in ,

Шөнийн турш бүтэн нойроо авахад бидэнд саад болдог 11 шалтгаан. Нойрны дaйсанг хэрхэн ялан дийлэх аргууд

Нойр байнга дутуу байснаар сэрсний дараа танд ядрангуй, сулбайсан байдал мэдрэгддэг. Түүнээс гадна, нойр дутуу байх нь жин хэт нэмэгдэх бас нэг хүчин зүйлс юм.

Бүрэн нойроо авахад саад болдог “мангас”-ыг ялан дийлэх, цаашлаад сэтгэл санаа тайван бөгөөд нүүүр царай өнгөлөг амарсан мэт харагдах энгийн зөвлөгөөг танд танилцуулж байна.

Агаарын хэмийн алдагдал

Дулаанд унтах таатай байдаг хэдий ч унтах үеийн хамгийн тохиромжтой хэм бол 15-230 билээ.

Шийдэл: Унтах үедээ хөнгөн хөнжил нөмөрч харин шөнө өдөн хөнжлөөр сольж болно.

Биеийн ачаалал

Дасгал нь мэдрэлийн системийг өдөөдөг учир дасгалын дараа унтах тийм ч амаргүй.

Шийдэл: Дасгалыг унтахаас 3 цагийн өмнө хийнэ үү.

Горим алдагдах

Хүн амарч, хүч тамир ба бие махбодио сэргээхэд тодорхой хэмжээний цаг хэрэгтэй байдаг. Түүнээс гадна, гялс зүүрмэглэх эсвэл амралтын өдрүүдээр нөхөж амарна гэж байдаггүй.

Шийдэл: Нэг л цагт унтаж сурах хэрэгтэй, ялангуяа 22:00–с 01:00 цагийн хооронд.

Гэрэлтүүлэг

Шөнийн бүдэгрүүлсэн гэрэл эсвэл цахилгаан төхөөрөмжийн багахан гэрэл г.м. гэрэлтүүлгийн багахан эх үүсвэр таны нойрыг хулжаах болно. Унтлагын өрөө харанхуй байх тусам бөх нойрсоно.

Шийдэл: Бүхий л гэрлийн эх үүсвэрийг унтраах эсвэл нүдний хаалт хэрэглэнэ.

Чимээ шуугиан

Өнгөрч буй машин эсвэл хананы цаана сонсогдох хөршүүдийн яриа г.м. ямар нэгэн дуу чимээ унтаж амарч, хүч тамираа сэргээхэд саад болдог.

Шийдэл: Чихний бөглөөс ашиглах эсвэл гадны дуу чимээ тусгаарлагч “цагаан чимээ”-г ашиглана уу

Орыг зориулалтын бусаар ашиглах

Олон хүмүүс орыг дан ганц унтах төдийгүй, ажлын ширээ мэт ашигладаг нь бүрэн дүүрэн амрахад нь саад болдог.

Шийдэл: Ажлаа унтлагын өрөөнөөс гадуур шийдэж байна уу.

Кофеин

Кофеиныг нойр сэргээдэг гэдгийг бүгд мэддэг билээ. Гэвч кофеин нь дан ганц кофе төдийгүй, цай, шоколад болон бусад бүтээгдэхүүнд агуулагддагийг мартаж болохгүй.

Шийдэл: Өдрийн хоёрдугаар хагасаас хойш кофеин агуулсан бүтээгдэхүүний хэрэглээг бууруулна.

Унтахыг хичээх

Олон хүмүүс нойр нь хүрээгүй байхад тэгж байгаад унтчих байлгүй дээ гэсэн бодолтойгоор ор луугаа шургадаг. Гэвч ихэнх тохиолдолд тэд маш том андуурсан байдаг.

Шийдэл: Хэрэв та орондоо орсноос хойш 20 минутын дотор унтаж чадахгүй байгаа бол орноосоо босох, ном унших (цахим ном унших нь нойрыг сэргээдгийг мартаж болохгүй) эсвэл тайвшруулах ямар нэгэн зүйл хийж болно.

Спиртийн агууламжтай ундаа

Спиртийн агууламжит ундаа нойр хүргэдэг хэдий ч нойрны үе шатанд маш муугаар нөлөөлдөг бөгөөд үүний үр дүнд бид өглөөд ядрангуй сулбагар сэрдэг байна.

Шийдэл: Алкохолийг унтахаас 2 цагийн өмнө хэрэглэж занших эсвэл бүрмөсөн татгалзах хэрэгтэй.

Хэт ачааллагдсан тархи

Нойр муу байгаа нь бид оронд орохын өмнө өдрийн ачааллаасаа ангижирч чаддаггүйд байдаг.

Шийдэл: Өдөр тутмын ажлын ачааллаасаа түр холдож өөрийн тархийг ямарваа нэгэн өөр зүйлээр аргацааж болно. Жишээлбэл, ижил үсгээр эхэлсэн улс орнуудын нэрийг санах эсвэл бүр хашаан дээгүүр харайж буй хонийг ч тоолж болно шүү дээ.

Буруу зуршил

Шөнийн амралтанд хүргэх зуршил байхгүйгээс нойр муу байдаг талтай.

Шийдэл: Бие махбодио тодорхой нэг үйлдэлтэй байлгаж сургана уу. Жишээлбэл: бүлээн шүршүүр дор зогсох (хэт хүйтэн эсвэл хэт халуун биш), хөгжим сонсох г.м. Харин халуун усанд ороход метаболизмыг “хөөдөг” учир унтахад төвөгтэй болох нь дамжиггүй.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0