in

Орон сууцанд амьдардаг хүмүүс жилийн 4 улиралд гэртээ ногоо тарих боломжтой. Ингэхийн тулд та доорх зөвлөгөөг хэрэгжүүлэхэд л болно

Байранд амьдардаг бол худалдааны ногоо авч мөнгө, цаг заваа үрэхээ түр азна. Олон давхар байранд ч гэсэн өөрийн гэсэн газар тариалан эрхэлж болно. Ургацаа улирлаар бус харин бүтэн жил авна гээч?

Гэртээ хэрхэн ногоо тарихыг танд танилцуулж байна. Эрүүл мэндэд тустайгаас гадна гэрийн тань чимэглэл болно.

Ногоо тарих арга

Цонхны тавцан дээрх давхар тавиур

Энэ шийдэл хэд хэдэн ургамлыг байрлуулж орон зай хэмнэхээс гадна маш загварлаг харагдах ажээ.

Жижиг цэцгийн сав

Жирийн цэцгийн савыг бүрэн ашиглана. Таны ургуулахаар шийдсэн ногоонуудын хослол дээрээс нь энгийн бөгөөд нэг төрлийн цэцгийн сав үнэхээр гайхалтай харагдах болно.

Паллет

Магадгүй хамгийн тохиромжтой арга болов уу. Ямар ч зориулалтаар ашиглах боломжтой. Өнөө цагт хэвтээ байдлаар гэртээ их цэцэг, ногоо тарьдаг болжээ. Харахад ч орчин үеийн шийдэлтэй, байгальд ээлтэй.

Шат

Хэрвээ танд хэрэггүй болсон шат байгаа бол азтай юм. Бяцхан тариан талбай шатан дээр сүртэй харагддаг юм.

Өлгөдөг савнууд

Гэрийн уур амьсгалд сайхнаар нөлөөлөхөөс гадна орон зай хэмнэнэ. Цэцгийн сав, шилэн савыг уяанаас дүүжлэн өлгөөрэй. Хамгийн гол нь нэг өнгө байх ёстой.

Модон хайрцаг

Хямдхан аргаас гадна модон хайрцагт ногоо ургуулах шиг сайхан зүйл хаа байна.

Бяцхан хүлэмж

Дээрх аргуудыг бодвол илүү их орон зай шаардана. Хүлэмжинд ургаж байгаа ногоо тасалгааны хэмд ил ургаж байгаагаас илүү хурдан үр шимээ өгнө. Хүндрэлтэй тал гэвэл эзний анхаарал болгоомжтой арчилгаа шаардана, хөрс нь хөгцрөх аюултай ажээ.

Тагтан дээрх тариан талбай

Нийтийн эзэмшлийн тагтан дээр ногоо тарих тренд гарчээ. Энэ санааг британийн тариаланчид буюу хотын амьдралтай ногоо ургуулах сонирхолтой ч орон зайн дутагдалтай хүмүүс гаргасан гэдэг. Тэд асуудлаа ийнхүү шийдэж чадсан байна. Тагтны зай хангалттай бол  нэг хэмжээтэй олон савнууд байрлуулж хүссэнээ тарьж болно.

Тагтан дээрх хүлэмж

Зөвхөн ногоон өнгөт ногоо бус улаан лооль, өргөст хэмх тарих хүсэлтэй бол тагтан дээрх хүлэмж тохиромжтой. Энэ нөхцөлд яг л зориулалтын уламжлалт хүлэмжинд ургасан мэт ургац авна.

Бусад зөвлөгөө

Таны тарьсан ногоо зөв арчилж чадвал 3-4 долоо хоногийн дараа ургацаа өгнө. Тиймээс та тариаландаа анхаарал сайн хандуулж зөв арчлах хэрэгтэй.

Гэрээсээ гаралгүй ногоо тарьцгаая. Энэ хэрэгтэй мэдээллийг найз нөхөдтэйгөө хуваалцахаа мартаж болохгүй шүү.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0