in ,

Ус уух нь эрүүл мэндэд ашиг тустай хэдий ч, тохируулж хэрэглэх нь чухал. Их хэмжээгээр ус уувал таны биеийн шингэний хэмжээ өсөж аюултай байдалд хүргэнэ

Барууны хоол хүнсний мэргэжилтнүүд илүүдэл жин болон жилийн аль ч улирлаас үл хамааран хүн хангалттай их ус ууж байх хэрэгтэй гэдгийг санал нэгтэйгээр баталдаг. Ингэснээр хүний биед агуулагдаж буй ус ба давсны тэнцвэр сайжирдаг байна. Гэвч энэ мэдээлэл үнэн үү? Их хэмжээний шингэн нь дотоод эрхтэн системүүдэд ноцтой аюул учруулдаг гэдгийг бид гаргаж харуулах юм. Ам цангах үйл явц хэрхэн бий болдог вэ?

Биологичдын үзэж буйгаар хүн яагаад ямар нэг юм уухыг хүсдэг вэ гэдгийн гол шалтгаан нь цусан дахь ус-давсны тэнцвэрийн өөрчлөлт юм. Дунджаар нэг литр цусанд 9.45 гр давс агуулагддаг. Энэ бодисын агууламж хамгийн багадаа ийм хэмжээтэй байвал хэвийн, харин 100 граммаас их байж болохгүй. Жишээлбэл хэрвээ давсны концентрац ихэсвэл хүний биеийн бүх эсүүдийн үйл ажиллагаа алдагддаг, учир нь эсүүд цусаар хангагддагт оршино. Энэ үед усны эзлэх хувь багасч цус өтгөрдөг. Эмч нарын хэлж буйгаар энэ нь цусны бүлэгнэлийг үүсгэснээр эд эс эсвэл эрхтэн системийн тодорхой нэг хэсгийн тэжээл бөглөрнө гэсэн үг юм. Гэвч энэ бол ноцтой тохиолдол.

Давсны концентрац бага зэрэг нэмэгдсэн байх эхний үе шатанд хүний ам хуурайшиж мэдэгдэх ба энэ нь хүний биеийн шингэний хэмжээ өсөж буйн анхны дохио юм. Жишээ нь халуунд хүн хөлөрч биеийн шингэн нь уурших үед тохиолддог.

Ус ихээр уух нь аюултай

Их шингэн зүйл уух нь хүний биед сайн нөлөөтэй юу? Тийм биш ээ. Та шингэн хэр их ууна  тэр хэрээр таны бие үүнийг хүсэж эхэлдэг. Бие хөлөрч, ууршсан чийгний хэмжээтэй ижил давс мөн хүний биеэс гадагшилж байдаг. Энэ тохиолдолд нүүр, гарны арьс ба үсний хуйханд хамгийн эхэнд ялгардаг.

Хэрвээ хүн зориудаар усны хэрэглээгээ нэмэгдүүлбэл хэвийн бага хэмтэй цаг агаарт энэ нь олон дотоод эрхтэнүүдийг гэмтээдэг. Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмч нар дараах зүйлийг сэрэмжлүүлж байна: их хэмжээний шингэн нь ходоодны шүүсийг шингэрүүлснээр бүлэгнэсэн байдлыг алдагдуулж, хоолоор дамжин ходоодонд ордог микробууд үхэхгүй байх нөхцлийг бүрдүүлдэг байна. Өөрөөр хэлбэл ус нь тэдгээрийг амьд үлдэхийг дэмжиж халдварын эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Зарим хүмүүс их хэмжээний шингэн нь бөөрний үйл ажиллагааг сайжруулдаг гэдэг. Францын бөөрний мэргэжилтэн Пьер Ронсо өөрийн эрдэм шинжилгээний бүтээлдээ бөөрний үйл ажиллагааны талаар тайлбарласан байдаг. Биед шаардлагатай хэмжээний шингэнийг хэвээр хадгалахын тулд хоёр бөөр өмнө нь шүүж цэвэрлэгдсэн усыг дахин сорсноор хэвийн концентрацтай шээс бий болдог. Гэвч хүн их шингэн уувал бөөр усыг хадгалах үүрэгтэй учир дахин сороход зориулагдсан жижиг судсууд буруу ажиллаж эхэлнэ. Хэрвээ цаг агаар халуун байхад хүний бие хэрэглээний усаа авч чадахгүй бол бөөр хуримтлагдсан шингэнээр үүнийг хангаж чадахгүй ба усгүйжилт хурдан явагдана.

Илүүдэл шингэн нь элэг, бөөрний эд эсүүдэд очиж дүүрснээр эдгээр эрхтэний үйл ажиллагаа буурдаг. Энэ хооронд, эдгээр эрхтэнүүд ялгаруулах системд чухал үүрэг гүйцэтгэдэг учраас үйл ажиллагаа нь саатахад хүний бие усыг бүрэн зайлуулдаггүй. Шингэн нь эд эсүүд дээр үлдэж зузаарснаар цусны судлуудын хананд учруулах даралтыг ихэсгэдэг байна. Ингэснээр толгойн өвчин эхлэдэг. Зузаарсан тунгалаг шингэний зангилаануудад чийг нэмэгдсэнээр мөн үйл ажиллагаа нь алдагдаж, дархлаа муудаж мөн ходоод гэдэсний өвчлөл үүсдэг.

Жингээ хасахад тань ус туслах уу?

Ихэнх бүсгүйчүүд шингэний хэрэглээгээ нэмэгдүүлэхэд судасны хана зузаарахаас бусдаар бол бодитоор жин хасдаг гэж үздэг. Үр дүнтэйгээр жин хасахад их хэмжээний ус шаардлагатай юу?

Эхэндээ ус ихээр уух нь гэдэсний үйл ажиллагааг үнэхээр сайжруулдаг төдийгүй ходоодны гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлж, хоол хурдан шингэснээр жин хасагдана. Гэвч 3 сарын дараа нөхцөл байдал өөрчлөгдөж эхэлдэг. Нойр булчирхай, цөсний хүүдий усжсанаар тэдгээрийн үйл ажиллагаанд асуудал үүсдэг. Цөсний болон бусад шүүрлийн түвшин буурдаг учраас хоол бүрэн боловсруулагддаггүй бөгөөд бага багаар ходоодны салст хальс мөн зузаарч өтгөн их хатсанаас жин нэмэхэд хүргэдэг.

Нэмж хэлэхэд эндокринилогийн мэргэжилтнүүд ийнхүү анхааруулж байна: дааврын булчирхайнуудын хэт дүүрсэн эсүүд энергийн дутагдлаас болоод бодисын солилцооны үйл ажиллагаанд бүрэн оролцож чаддаггүй.

Түүнчлэн өөх тос, нүүрс ус шатаах үйл явц удааширч жингээ хасахад тус болдоггүй байна.

Дасгал хөдөлгөөн хийхэд их хэмжээний ус шаардлагатай юу?

Жирийн хүмүүс өөрсдийгөө хэт их шингэн зүйл уухад хүчлээд хэрэггүй – энэ нь аюултай. Магадгүй тамирчдын хувьд их хэмжээний ус шаардлагатай байж болох ч тийм биш юм. Кейптауна (ЮАР) их сургуулийн спортын эрүүл мэндийн профессор Тимоти Ноукс “Дасгалаар үсгүйжүүлэх: Баримт ба мэдээ” номондоо биеийг усаар их хэмжээгээр хангах нь спортын үр дүнг сайжруулахад тусладаггүй харин эсрэгээрээ улам дордуулж, хүний биеийн цусан дахь натрийн хэмжээг багасгах (ус-электролитийн тэнцвэргүй байдал) аюулд хүргэдэг.

Тэрээр хэлэхдээ амаа цангахаас өмнө шингэн зүйл ууж болохгүй. Энэ нь анхаарал төвлөрөлтийг мөн тамирчид гэлтгүй жирийн хүмүүсийн булчингийн үйл ажиллагааг бууруулдаг байна. Хэрвээ бид сэргэлэн цовоо, эрүүл саруул байхыг хүсвэл биедээ шаардагдаж буй хэмжээний усыг л ууж байх хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *