийж зөөлөн гал дээр 5-7 минут буцалгана.
  • Усаа гал дээрээс аваад тасалгааны хэмтэй болтол хөргөнө.
  • Усан дээрээ нимбэг, жүржийн шүүсээ хийж зөгийн балаар амтална.
  • Шүүж стаканд хийгээд л эмчилгээний ундаа бэлэн боллоо.

Амттай, амны цангаа тайлах сайхан ундаа гарч ирнэ. Уг ундаа нь хордлого тайлахаас гадна хоол боловсруулах эрxтний хэвийн үйл ажиллагааг дэмжих ажээ. Халуун өдрүүдэд амны цангаа ч тайлна.

Өдөр болгон нэг стаканыг ууж заншвал элгийг бүрэн цэвэрлэх боломжтой ажээ.

Leave a Reply

Your email address will not be published.